
Ц.БАЯР
Ипотекийн зээл цааш үргэлжлэх үү гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд байсан. Энэ асуудлаар БХБ-ын сайд нэг мөр мэдээлэл хийж цаашид хугацааг нь сунгаж сард төлөх хүүг багасгах боломж байгааг дуулгасаныг манай сайт өнгөрсөн долоо хоногийн хамгийн сайн мэдээллээр онцолж байна.
Г.Мөнхбаяр: Ипотекийн зээлийн төлбөрийг бууруулж, таван хувь болгох чиглэлд ажиллана
Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гишүүд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяраас ипотекийн зээлийн асуудлаар зарим асуултад хариулт авсан юм. Гишүүдийн асуултад салбарын сайд Г.Мөнхбаяр “Ипотекийн найман хувийн зээл ямар хэлбэрээр, ямар менежментээр явах нь удахгүй тодорхой болно. Урьчилаад мэдээлэл өгөхөд ипотекийн зээл зогсохгүй. Гэхдээ хуучин хэлбэрээсээ өөр эх үүсвэрээр явах болвуу. Ипотекийн зээл зөвхөн 80 м.кв-д хамааралтай байгаа нь өөрчлөгдөж 100 юмуу 120 м.кв-ын аль нэг нь байна. Гэхдээ эцэслэгдээгүй. Мөн ипотекийн зээлийн сард төлж байгаа төлбөрийг бууруулах бололцоо байгаа гэж харж байгаа. Ерөнхийдөө тэр чиглэлд ажиллана. Хөдөө орон нутагт ипотекийн зээл таван хууль байвал зохимжтой гэж бодож байгаа. Үүнд Засгийн газар, их хурлын дэмжлэг хэрэгтэй. Эх үүсвэрийг Монголбанктай ярилцах шаардлагатай” гэсэн мэдээллийг өглөө.
Татвар нэмэх асуудал хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан
Засгийн газар энэ оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-д өргөн барьж, УИХ-аар хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээд байгаа. Найман төрлийн татвар нэмэх, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох, төрийн өндөр дээд албан тушаалтын цалинг 30 хувиар бууруулах саналыг Засгийн газар өргөн барьсан. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Төсвийн байнгын хорооны хурлаар найман төрлийн татвар нэмэхийг дэмжээгүй юм. Мөн үүнтэй зэрэгцэн МАН-ын эдийн засагч гишүүд Засгийн газрынхаа өргөн мэдүүлсэн татвар нэмэх асуудлыг хүчтэй эсэргүүцлээ.
Х.Буянжаргал: 2.5 сая төгрөгнөөс дээш цалинд 25 хувь хүртэл татвар нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байна
Өнөөдөр/08.31/ МҮЭХ-ийн байранд Монголын Эрчим Хүч Геологи Уул Уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэл гаргалаа. ЗГ-ын зарим үйл ажиллагаа нь уул уурхайн салбарт сөрөг нөлөөлж байна гэсэн агуулгаар мэдээлэл хийсэн юм. Энэ талаар Монголын Эрчим Хүч Геологи Уул Уурхайн Үйлдвэрчний Холбооны дарга Х.Буянжаргалаас тодруулав.
– Танай холбооноос Засгийн газарт 4 асуудлаар мэдэгдэл гаргалаа. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Монголын Эрчим Хүч Геологи Уул Уурхайн салбарын 30 орчим гишүүд ажилчдаа төлөөлж ирлээ. УИХ-ын төсвийн тодотголтой холбогдсон асуудал болоод уул уурхайн эрчим хүчний салбарт тулгамдсан дөрвөн асуудлаар мэдэгдэл хийж байна. Нэгдүгээрт, 2.5 сая төгрөгнөөс дээш цалин хөлсөнд 25 хувь хүртэл татвар нэмэгдүүлэх тухай ЗГ-аас УИХ-д оруулсан байгаа. Үүнийг бид эсэргүүцэж байна. Яагаад гэвэл Монголын жинхэнэ баялаг бүтээгчид монголын уул уурхай, эрчим хүчний салбарын ажилчид энэ ангилалд багтаж байгаа юм. Энэ нь уул уурхай эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хүнд хортой, халуун газрын дор, амь насаараа дэнжин тавьж ажиллаж байгаа ажилчдын цалингаас дээрэм маягаар татвар ноогдуулахыг бид тэвчихгүй ээ. Хоёрдугаарт, тэтгэврийн насыг үе шаттайгаар уртасгах тухай асуудал ярьсан. Энэ үнэхээрийн туйлын болчимгүй асуудал. МАН нийгмийн чиг баримжаатай хүнээ хайрладаг нам гэж бид ойлгодог. Гэтэл МАН-ын ЗГ үе шаттайгаар тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ гэдэг нь бидэнд огтхон ч таалагдахгүй байна. Гуравдугаарт, эрчим хүчний хувьчлалын асуудал. Өмнөх УИХ, ЗГ-ын үед эрчим хүчний салбарыг хувьчлах тухай асуудал ярьсан. Ялангуяа үйлдвэрлэгч компани 3,4 дугаар цахилгаан станц, Дархан Эрдэнэтийн цахилгаан станц, 2-дугаар цахилгаан станц гэсэн 5 эрчим хүчний системд холбогддог станцуудаа хувьчлах тухай. ЗГ-ийн шийдвэр гарч одоо хувьчлахад бол бэлэн болсон. Энэ нь ажилчдын эсэргүүцэлтэй тулгарч байна. Ажилчид айдас, хүйдэст автаж байна. Хувьчлагдлаа гэхэд хямралын энэ үед бид яах юм. Ажлын байрны баталгаа алга болно. Цалин хөлсний түвшин буурч банкны өр зээлээ төлж чадахгүй байдалд орно. Иймээс энэ асуудалд салбарын дуу хоолойг нэгтгэж ажиллаж байна. Өмнөх засгийн алдаатай бодлогыг шинэ УИХ, ЗГ засаж залруулаач гэж эсэргүүцлээ илэрхийлж байна. Дөрөвдүгээрт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанийг “QSG” гэсэн компанид концессын гэрээгээр 30 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн. Гэтэл өнөөдөр ажиллагсдыг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу аюулгүй байдлыг хангах цалин хөлсийг нь өнөөдрийн авч байгаагаас нь бууруулахгүй байна гэсэн гэрээний заалтаа хэрэгжүүлэхгүйгээр ажилчдыг хууль бусаар гарын үсэг зуруулж сул зогсолтонд хамруулсан үйлдлээ хаацайлж ажилчдын өөрсдийн хүсэл санаачлага гэсэн маягаар олон зуун хувь хэвлэсэн цаасан дээр гарын үсэн зуруулж ажлын байрны дарамт үзүүлж эрхийг нь зөрчсөн байна. Тийм учраас бид эсэргүүцлээ илэрхийлж байна. МУ-ын ЗГ-ыг цаашдаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээний асуудлыг шалгах ёстой. УИХ-аас ажлын хэсэг байгуулах ёстой гэсэн шаардлагыг Монголын эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний холбооноос мэдэгдэж байна.
-Хувьчилбал үр ашиггүй гэдгийг хэлээд байна уу?
– Эрчим хүчний үйлдвэрлэгч компаниудаа тогтвортой ажиллуулах тухай асуудал бол нэг улс орны хувьд чухал асуудал байх ёстой. Тэгж байж өнөөдөр улс орны хөгжлийн тухай асуудлыг яригдана. Нөгөө талаар хувьчлалын үр дүнд хэрэглэгчдэд чанартай эрчим хүч хүргэж чадах уу. Мөн хувьчлалын үр ашиг ажилчдад үлдэнэ гэдэгт үйлдвэрийн ажилчид эргэлзэж байгаа. Эдгээр асуудалд даруй арга хэмжээ авахгүй бол бид дараагын тэмцэлд нэгдэхэд бэлэн байгаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг эрх баригчид хэрэгжүүлэхээс татгалзсан мэдээлэл өнгөрч буй 7 хоногийн хамгийн их эсэргүүцэлтэй тулгарсан
УИХ хурал Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан. Мөн эдгээр хуулийг дагалдаж гарсан таван хуулийг хууль санаачлагчид буцаасан юм. Буцаагдсан таван хуулийн нэгд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль багтсан нь олон нийтийн зүгээс нэлээд шүүмжлэл дагуулсаар байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд яагаад ач холбогдол өгч байна вэ гэхээр 2010-2016 оны байдлаар 5100 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, гэмтэл бэртэл авсан. Мөн энэ хугацаанд 95 хүн нас барсан гэх нийгмийг цочроосон тоо баримтад тулгуурласан мэдээлэл байгаа юм. 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 764 хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 178-аар нэмэгдсэн гэсэн үг. Энэ талаар Ц.Оюунгэрэл: Хүний эрхийн асуудалд хүнээрээ байгаарай, улстөрчид өө... ярилцлагыг онцолж байна.
Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийгхүчингүй болгосонтой холбогдуулан тус хуулийг санаачилж батлуулсан УИХ–ын гишүүн асанЦ.Оюунгэрэлтэй ярилцлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийгхүчингүй болгосон ч төслийг өөрчлөн УИХ–д удахгүй өргөн барина гэсэн. Хуулийг ийм амархан цуцалж,бас хурдан боловсруулчихдаг зүйл үү. Эсвэл МАН та бүгдийн олон жил судалж хийсэн хуулийг ашигланөөрсдөө санаачилсан гэх зүүлт зүүх зорилго тавьж байна уу. Ингэлээ гээд хэнд хэрэгтэй юм бэ?
–С.Бямбацогт сайд нэг юмыг ойлгохгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй ганц шалдан хуулиар тэмцэжболдоггүй гэдгийг бид өнгөрсөн арван жил өчнөөн нус, нулимс үхэл хагацлаар харлаа.
