
Х.ЦОЛМОНЗАЯА
ОХУ-ын Москва хотноо Олон улсын циркчдийн тэмцээн энэ сарын 2-ны өдөр эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай улсын жүжигчид уран нугаралтын төрлөөр оролцож, мөнгөн цом хүртсэн байна. Энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд дэлхийн 20 гаруй орны циркчид олон төрлийн үзүүлбэрээр оролцож байгаагаараа онцлогтой аж. Тус тэмцээнд дэлхийн циркийн түүхэнд шилдэг үзүүлбэрээр гайхуулдаг БНАСАУ, БНХАУ, ОХУ болон бусад орны шилдэг жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байна.
Эх сурвалж: www.polit.mn