Өнөөдрийн өнгө үйл явдлыг тольдоё

2016-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ус шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Аргын тооллын 9 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 5, Салхины эх одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Хонь

Заримдаа муу зуршлаасаа слахгүй байснаар түүндээ дасдлаг. Шинэ санаачилга хэрэгжүүлэхдээ бусдын саналыг харгалзан үзэж бай. Үүний төлөө таныг сайшаах болно. Санаа бодлоо тэмдэглэж ав. Сурч боловсролх юмуу нийгмийн ажиллагааг үргэлжлүүлэх туршлага судлах зэргээр түүнээ ашигла. Сугар гараг олдоо арслангийн орд дээр байгаа нь баяр хөөр, хайр сэтгэл, бүтээлч байдлыг тэмдэглэх боломж олгоно.

Үхэр

Та энэ өдрийг баяр баясгалантай эхэлнэ. Та ямар ч асуудал үүссэн сайнаар хүлээж аваарай. Дэлгүүрээр хэсч, үсчин орж эсвэл рашаан эмчилгээнд явах нь сайхан хэдий ч мөнгөндөө хэт үрэлгэн хандаж өөрийгөө өөгшүүлж болохгүй. Магадгүй дараа нь халуун ваананд орох эсвэл дуртай хоолоо идэхийн тулд мөнгөө хямгадаж, хадгал. Хэт үрэлгэн байгаадаа дүгнэлт хийгээрэй.

Ихэр

Та ганц бие бол хайр дурлалтай учрахыг маш ихээр хүсэх болно. Хайр дурлалын талаарх төсөөлөл таны бодлыг бүрэн эзэмдэнэ. Хэрвээ та хэн нэгэнд хайрын захиа илгээвэл таньд хариу ирэх магадлалтай. Бизнесийн болон олон нийтийн уулзалт, яриа хэлэлцээ амжилттай дуусах болно. Богино хугацаанд аялалаар явж, машинаар зугаалахад маш тохиромжтой үе бөгөөд олон нийтийн арга хэмжээнд та сэтгэл хангалуун байж чадна.

Мэлхий

Өглөөний уур амьсгал өдрийг боломжийн байдлаар өнгөрөөрөхөд тус болно. Хэдийгээр бүлэг юм уу багаар ажиллах хүмүүсийн хувьд хэд хэдэн асуудал тулгарах боловч ажлын үр бүтээл, ажиллах чадвар өндөр байна. Сугар гараг ирж буй хэдэн долоо хоногт таны санхүүгийн ур чадвар орлого олох эрх сурвалжийн бүс арслангийн ордод байрлах болно. Мөнгө болон хайр дурлалын бэлэг тэмдэг арслангийн гараг сугар гарагийн хувьд азтай байрлал юм.

Арслан

Өөрийгөө бусдад сайн илэрхийлэх өдөр. Хайр дурлалдаа шатах хүсэл хүчтэй илэрнэ. Бусдыг энэрэн хайрладаг өгөөмөр нэгэн болохын хэрээр буулт хийж сурна. Зөрчилдөөнтэй байсан хүнтэйгээ эвлэрэхэд тохиромжтой үе. Та хүмүүсийг ялгаварлалгүйгээр өмөг түшиг нь болох болно. Ирэх долоо хоногт та бусдыг өөртөө ихээр татахын сацуу олон янзын найр наадам, баяр цэнгүүнд оролцох урилга хүлээн авна.

Охин

Анхаарал болгоомжтой байж чадвал ямар нэг зүйлд санаа зовох шаардлагагүй болно. Ямар нэгтэмцээн уралдаан, тэр дундаа оюун ухаан сорьсон уралдаанд оролцох хэрэггүй. Иймэрхүү тэмцээн уралдаанд таныг унагах хангалттай олон асуулт байх бөгөөд энэ нь таны өөртөө итгэх итгэлийг бууруулж мэднэ. Нууц амрагийн явдал томоохон асуудал үүсгэх нь. Өмнөх дурлалаа мартаагүй байгаа бол хуучин амрагтайгаа харилцаагаа сэргээхийг оролдох болно.

Жинлүүр

Бүх төрлийн харилцаа холбоонд давуу тал байна. Ийм төрлийн ажилд цаг хөгжилтэй өнгөрдөг. Бүх уулзалтын үеэр харилцан буулт хийх ч энэ нь асуудал биш. Бүх романтик харилцаа холбоогоо нөхөрсөг эвтэй байлгахад хичээгээрэй. Юу бодож хүсэж явдагаа хуваалцах цаг. Бусдын ая талыг засахдаа өөрийгөө бүү март. Хайртайгаа цагийг сайхан өнгөрүүлээрэй.

Хилэнц

Өнөөдөр түргэн шийдвэр гаргах чадвар хилэнцүүдийг тодорхойлох болно. Сэтгэл санаагаа хазаарлаж, дарамт шахалтыг арилгахын тулд буулт хийж сур. Стратеги, ажил хэргийн шийдвэрээ гаргах цаг ирлээ. Та ажил үүргийн харицлагаа улам тэлэхийг хичээ. Хайр сэтгэл, мөнгөний гараг сугар одоо нэр алда, байр суурийг тань илтгэдэг 10-р гэр болох арслангийн орд руу шилжих тул тушаал дэвших боломж өгнө.

Нум

Эрч хүч дүүрэн байх өдөр. Тиймээс эрдэл ихтэй төлөвлөгөөг хэрэгжүүлж, ямар ч найдваргүй нөхцөл байдлаас гарах гарц олоход эрт босвол өөрөө өөртөө цаг гаргаж нам гүм орчинд өөрийгөө сонсохыг хичээ. Та агуулах чөлөөлөх худалдаанаас ихээхэн хэмжээний худалдаа хийнэ. Түүнчлэн өнөөдөр таньд нууцлаг авъяасаа нээн илрүүлэх боломж гарах бололтой.

Матар

Том хөрөнгө оруулалтанд матрынханд санхүүгийн үүрэг хариуцлагыг мэдэрнэ. Сугар гараг сэтгэл татам, хайр татам байдлаараа ач тусаа өгөх ба та бага зэрэг хичээхэд л илүү их мөнгөтэй болох боломжтой. Гэхдээ наймдугаар зам нь хамтын үүрэг хариуцлагыг онцолж байгааг бүү март. Тиймээс дэмий үрж зарахаа багасгаж мөнгөө хадгал. Ингэж чадвал хайртай хүмүүстээ өөртөө байгаагаа зарцуулахад хангалттай хүрнэ

Хумх

Өглөө эртлэн ажлаа эхэл. Ямар нэг асуудал байгаа бол дэмий санаа зовохын оронд хэн нэгэнтэй ярилц. Зарим нь тан дээр ирж зөвлөгөө авах байх. Та тэдэнд цаг гарган зөвлөсөн нь дээр. Хайртай хүндээ өөрийн хайрыг илэрхийлэн харуулах ямар нэг зүйл хийх талаар бод. Өнөөдөр хайр дурлалын бэлэг тэмдэг болсон сугар гараг арслангийн орд дээр байгаа тул таны амрагийн адал явдал гайхалтай байж чадна.

Загас

Өнөөдөр холилдсон чиг хандлага танд хүч нэмэх болно. Өмч хөрөнгийн талаарх шийдвэр, бизнесийн давуу тал, санхүү зэрэг нь ирэ буй ирээдүйг тань ,шинэ хэлбэр оруулж өгөх болно. Тиймээс анхааралтайгаар эхлүүл. Үйл хөдлөл хийхээсээ өмнө сайтар боддог гэдгийг тань батлах дадлага туршлагатай хэн нэгнээс зөвлөгөө ав. Гэхдээ эдгээр үйл явдлуудд сэтгэлийг тань хөдөлгөн, сонирхлыг тань татна.

 

 

Өнөөдөр Улсын онцгүй комисс хуралдана

10:00 цагт

 ШУТИС-ийн хичээлийн 10-р байранд /ХУД-ийн урд хуучнаар Нэхмэлийн хүрээлэн/ Японы Shima Seiki фирм Азид дахь 500 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй сургалтын төвөө байгуулах үйл ажиллагаа болно. Уг арга хэмжээнд Японы улсын Элчин сайд, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нар болон БСШУС-ын яамны удирдлагууд оролцоно. Утас 99049347

 

10:00 цагт

Улсын Онцгой комиссын анхны хурал болно
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон улсын хэмжээнд гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зам тээвэр болон эрчим хүчний салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох яамдаас мэдээлэл хийх юм. 
Мөн тус хурлаар Улаанбаатар хотын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, 2016 оны 4 дүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл хийнэ.
 

ХААИС                                                                   “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт” болно

ШУТИС                                                                  2016 оны Хятад номын үзэсгэлэн худалдаа явагдаж байна

Сүхбаатарын талбайд                                      Алтан намар 2016 задгайн талбайн зад хямдрал

Шангрилла зочид буудал                                 Монгол улсад суугаа Элчин сайдуудын уулзалт болно           

 

Мягмар гарагийн галт тэрэгний хуваарь

УБ – Москва                                                     16:22 хөдөлнө

Москва – УБ                                                     07:45 ирнэ

Эрээн – УБ                                                      10:10 ирнэ

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү           20:45 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ           06:53 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                                20:45 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                               06:48 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                         18:00 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                         06:20 ирнэ

УБ – Сайншанд                                           10:15 хөдөлнө

Сайншанд – УБ                                           07:35 ирнэ

УБ – Сүхбаатар                                           11:45 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                           15:25 ирнэ

УБ – Замын-Үүд                                          17:30 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                          08:55 ирнэ

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

 

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Уржигдар 21 цаг 44 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Уржигдар 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Уржигдар 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Уржигдар 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2025-06-19
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2025-06-19