О.Эрдэнэ-Өрнөх: АН хөгжил төлөвшлөөрөө намуудыг манлайлж чадна

2016-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.МӨНХТУНГАЛАГ

“Ярилцах танхим”-даа Нээлттэй ардчилсан нам-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч, эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөхтэй АН-ын шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.

-АН-ын залуус Намынхаа шинэчлэлийн асуудлаар эрчимтэй ярьж эхэллээ. Танай хөдөлгөөн бусдаас юугаараа ялгаатай вэ?

-АН-ын шинэчлэл сүүлийн 16 жилд нэлээд яригдлаа. Тэр тусмаа АН-ын удирдлагуудад намаа шинэчлэх асуудлаар шаардлага хүргүүлсэн нь олон. 2000 онд бид яг өнөөдрийнх шиг нөхцөл байдалтай байсан шүү дээ. Тухайн үед МҮАН, МСДН, МоАН, Шинэ сэргэн мандлын нам зэрэг ардчиллын төлөө гэсэн таван нам нэгдээд намын их хурлыг хийснээр АН одоогийн өнгө төрхөө олсон. Их ялагдлын дараа болох л ёстой үзэгдэл. Үүнийг эс тооцвол сүүлийн арав гаруй жилд АН-ын шинэчлэлийн асуудлаар хүчтэй дуугарсан цөөн тохиолдлын нэг нь энэ удаагийн сонгуулийн дараагаас эхэллээ. АН-ын гишүүдийн дуу хоолой ямар асуудал дээр илүү төвлөрч байна гэхээр, манай нам бодлогын хувьд шинэчлэгдэх ёстой, нам иргэд сонгогчдын тулгамдаж буй асуудлыг үндсээр нь шийдвэрлэх цөм мөрийн хөтөлбөр дэвшүүлэх ёстой, энгийн гишүүдийн дуу хоолойг сонсдог нээлттэй засаглалтай байя гэж байгаа юм. Бид эдгээрийг шингээсэн сайн дүрэмтэй болох ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Өмнө нь бол гишүүд дуугардаг байсан ч намын удирдлагыг огцруулъя ч гэдэг юм уу “жижиг” асуудал ярьдаг байсан.

-АН-ын шинэчлэл танд яагаад чухал вэ? Дараагийн сонгуулиудад намаа ялалтад хүргэх замаар албан тушаалд хүрэх гэсэн зорилготой юу?

Бидний харж байгаагаар АН бол Монголын улс төр дэх хамгийн хариуцлагатай улс төрийн хүчний нэг. МАН 1921 онд ард түмний захиа даалгавраар байгуулагдсан гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл АН цагаан морин жилийн нийгмийн давалгаан дээр, МАН-ын нэгэн адил үндэсний тусгаар тогтнол, иргэдийн эрх чөлөөний уриа дуудлагаар босч ирсэн улс төрийн хүчин. Хүмүүнлэг, ардчилсан нийгэмд иргэдээ чинээлэг амьдрах боломжоор хангая гэвэл улс төрийн намууд хариуцлагатай, бодлогоо зөв тодорхойлж, амлалтаа яв цав хэрэгжүүлдэг боловсон хүчинтэй байх ёстой. Дараагийн сонгуульд намаа ялалтад хүргэх нь бидний туйлын зорилго биш ээ. Харин зохион байгуулалттай, дотоод ардчилалтай, ил тод, нээлттэй, хүмүүсээ онож томилж чаддаг, бодлогоо голч тодорхойлж чаддаг хариуцлагатай АН-ыг бий болгох нь бидний зорилго. 

-Залуусын дуу хоолойг АН-ын одоогийн удирдлагууд хэр дэмжиж байна вэ?

2004 оноос хойш АН-ын дээд шатны удирдлагууд энгийн гишүүдийнхээ байр суурь, санаа бодлыг үйл ажиллагаандаа тусгах нь эрс багассан. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд хүлээсэн ялагдал манай намын бүх түвшний удирдлагууд, нийт гишүүд, дэмжигчдийн хувьд нэгийг бодож, хоёрыг тунгаах боломж өглөө. Иймээс АН-ын шинэчлэлийн асуудлаар Нээлттэй АН-Шинэчлэлийн Нэгдсэн хөдөлгөөний байр суурийг одоогийн удирдлагууд маань нааштай хүлээн авч байгаа. Жишээ нь намын одоогийн удирдлагууд АН-ын шинэчлэлийн асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийг олон талын оролцоог хангасан байдлаар зохион байгууллаа.

-АН-ын даргын суудалд олон хүн яригдаж эхэллээ. Саяхан ҮЗХ-гоо хуралдуулах байсан ч хойшлууллаа. Танай хөдөлгөөн ямар шаардлага тавихаар зэхэж байв?

