Л.Лхагва: Монголд хүнсний хууль хэрэгтэй байна

2016-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

А.НАМУУНАА

Polit-ийн нэг өдөр булангийн зочноор Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институтын зөвлөх Л.Лхагвааг урьж  хүнсний аюулгүй байдлыг эргэн тойронд ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу. Та хүнсний салбарт хэр удаан  ажиллаж байна вэ?

-Би  хүнсний салбартай үндсэндээ  амьдралаа  холбосон хүн. Ерөнхийдөө 60 жилийг энэ салбарт зориуллаа. Москвагийн ХҮТД-ийг  1956-1961 онд дүүргэсэн. Төгсөөд мэргэжлээрээ ажиллаж өдий хүрсэн. Хүнсний салбар зах зээлд  шилжихэд нураагүй үлдсэн ганц газар. Ингэхдээ  харин ч  шинэ үйлдвэрүүд ихээр баригдсанаараа  онцлог  юм.

 -Өнөөдөр хүнсний салбарт тулгамдаж  байгаа асуудлыг та юу гэж харж байна?

-Орчин үед хамгийн эмзэг асуудал хүнсний аюулгүй байдал болоод байна гэж би хувьдаа  үздэг. Ерөнхийдөө бол одоогийн хүнсний салбарын байгууллагууд ихэнх нь хувийн өмчийнх болсон. Хяналт тэр хэмжээгээр өндөр байх ёстой. Гэтэл манай улсын хяналт ямар ч баталгаагүй байгаа нь асуудал болоод байна. Импортын хяналт мөн л сул.Сүүлд шинэчлэгдсэн  Хүнсний тухай хуульд үйлдвэрлэгч хүнсний аюулгүй байдал болоод хяналтаа өөрөө хариуцахаар болсон байгаа. Харин мэргэжлийн хяналтын газар түүвэр маягаар хянадаг болсон. Тогтолцоо нь маш буруу байна. Хууль шинэчлэхээс өмнө улиралд нэг удаа шалгадаг байсан. Бидний хамгийн их иддэг мах хүртэл чанарын баталгаа байхгүй болсон шүү дээ. Нэгдүгээрт, орчин бохирдсоноос, хоёрдугаарт хамгийн аюултай хөнөөлд хүргэх эрсдэл буюу хувийн хэвшлийн зарим үйлдвэрүүд малаа таргалуулахын тулд тариа хийж, янз бүрийн даавар шахаж байна. Ингэж химийн аргаар таргалуулахад  хор нь хэсэг хугацааны дараа гадагшилдаг боловч энэ хугацааг  өнгөрөөлгүй  нядалж махыг  худалддаг нь өөрөө ноцтой асуудал. Нөгөө талаас,  малыг эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд нядлах ёстой. Гэтэл  манайхан хаана ч хамаагүй нядалдаг, худалдан авагчид ч гэсэн үүн дээр хяналт, шаардлага тавьдаггүй. Үүнийг болиулахгүй бол аажимдаа  хөнөөл их гарна шүү дээ.Энэ асуудлаа шийдээгүй цагт бид махаа экспортлох хүртэл аюултай. Цаашилбал, малд тарьдаг энэ төрлийн эм тарианд ч хяналт шаардлага байдаггүй. Хүссэн цагтаа хэн ч ийм төрлийн эм, тариаг  авчих боломжтой учраас бидэнд хор хөнөөлгүй гэх баталгаа үгүй болчихож байгаа юм. Малаа гэрийнхээ гадаа талбайд тавиад эрүүд ахуйн талаас нь  хяналт тавина гэдэг бас л  худал. Төвлөрсөн махны үйлдвэрт  мал эмнэлгийн газрын  хяналтын дор нядалгааг  хийх  хэрэгтэй. Тэгэхгүй бол эрүүл мах иднэ гэдэг  эргэлзээтэй. Хэзээ  ямар ч өвчин гарахыг  хэлж мэдэхгүй шүү дээ.

