Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

2016-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Аргын тооллын 9 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын 6, Хонгорцог одтой, хар луу өдөр. Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 14 цаг 04 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

 

ӨНӨӨДӨР ГУРВАН ОРНЫ АРХЕОЛОГЧДЫН ФОРУМ БОЛНО

09:00 цагт

 “Орос, Монгол, Хятадын хил залгаа бүс нутгийн эртний нийгмүүдийн соёлын хувьсал ба харилцан нөлөөлөл: Төв Ази ба Умард Хятадын хадны зураг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал юм. Энэхүү хурлыг цаашид жил бүр сэдэв ба оролцогчид нь солигдож тогтмол хуралдах, судалгааны үр дүнгээ нэгтгэн дүгнэх хэлбэртэй төлөвлөж байна. Хурал 9 дүгээр сарын 7-ны өдрийн 09.00 цагт ШУТИС-ийн Нэгдсэн номын санд болно.

09:00 цагт

НОГООН ХӨГЖЛИЙН АСУУДЛААР АЗИЙН ЭРДЭМТЭД ЧУУЛНА

Азийн Шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбоо, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Ногоон хөгжилд шинжлэх ухааны салбаруудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр Азийн бүсийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” хурлын танхимд байгуулна.

11:00 цагт

Иргэний танхимд "Нутгийн хөгжилд иргэний оролцоо" уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа болно. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан шагнал гардуулна.

15:00 цагт

 Нийслэлийн иргэний танхимд "Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам"-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд нийслэл, дүүрэг, холбогдох байгууллагууд, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон албаны бусад хүмүүс оролцоно. Холбогдох утас: 7012-3470

 

Лхагва гаригийн галт тэрэгний хуваарь

Бээжин – УБ                                                 15:35 ирнэ

Хөх хот – Эрээн – Замын-Үүд – УБ       10:10 ирнэ

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү       20:45 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ       06:53 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                           20:45 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                          06:48 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                    18:00 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                    06:20 ирнэ

УБ – Сайншанд                                       10:15 хөдөлнө

Сайншанд – УБ                                      07:35 ирнэ

УБ – Сүхбаатар                                      11:45 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                      15:25 ирнэ

УБ – Замын-Үүд                                      17:30 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                      08:55 ирнэ

 

Хонь

Шинэ сонирхолтой төсөл барьж авна. Ажил хайж байгаа хүмүүс сайн цалинтай ажил олж чадна. Таны бүтээлч байдлыг үнэлж, бие даан ажиллах боломж олгох байх. Хэрвээ бэрхшээл тулгарвал бусдаас тусламж гуйхаас бүү эмээ. Ахмад хүмүүс, дотно найздаа гар сунган тусал. Оюутан сурагчид нэмэлт цагаар хичээл номоо давтсаны үр шимийг хүртэнэ.

Үхэр

Нэн тэргүүнд хэрэг болох зүйлийн жагсаалт гарга. Энэ нь таны амьдрал аль түвшинд явааг хэлж өгнө. Өсвөр насны хүүхэд, хайртай хүнтэйгээ харьцах хандлагаас сэтгэл тань түгшүүртэй болж эхэлнэ. Харилцаа холбоонд тэнцвэргүй байдал үүсч мэдэх ч зөн совингоо дагаарай. Хэн нэгнийг үл ойшоох нь буруу. Та өөрөө ямар үед юу хийхээ шийд. Санхүүгийн нарийн асуудлаа маш болгоомжтой шийдэж үр дагаврыг нь сайтар тунгаа. Хэд хэдэн удаа өөрийн бодлоо өөрчлөх нь эцсийн шийдвэр гаргахад төвөг учруулж магадгүйг анхаараарай.

Ихэр

Таны санааг зовоож байсан асуудал хяналтаас гарч, олон хоногийн турш таныг тайван бус байлгах болно. яг одоо байгаа тэр мөчдөө л анхаарал тавьж тэжээллэг хоол унд идэж түүнээсээ эрч хүч ав. таны хийж буй зүйлд  танаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй гэдгийг сана. гэр орноо засч тохижуулахыг маш ихээр хүсэх бөгөөд яг одоо энэ бүгдийг хийхэд тохиромжтой үе. өөртэйгөө зөрчилдөхөө больж, нөхцөл байдалтай зүгээр л эвлэр.

Мэлхий

Энэ бол дахиад л тайван бус өдөр. Хэд хэдэн анхаарал сарниулах зүйл, элдэв үйл явдлууд таныг цаг хугацаа, бодит байдлын мэдрэмжээ алдахад хүргэнэ. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл таныг арагш чангаагаад байгаа мэт санагдах боловч энэ нь зөвхөн өдөр тутмын ажилдаа анхаарал тавилгүй зугаа цэнгэл хөөцөлдсөнөөс болж байгаа хэрэг. Сар 12-р гэр ихрийн ордыг дайран өнгөрч байгаа тул ямар нэг юм таныг сэмхэн ажиглаад байгаа мэт санагдах вий.