-АН-ын одоогийн зохицуулалтаар бол ҮЗХ намын даргын асуудлыг шийдэж болно. Гэхдээ энгийн гишүүд, иргэдийн оролцоотойгоор намын “толгой” хэн байх вэ гэдгээ сонгох ёстой. Бидний байр суурь бол намын даргаа намын нийт гишүүдийн дунд сунгаа хийх замаар сонгох явдал. Манай их хурал 12 сарын 6-нд гээд товлогдчихсон. Тэгэхээр намын лидер хэн байх вэ, ямар ёс суртахуунтай, нийгмийн соёлыг тээгч байх вэ гэдэг хариуцлагатай алба яригдана. Гэхдээ нөгөө талдаа АН-ын дарга хэн байх нь үнэхээр сонин биш. Бидэнд нэр нь ил тод яригдаад байгаа хүмүүсийг дэмжих эсвэл эсэргүүцэх бодлого байхгүй. Бид зарчмаа л тавьж байгаа. Ямар зарчим бэ гэхээр, нэгдүгээрт, намын даргыг 170 гаруй мянган гишүүний олонхийн саналаар сонгох ёстой. Хоёрдугаарт, намын дарга нээлттэй бодлого ярьдаг, хэрэгжүүлдэг нээлттэй хүн байх ёстой. Аль нэг фракцийн эрх ашигт захирагдах биш намынхаа ерөнхий бодлогыг тодорхойлдог хүн байя. Мөн АН-ын залгамж чанарыг авч явах тийм хүнийг сонгоё. Намын гурван үеийн төлөөллийн юу хүсч байгааг бодлогодоо тусгаад нэгтгэж чадах хүн хэрэгтэй.

-АН шинэчлэлдээ ямар зарчим тусгавал одоогийнхоос илүү сайжрах вэ? АН хэрхэн ялгарах ёстой гэж бодож байна?

-Улс төрийн намуудын явж байгаа замыг харахаар тухайн үеийнхээ сонгогчдын хүсэл дээр суурилж мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг. Харин бид АН бодлогын нам болох ёстой гэдгийг онцолж байгаа. АН бол баруун төвийн үзэл баримтлалтай нам. Энэ нь ямар үзэл вэ гэхээр төр бизнесийн орчинд бага оролцох ёстой, нийгмийн халамжийг багасгах ёстой, үйлдвэрлэл, бизнесийн орчныг дэмждэг байх гэх мэт ерөнхий ойлголт байдаг. АН намуудын бодлогыг оройлох ёстой. Дотроо бодлогын баримт бичиг боловсруулдаг, судалгаа хийдэг албадтай байя гэж байгаа юм. Олон байнгын хороодтой болъё. Жишээ нь АН-ын эдийн засагч мэргэжилтэй гишүүд Эдийн засгийн байнгын хороондоо харъяалагдаад салбарынхаа бодлого боловсруулж судалгаа хийдэг байх нь чухал. Түүнчлэн АН бүтцийнхээ хувьд тойргийн намын системийг сонгох хэрэгтэй. Одоогийн ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх шаардлагтай. АН-ын шинэчлэлийн эдгээр гол зарчим, бодлогыг намын үндсэн дүрэмд шингээснээр манай нам Монгол улс дахь улс төрийн намуудыг засаглал, бодлого, намын үйл ажиллагааны зарчмаараа манлайлж чадна гэж үзэж байна.

-ҮЗХ-г татан буулгах ёстой гэж зарим хүмүүс хэлж байгаа. Таны бодол?

-Нам ялагдал хүлээсэн бол намын удирдлагууд хариуцлага хүлээх нь улс төрийн соёл. Түүнээс биш намын ҮЗХ, Их хурал нь бүрэн бүрэлдэхүүнээрээ буудаггүй.

- Танай хөдөлгөөнөөс гадна намаа шинэчлэх зорилготой хэд хэдэн хөдөлгөөн өрнөж байна. Танай хөдөлгөөн хэчнээн гишүүнтэй вэ? Та нарын ард хэн нэгэн “том ах” бий юу?

-Манай хөдөлгөөн дотроо олон зарчимтай. Хэн нэгэн албан тушаалтан эсвэл ямар нэг фракцийн сонирхлыг өөртөө агуулахгүй байх нь манай үндсэн зарчмын нэг. Тиймээс таны асуултад шууд хариулахад, Нээлттэй АН -Шинэчлэлийн Нэгдсэн хөдөлгөөний ард хэн нэгэн “том ах” байхгүй. Одоогийн АН-ыг үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааны хувьд шинэчлэх тал дээр 130 гаруй залуу нэгдээд Нээлттэй АН-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийг байгуулан ажиллаж байна. Бид АН-ын дотоод ардчиллыг бэхжүүлье, тунгалаг нам болох ёстой гэсэн зарчим дээр нэгдсэн. АН сонгуулийн өмнө Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарладаг байхаас шинэчлэл эхэлнэ. Үүний дараа хүний нөөцийн хатуу бодлоготой байх, чадварт сууриласан бодлогын тогтолцоотой болох, дарга дагадаг хүмүүсээс бодлого дагадаг хүмүүс рүү шилжих ёстой гэдэг зарчмыг АН дагах хэрэгтэй.

Эх сурвалж: Улс Төрийн Тойм сонин

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

1 цаг 6 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

5 цаг 40 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

8 цаг 59 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

13 цаг 5 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

13 цаг 5 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

13 цаг 5 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин