Хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг шаардлаа

2016-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг өнгөрсөн хавар баталж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан юм. Гэтэл МАН-ын Засгийн газар хоёрхон хоногийн өмнө хуулийг буцааснаар олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Гэвч салбарын сайд С.Бямбацогт, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, ХЭҮК-ийн дарга Бямбадорж нар хэвлэлийн хурал хийж “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг яаралтай оруулж ирнэ. Хамаг чадлаараа хичээж ажиллана” гэсэн үгээр олон нийтийг тайвшруулахыг оролдсон ч нийгмийн эсэргүүцэлтэй тулсан хэвээр байна. Хуулийг хойшлуулах үеэр өмнөх парламентад байхдаа дээрх хуулийг батлуу­ла­хаар гар бие оролцож явсан эмэгтэй гишүүд хуулийг хойшлуулах кноп дарсан нь сошиал ертөнцөд ихээхэн шүүмж­лэлд өртсөөр байна.

Тэгвэл Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс өнгөрсөн бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Надад тусламж хэрэгтэй. Надад хууль хэрэгтэй” лаа асаах хөдөлгөөнийг зохион байгуулсан юм. Цуглаанд УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн З. Нарантуяа, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, дуучин М.Нарантуяа зэрэг олны танил эрхмүүд, улстөрийн хүрээллийнхэн өргөнөөр оролцсон юм. Иргэд ч олноороо гэр бүл, үр хүүхдээ дагуулан гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцэх жагсаалд нэгджээ. Иргэдээс гарын үсэг цуглуулж, УИХ-д шаардлага хүргүүлэх аж.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар гэр бүлийн хүчирхийллээс болж 95 хүн нас барсан бүртгэл байдаг аж. Иймд тус хөдөлгөөнийхөн эсэргүүцлийнхээ үеэр эдгээр хүмүүст эмгэнэлт илэрхийлэхийн сацуу энэ тоо баримтыг илэрхийлэн асаасан лаагаараа “95” гэсэн тоог дүрслэн харуулжээ. Дашрамд дурьдахад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг яаралтай хэрэгжүүлэхийг шаардсан цахим жагсаалд нэг өдрийн дотор 14982 хүн нэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12