Тиймээс хуульчид, өөрөөр хэлбэл шүүгч, прокурор, цагдаа, мөрдөн байцаагч, бүгд хэрэглэж болдог хуулийг бидхийсэн. Хуульчид яагаад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцдэг ганц хуулиар хүнийг хамгаалж чаддаггүй байсан юмгэхээр хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо нь хуульчдын хэрэглэдэг бусад хамаатай хуулиудтай холбогдохтодорхой заалтууд байдаггүй байсан. Тиймээс бид өнгөрсөн дөрвөн жил Эрүүгийн хууль,Зөрчлийн тухай хуульПрокурорын тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхууль, Гэрч, хохирогчыг хамгаалах зэрэг гол хуулиудад хуульчид хүнийг аюулгүй байлгахад юу хийх вэ, яажхамгаалах вэ гэдгийг нэг бүрчлэн зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ихбие нь гэж бодох юм бол жинхэнэ хүнд хүрдэг мөч, гар хөл нь эрх зүйн шинэтгэлийн бусад хуулиуд юм. Тэгэхээрэнэ хуулийг дангаар нь УИХ–д өргөн бариад сайн сайхан зүйл хийчихнэ гэж бодож байгаа бол эндүүрэл.
–Яагаад?
http://www.polit.mn/content/83609 үргэлжлүүлэн уншаарай.
Чөлөөт бөхийн тамирчдыг Олон улсын тэмцээнд оруулахгүй
Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд энэ сарын 31-нд хэвлэлийн хурал хийж, Риогийн олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд хүрэл медалийн төлөө барилдсан Г.Мандахнарангийн барилдааны дараа дасгалжуулагчдын бөхийн дэвжээн дээр гаргасан үйлдлийн талаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ МЧБХ-ны Удирдах зөвлөл хоёр дасгалжуулагчийн үйлдлийг буруу гэж үзэн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилээр хасахаар шийдвэрлэснээ дуулгасан юм. Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудын мэдээллийн дараа дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран нар мэдээлэл хийж “Монголын чөлөөт бөхийн холбоо шударга бус шүүлтийн эсрэг тэмцэн тамирчин, дасгалжуулагчдаа дэмжсэнгүй. Спортын арбитрын шүүхэд хандана” гэдгээ мэдэгдсэн юм. Хоёр дасгалжуулагчийн хувьд шүүлт булхайтай байсан учраас эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд "Г.Мандахнарангийн барилдааныг 5 минут 59 секундэд зогсоогоод, манай бөхийг торгосон бол бид хоёр дүрмээ бариад буугаад өгөх байсан. Гэтэл тэнд дүрмийн бус шүүлт явагдсан. Цаг зогсоогүй байхад торгосон бол хувцсаа тайлахгүй байсан" гэх тайлбарыг хийсэн юм. Харин Г.Мандахнарангийн хувьд МЧБХ-ны удирдлагууд ард түмнээс уучлалт гуйж, хоёр дасгалжуулагчид хариуцлага тооцож байгаа нь булхайтай шүүлтийг хүлээн зөвшөөрч байгаатай ялгаагүй үйлдэл гэсэн.
Төв аймагт хорио цээрийн дэглэм тогтоосон голомтод 5000 мал байна
Төв аймгийн Баян, Баянжаргалан суманд 20 гаруй үхэрт малын шүлхий өвчин туссаныг тогтоогоод байна. Тус сум Нийслэлийн Бага-Хангай дүүргээс 18 км зайтай. Үүнтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоож, хяналтын 21 цэгт 30-аад албан хаагч ажиллаж байна. Ням гарагийн байдлаар 40 гаруй үхрийг устгаж, 31 өрхийн 7500 орчим малыг вакцинжуулалтад хамруулсан талаар ОБЕГ мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн мэдээлснээр одоогоор шүлхий өвчин гарсан голомтод 14 хот айлын 5000 гаруй толгой мал байгаа аж. Нийслэлийн хаяанд гарсан энэхүү малын гоц халдварт өвчнийг тархаахгүй байх талаар тодорхой арга хэмжээ авахаар ажиллаж байгаа
Хичээлийн шинэ жил эхэллээ
2016-2017 оны хичээлийн шинэ жил энэ долоо хоногийн пүрэв гаригт таарлаа. Энэ хичээлийн жилд улс даяар нийт 69100 хүүхэд сургуулийн сурагч болж байгаа аж. Үүнээс Улаанбаатар хотод 27629 хүүхэд нэгдүгээр ангийн сурагч болж байгаа бол хөдөө орон нутагт 41471 сурагч нэгдүгээр ангид элсчээ. Харин сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт шинээр 62679 хүүхэд элсч байгаагаас Улаанбаатар хотод 27579, хөдөөд 35100 хүүхэд хоёр нас хүрэн цэцэрлэгт явж эхэлсэн байна. Төрийн өмчийн 212, хувийн хэвшлийн 386, 598 цэцэрлэгт 106717 хүүхэд хамрагдах аж. Жил бүр цэцэрлэг хүртээмжгүй байдгаас олон тооны хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадалгүй үлддэг. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн хүртээмжгүйгээс болж 43000 гаруй хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй үлдэж байгаа юм байна.
Эх сурвалж:www.polit.mn