-Таны бодлоор одоогийн энэ нөхцөлд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ. Нөгөө талаас,  хүнсний хүрэлцээний талаар ихээхэн ярьдаг боллоо?  

-Хүнсний эрүүл ахуйн тухай хууль 2012 онд шинэчлэгдсэн ч хэрэгжихгүй байна.  Уг нь хуульдаа “...Үйлдвэрлэгч эрүүл ахуйг хангана”  гэж заасан байгаа. Гэвч  энэ нь хангалтгүй байна. Хяналт нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт төвлөрчихсөн. Гэхдээ салбарын яам ямар  нэг  хэмжээгээр хариуцлага хүлээх хэрэгтэй л дээ. Манайд салбарын яам, МХЕГ, Стандарт хэмжил зүйн газар нь хоорондоо холбоо байдаггүй. Тиймээс хүчээ төвлөрүүлсэн зөв тогтолцоо бий болгож чадахгүй байна. Ихэнх улс оронд хүнсний тухай үзэл баримтлал байдаг. Гэтэл манайд байхгүй. Хүнснийтухай ерөнхий ойлголтоос хэтрэхгүй байна.  Хот суурин газрууд бий болж, түүнийг  дагаад   хүн ам олширч, хүн амынх нь тэн  хагас  хотод амьдарч байна.  Үүнд тохирсон XXI  зууны хүнсний тухай үзэл баримтлал байх хэрэгтэй. Энэ зайлшгүй бий  болгох ёстой асуудал. Хүнсний хүрэлцээний хувьд  зарим импортоор авдаг сахарыг эс тооцвол хүрэлцээтэй байгаа. Гэхдээ бид  сайн хүнс боловсруулвал өөрсдийгөө хангахаас гадна гадагшаа экспортлох хангалтай нөөц бий.  Жилд нядалж байгаа 10 сая толгой малынхаа  дотор махыг сайтар  боловсруулж  идэх хэрэгтэй. Гэтэл  хотын айл өрх  нэг хонь  гаргалаа гэхэд  гэдэсийг нь  чанаж идэхгүй байх жишээтэй. Иймд энэ  соёлыг  хэвшүүлэх хэрэгтэй. Сүүгээ  сайн боловсруулах хэрэгтэй байна. Сайн боловсруулж чадвал хэдэн ямааны сүүгээр бяслаг хийгээд өндөр үнээр зарж болно. Сүүн бүтээгдэхүүний тухайд хэлэхэд 1950 онд байсан цөцгийн тосны үйлдвэрүүд бүгд  байхгүй болсон нэг асуудал бий. Ганц нэг том үйлдвэрүүд хийж байх шиг байна. Гэвч ихэнхдээ  гаднаас үйлдвэрлэсэн хорт хавдар үүсгэж болзошгүй транс тос хэрэглэж байгаа шүү дээ, бид. Тиймээс  үйлдвэрүүдээ эргэж  сэргээх хэрэгтэй юм. Жишээ нь, Оросоос орж ирж байгаа маслод юу хийж байгааг бид мэдэхгүй. Оросууд өөрсдөө дотооддоо хяналт тавьж чадахгүй байгаа. Дотоодод бол сайн бүтээгдэхүүн хэрэглэх сүүний нөөц хангалттай байна. Мөн манайд Азийн орнуудад байдаг үнэрт ургамлууд зөндөө бий. Түүгээр үнэр оруулагч, амтлагч хийх боломжтой . Савангийн үйлдвэрт ч бас хэрэглэх боломжтой.

-Энэ талаар манайд судалгаа хэр байдаг  юм бэ?

