9 сарын 1

2016-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

Зуны гурван сар эль хуль өнжсөн нийслэл өчигдөр нойрноос сэрэх шиг болов. Замын түгжрээ ихэсч, хаа сайгүй цүнх, номоо үүрч, хичээл сургуульдаа яарсан хүүхдүүд гүйлдэж, их хотын эзэд эргээд ирсэн юм шиг хөл хөдөлгөөнтэй өнжив. Энэ өдөр эх орны өнцөг булан бүрт эрдмийн өргөө хүүхэд, багачуудын  дуу хуураар цалгиж, их дээд сургуулийн оюутан залуус амралтын сонин хачнаа хуваалцаж өнжсөн. 

Есдүгээр сарын 1-нд юм бүхэн сонихон. Ялангуяа анх удаа сургуулийн босго алхаж буй зургаан настнуудын хувьд энэ өдөр юм бүхэн шинэхэн. Тиймээс бид энэ удаа хүн ам олонтой, хүүхэд багачууд ихтэй Баянзүрх дүүргийн XII хороо, Ботаник орчимд байрладаг “Амгалан цогцолбор” сургуулиас  өдрийн сурвалжлагаа бэлтгэсэн юм.

Хүүхэд олонтой энэ сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ өглөө 08:00 цагт эхэлсэн. Тус сургуулийн хүүхдүүд ч их эртэч юм. Өглөө биднийг товлосон цагтаа очиход, ээж, аав, эмээ өвөөгөө дагуулсан зургаан настнууд хамгийн эхний эгнээнд хүндэтгэлтэй нь аргагүй заларч, цэгцтэй гэгч нь жирийтэл суусан байв.  Хичээлийн шинэ жилийн нээлт  эхлэхэд, нэгдүгээр ангийнхан баяр хөөртэй байгаа гэж жигтэйхэн. Нүдэнд нь баярын оч гялалзсан хүүхдүүд авьяаслаг ах эгчийнхээ урлагийн тоглолтыг сонирхож, ангийн багшаасаа холдохгүйг хичээн суух нь хөөрхөн. Энэ жил нэгдүгээр ангид элсэн орж байгаа бяцхан сурагч охин найз нөхөддөө сурлагын амжилт хүсч сэтгэгдлээ илэрхийлэв. Дунд, ахлах ангийн ах эгч нар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, авъяаслаг болохоо харуулсан.

“Амгалан” цогцолбор сургууль шинэ хичээлийн жилээ нийт  2823 хүүхэдтэй угтаж байгаа аж. Харин 326 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байгаа юм байна.

Хотын захын гэж хэлж болох энэ сургууль  1976 онд баригдсан, ашиглалтанд ороод 40 гаруй жил болж байгаа хуучны барилгатай юм. Хичээлийн гурван байртай гэдэг ч  хүүхдүүд нь арай ядан багталцдаг, 2-3 ээлжээр хичээллэдэг юм байна.  Нэг хичээлийн байр нь БЗД-ийн XII хороо, “Жанжин клуб”-ын ард байрладаг. Тус бага сургуульд  180-200 хүүхэд хоёр ээлжээр хичээллэдэг, гаднаа 00-той, өвлийн хүйтэнд зутруухан өвөлждөг, хөдөөний гэж хэлж болохоор жижигхэн сургууль байдаг аж. Харин Ботаникт байрладаг энэ сургуульд  ахлах, дунд анги нь хичээллэдэг юм байна. 2013 онд Японы ЖАЙКА-гийн төслөөр шинэ бага сургуультай болжээ. Шинэ сургуульд нь  одоогоор 1400 орчим бага ангийн хүүхэд гурван ээлжээр хичээллэдэг юм байна. Харин төв  сургууль нь хоёр ээлжээр хичээллэдэг аж. Бага сургууль нь анги дүүргэлт ихтэй. Нэг ангид 40 орчим хүүхэд суралцдаг. Дунд болон ахлах сургуульд анги дүүргэлт  харьцангуй гайгүй байдаг гэдгийг багш нар нь хэлж байв.