Арслан

Та бодол санаандаа хэт их автаж суухын оронд  зорилго зорилтоо тодорхойл. Хэрүүл маргаан үүсэхээс өмнө хамтран ажилладаг хүмүүстэйгээ таарамжгүй харилцаатай байдгаа эртхэн засаарай. Бүгдээрээ ширээ тойрон сууж, зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Хэн нэгэн давуу эрх эдлэлгүй, бүгд харилцан бие биенээ ойлгох нь чухал. Та хамгийн сайн хоёр найздаа азаа үзэхийг ятгана. Харин та үүний оронд гадагш гарч шинэ хүмүүстэй танилцахыг зөвлөж байна. Та цагийг маш зугаатай өнгөрөөх болно.

Охин

Аливааг шударгаар үнэлэх чадвар буурч, анхаарлаа төвлөрүүлэхэд хүнд байх болно. Ямар нэг, дүгнэлт гаргахаасаа өмнө бусдын санаа бодлыг сонс. Ажилдаа хэт хувиа хичээсэн байдлаар хандахгүй байхыг зөвлөе. Тун удахгүй тушаал дэвших гэж байгаа бол дарга удирдлагатайгаа муудалцах нь тийм ч сайхан санаа биш. Гэр орны асуудал болон ажлаа хооронд онь сайтар зохицуулахыг сануулая.

Жинлүүр

Та өнөөдөр сэргэг санаануудаар дүүрэн байх болно. Өргөн уудам ертөнцөд янз бүрийн ажил хийж цагийг зугаатай өнгөрөө. Тулгарсан асуудлыг шийдэхийн тулд амралт ав. Харилцаа холбоо дадлага туршлага тань хамтарсан ажил хэрэгт холбох болно. Гэртээ ирэхэд чинь таны асуудал тийм ч хэцүү юм шиг санагдахгүй. Өөрийн хүсэл мөрөөдлийн араас явах хамгийн зөв цаг. Зоригтонг ирээдүй нь дагадаг гэдэг тэгвэл одоо л зоригтой байх цаг.

Хилэнц

Сэтгэлийн дарамт, хэт их ачааллаас сэрэмжил. Гурвалсан, дөрвөлсөн хэрүүл маргаанд бүү баригд. Хэрвээ та эрх мэдэлтнүүдтэй тохиролцохыг хүсч байгаа бол дипломат арга барилыг ашиглах хэрэгтэй. Хуурамч хоосон хайр дурлалд шатах магадлалтай. Гэвч зарим хилэнц хожмын үр дагаврыг бодохгүй ямар ч хамаагүй хайрыг эрэлхийлнэ. Хэт их найдвар үргэлж бүтдэггүй гэдгийг сана

Нум

Амьдралын эрч хүч бага зэрэг сулрах тул анхаарал болгоомжтой байна. Архаг хууч өвчин сэдрэх гэнэтийн эрсдэл гарах, аюултай байдалд орох магадлалтай. Тиймээс өнөөдөр бие энхрийлж, хэт их ажиллахаас зайлсхий. Үдээс хойш үүсэх бага зэргийн үл ойлголцол нь танаас хүлээцтэй, хянуур байхыг шаардах болно. Зүүд зөнтэй байна.

Матар

Өнөөдөр од гарагсийн нөлөө тодорхойгүй байна. Хамтран ажиллагч эсвэл үйлчлүүлэгч гомдол нэхнэ. Энэ нь таны сэтгэлийг түгшээнэ. Бүтээгдэхүүн болон үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байх бөгөөд бурууг тэд танаас эрнэ. Нөхцөл байдал сайжрах хүртэл аль болох тайван байхыг хичээ. Таны арга оновчтой байсан эсэхийг эргэн хар. Бусдын болон өөрийнхөө чадварыг хэт өндөрт үнэлэхээс болгоожил. Романтик харилцаа одоо туйлын хэцүү байх болно.

Хумх

Гоо үзэсгэлэнг үнэлэх үнэлэж, дэг журам зэрэг нь таны сэтгэн бодох чадвар, ажил хэрэгт нөлөөлөх болно. Магадгүй өнөөдөр та асуудал, зовлонгоор дүүрэн бодит авралд байхаас илүүтэйгээр өөрийн мөрөөдөл, ажил, хайр дурлалыг эерэгээр илэрхийлсэн төсөөллийнхөө ертөнцөд байхыг илүүд үзэх байх. Зарим нь шинэхэн хайр дурлалаасаа болж зовж шаналж магадгүй.

Загас

Энэ завгүй өдөр Загаснынхантай од гарагийн арвин их энерги, эрч хүч мэндчилэх болно. Хайр дулалын асуудал, болзоо тань бүгд буруу товчлуурыг дарж магад. Хэрвээ та удирдагч болж байгаа бо тайвширааад гүнзгий амьсгаа авч хэлэх үгээ бодох хэрэгтэй. Тодорхой төлөвлөгөө гаргаж, ирээдүйнхээ зорилгыг тодорхойлоход тохиромжтой цаг. Нийгмийн амьдрал, орой болсон хойно илүү хөл хөгжөөнтэй харагдана.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Уржигдар 21 цаг 44 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Уржигдар 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Уржигдар 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Уржигдар 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2025-06-19
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2025-06-19