 -Барууны эрдэмтэд Монголын хадланг нэрвэл  гоё үнэр гарна гэж  ярьж  байсан. Энэ бүгдийг бид ашиглахгүй байна. Манайхан арвайг ч бага ашигладаг. Гэтэл  АНУ, Япон, Энэтхэг, Солонгост манай арвайг ихээр ашигладаг. Бусад улс арвайг  гурилан бүтээгдэхүүнд ихээхэн  хэрэглэдэг. АНУ бол 15 жил арвайг судалж  маш  олон төрлийн бодис илрүүлсэн байгаа. Тэр дотор  “Силен” гэж  хүний хоол хүнсэнд маш хэрэгтэй, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй эрдэс байгааг олж тогтоосон байдаг. Ажиглаад байхад манайд арвайг хотын хүүхдүүд бараг  иддэггүй шүү дээ. Гэтэл энэ нь хоол  боловсруулах, гэдэсний  гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах гээд олон ашиг тустай. Тийм учраас бид арвай дээр нэлээн сайн ажиллах хэрэгтэй гэж бодож явдаг.

-Бас хүнсний норм гэж ярьдаг, хэрэгжүүлдэг байсан үе ард хоцорсон юм шиг ээ. Яагаад энэ талаар ярихаа больсон юм бол?

 -Манайд хүнсний хэрэглээний норм гэж байдаг. Тэр нь  маш муу байдаг. Өнөөгийн байдалд зохицохоо байсан. Жишээ нь өндөг сайн тал ихтэй, их идвэл муу тал ч бий. Нормыг хүн амын нас, хүйс, хот хөдөөгийн гэж нарийн  зориулалттай гаргах ёстой.  Нормыг шинэчлэх хэрэгтэй байгаа. Хэрэглээг нормоор удирдах ёстой шүү дээ. Ер нь янз бүрийн хүнсийг хүн амд хэрэглүүлж сургахын тулд хүүхдээс нь эхэлж сургадаг.  Хэрэглээ талаас хэлэхэд  малын гэдэс дотор их чухал. Энэ тухай би түрүүн ч дурсдан даа.  Монголчуудын  үндсэн хэрэглээ болсон  мах, малын дотор гэдэс маш их эрдэс бодистой. Дээр нь цагаан идээ их хэрэглэдэг,  сүүтэй цай уудаг учир кальцийн дутагдалд ордоггүй байсан. Тэгвэл орчин үед энэ хэрэглээ багасаад байна. Тухайлбал, хүүхэд  багаасаа гэдэс дотор мах идээгүй бол идэхгүй шүү дээ. Тиймээс ашигтай хүнсийг багаас нь идүүлж сургах нь чухал гэж хэлж байгаа юм.  Сүүлийн үед малын гэдэс дотрыг ядуу зүдүү хүмүүс иддэг гэсэн ойлголт, хандлага их байна. Ерөөсөө хүн ядуу ч бай, баян ч бай тэжээллэг хүнс л идэх ёстой. Илүү идэхгүй, дутуу идэхгүй хэрэгтэй юмаа авах хэрэгтэй. Үүнээс үүдээд зөв хооллох сурталчилгааг бүхий л мэдээллийн хэрэгслээр явуулах хэрэгтэй гэж би  боддог.  Гэр ахуйн хүмүүжлийн сурталчилгаа хангалтгүй байна шүү дээ. Мөн бид баяр, ёслолоор хэрэггүй юм их хэрэглэдэг. Зан үйлийн чанартай буруу юм яваад байгаа. Тухайлбал, би “Өнөөдөр” сонинд 2014 онд "Наадмын хуушуур ба эрүүл мэнд" гэсэн гарчигтай  нийтлэл бичиж байсан юм. Хуушуур бол эрүүл ахуй, ариун цэврийн хувьд сайхан хоол. Гадна талаасаа тосонд шараад, дотор талаасаа битүү ууранд болдог учраас сайн ариутгагддаг. Гэтэл гудамжны тоос шороонд идэхээр юу болох вэ,  зөв хоолыг буруу орчинд идэж байна. Хуушуурыг  монгол хүн гэртээ хэрэглэж заншихдаа муу махаар хийнэ гэсэн зүйл байгаагүй. Одоо тийм болсон гэх юм.  Хүнсний стандартад мэдрэхүйн үнэлгээ гэсэн зүйл байдаг.  Үнэр, амт, өнгө гэх мэт. Үүнийг зохих ёсоор тодорхойлолгүй үйлдвэрийн дарга нар нь баллын үнэлгээгээр тодорхойлж ирсэн. Гэтэл  энэ нь явсаар эрх мэдэлтэй хүмүүсийн үзэмжээр тодорхойлдог зүйл бий болчихсон. Мэдрэхүйн үнэлгээгээр тодорхойлдог текстур амтлагдах чанар гээд үзүүлэлт байдаг. Хүнсний салбарт алдагдаад байгаа асуудал нь энэ үзүүлэлтийн чанар юм.

