Г.Золбоо: Бүртгэлгүй завиар загас агнахаар яваад таван хүн усанд осолдсон

2016-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 6-15 насны дөрвөн хүүхэд, 26 настай залуу усанд осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс Зам тээврийн хөгжлийн яамны  Далайн захиргааны мэргэжилтэн Г.Золбоогоос тодрууллаа.

-Хөвсгөлд харамсалтай хэрэг гарчээ. Усанд оёолдсон хүмүүс ямар зорилготой явсан юм бэ?

-Наймдугаар сарын 30-нд Хөвсгөл нууранд усан замын тээврийн осол гарч таван хүний амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Зорчигчид болон завь жолоодож явсан иргэн аврах хантааз өмсөөгүй байсан. Мөн завь жолоодож явсан хүн зорчигч тээврийн бус загас агнуурын шугамаар загасны тор тавьж байгаад амиа алдсан байсан. Хэрэг гарсан өдрийн 17:00 цагийн үед ослын байршлыг тогтоож Хөвсгөл аймгийн онцгой байдлын албатай хамтран иргэдийн цогцсыг гаргах ажлыг эхлүүлсэн.

-Осолдсон завь бүрт­гэл­тэй байсан уу. Ер нь Хөвсгөл нууранд хэдэн завь зөвшөөрөлтэй үйл ажил­лагаа явуулж байна вэ?

-Шинэчилсэн бүрт­гэлээр Монгол Улсад 98 усан замын тээврийн хэрэгсэл байдаг. Үүнээс 78 тээврийн хэрэгсэл Хөвсгөл нууранд бүртгэлтэй байгаа.  Осолдсон завь нь Зам тээвэр болон Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны хамтарсан тушаалын дагуу усан замын тээврийн бүртгэл, улсын дугаар олгох журмын дагуу бүртгүүлээгүй байсан. Ослын маргааш 15 настай хүүхдийн цогцос болон осол гаргасан усан замын тээврийн хэрэгслийг уснаас гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

-Танай байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ямар ажил хийдэг вэ?

-Зам тээвэр хөгжлийн яамны харъяа Далайн захиргаанаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн бүртгэлийг шинэчлэх ажлыг жил бүр хийдэг. Завьчдын ур чадварыг шалгах сургалт хийж, онцгой байдлын байгууллагын усчин аврагчидтай хамтарч зургадугаар сарын 25-наас хойш хоёр сарын хугацаанд завьт эргүүл ажиллуулдаг.

-Бүртгэлтгүй тээврийн хэрэгсэл ашиглавал ямар хариуцлага тооцох вэ?

-Усан замын тээврийн тухай хуульд хариуцлагын тодорхой заалт байхгүй. Тиймээс Захиргааны хариуцлагын хуулиар зохицуулагддаг. Гэхдээ завины эзэн ямар зорилгоор жолоо шилжүүлсэн гэдэгт шат шатандаа хариуцлага тооцно. Цаашид иргэд, холбогдох газрынхан хяналтаа сайжруулах ажлыг хийнэ. Завин дээр явсан иргэд аврах хантаазтай, завины жолоодогч анхан шатны тусламж үзүүлдэг байх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12