-Ингэхэд хүнсний  лабораториудад мэдрэхүйн үнэлгээ хийдэг юм уу?

-Уг нь 2009 онд бид Монголдоо  ганц мэдэрхүйн лаборатори  байгуулсан.  Хөгжилтэй орнуудад мэдэрхүйн үнэлгээний  талаар мэргэшсэн үнэлгээчид байдаг. Манай лаборатори өнгөрсөн жил Солонгосын Койкагийн тусламжаар тоног төхөөрөмжүүдээ  сайжруулсан. Манай институтийн үйл ажиллагаа бол  төсөл боловсруулж үйлдвэрийн бүтээгдэхүүнд шижилгээ хийдэг. Хуульчилж батлагдсанаас хойш  хойш ямааны махыг янгирын махтай харьцуулсан судалгаа хийж, гадныханд сурталчилж  хэрэглээ ч   нэлээд  нэмэгдээд  байна.

Сүүлийн үед  дотор махны судалгаа хийсэн.  Мөн хүнсний бүтээгдэхүүн, түүхий бүтээгдэхүүний үнэлгээний төсөл хэрэгжүүлж байна.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе. Та манай уншигчдад, монголчуудад, улмаар төр засагтаа хандаж юу хэлмээр байна? 

-Нэг зүйлийг нэмж  хэлэхэд би хүнсний салбарт  өмч хувьчлал хийгдэх ёстой байсан зүйл. Тэр нь  зөв хийгдсэн гэж боддог. Гэхдээ нэг алдаа нь спиртийн үйлдвэрийг хувьчилсан асуудал юм уу гэж хардаг. Спиртийн үйлдвэрийг төр гартаа барьж байсан бол хэмжээ, чанарын хувьд хянахад амар. Нэгдүгээрт хэмжээгээ, чанарын хяналтаа алдчихсан. Өмч хувьчлалын хамгийн том алдааны нэг. Архидан согтуурахтай тэмцэх хуулийг шинэчлэхийн тулд үүнийг шийдэх хэрэгтэй. Бас гэр хорооллыг дахин төлөвлөж байна гээд  бэрхшээлтэй зүйл байна. Миний бодлоор Монгол орныг бүхэлд нь дахин төлөвлөх том төсөл, гадны орнуудын тусламж оролцоотойгоор хэрэгжүүлж хүн ам, хөдөлмөр эрхлэлтийг тараах хэрэгтэй санагдана. Нөгөө талаар энэ их  тал нутагт, Галбын говь гээд том газар нутгийг ашиглах хэрэгтэй. Малаа маллаж байгаа малчдыг орхигдуулалгүй яаж зохицуулах вэ гэдэг бодох л асуудал. Малчдад хот суурин газрын соёлыг зааж, залуучуудыг  интернет орох орчноор хангаж , усанд орох нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Юм хөгжсөн орчин үед яасан сонин юм ярьдаг юм бэ гэж битгий бодоорой. Бодит байдал ийм л байгаа шүү дээ.   

Эх сурвалж: www.polit.mn

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Уржигдар 21 цаг 44 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Уржигдар 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Уржигдар 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Уржигдар 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2025-06-19
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2025-06-19