“Амгалан” цогцолбор сургуулийн захирал Н.Өлзийсайхан ажлаа хүлээж аваад зургаан сар болж байгаа аж. Гэсэн ч боловсролын салбарт 22 жил ажилласан шинэ захирал хотын төвийн сургуулиудад олон жил багшилсан, багагүй туршлага хуримтлуулсан нэгэн гэнэ. Тиймээс ажлаа авсан даруйдаа сургуулийнхаа тохижилт үйлчилгээнд анхаарч, хүүхэд багачуудаа хичээлийн шинэ жилээр нь тав тухтай орчинд угтах гээд  багагүй засвар хийж, сургуулийнхаа өнгө төрхийг нэлээд өөрчилжээ.  Үүнд нь  хамт ажилладаг багш нар болон ахлах ангийнхан, эцэг, эхчүүд ам сайтай байна.  Нийт багш нарын 60-70  хувь нь залуучууд юм байна. Тиймээс багш, сурагч хоёрыг  зэрэг хөгжүүлэхийн төлөө сургуулийн захирал, сургалтын менежерүүд хамтран багагүй ажил хийхээр төлөвлөөд байгаагаа дуулгасан. Мөн багш нар нь бас хичээл заахынхаа хажуугаар сургалтанд хамрагдаж, чадварлаг багш нарыг сургуульдаа урьж авчран хичээл заалгаж байгаагаа бидэнд хэлсэн.

БЗД-ийн XII  хороо шилжин суурьшигч олонтой учраас анги дүүргэлт ихтэй.  Тэр хэрээр зорилтот бүлгийн буюу  амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур ологотой хүүхэд олон  байдаг.  Сургуулийн зүгээс авсан судалгаагаар зорилтот бүлгийн 673 хүүхэд  энэ сургуульд суралцдаг гэсэн дүн гарчээ.  “Амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой ч  хүүхдээ сургуульд сургахын төлөө хичээл зүтгэл гаргадаг. Багш нартай нь байнга холбоотой ажилладаг. Хүүхдийнхээ төлөө санаа зовдог аав, ээжүүдийг бид  зорилтот бүлгийнхэн гэж нэрлэх дургүй. Харин эцэг, эх нь  үр хүүхдээ харж ханддаггүй.  Эрхэлсэн ажилгүй, архинд орсон, үр хүүхдээ эзэнгүй хаясан  зорилтот бүлгийн хүүхэд манайд олон бий. Тиймээс бид  хичээл сургуульдаа суух дургүй зорилтот бүлгийн хүүхдүүдийнхээ дунд “Мөрөөдлийг хамтдаа” гэсэн аян явуулсан. Өнгөрсөн жил 130 багш хүүхэд нэг бүртэй тулж ажиллан,  хичээлдээ ирэх дургүй хүүхдүүдийг дуртай дугуйлан секцэнд нь  хамруулж,  хичээл номыг нь зааж өгөх зэргээр сургуульдаа ирэх сонирхлыг нь өдөөж өгсөн.  Энэ жилд дээрх аян үргэлжилнэ” гэдгийг Н.Өлзийсайхан захирал  хэлж байв.

“Амгалан” цогцолбор сургууль 130 багш, 42 ажилчинтай.  1998 онд цогцолбор сургууль болсоноос хойш 18 дахь жилдээ хичээлийн шинэ жилээ угтаж байна.

“Амгалан” цогцолбор энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн найман бүлэгтэй, нэг анги нь хамгийн багадаа 35 хүүхэдтэй, бусад нь түүнээс дээш  хүүхэдтэй.  Хамгийн дээд тал нь 46 хүүхэдтэй хичээллэнэ  гэдгийг бага ангийн багш нар нь хэлж байсан. Тиймээс зургаан настнуудыг хүлээн авч байгаа багшийн сэтгэгдлийг сонсов.

 

ХӨӨРХӨН ШАВЬ НАРАА ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ САЙТАЙ СУРАГЧИД  БОЛГОНО

“Амгалан” цогцолбор сургуулийн I ангийн багш Н.Лхамжаргал:

 

-Би энэ сургуульд зургаа дахь жилдээ ажиллаж байна. Хоёр дахь удаагаа нэгдүгээр анги дааж авч байна. Эхний ангиа 1-5 дугаар анги хүртэл нь дааж авсан. Энэ хугацаанд өөртөө нэлээд  туршлага хуримтлуулсан. Тиймээс ийм хөөрхөн шавь нараа хичээл зүтгэл сайтай, шилдэг сайн сурагчид  болгохын төлөө хичээж ажиллана. Энэ хичээлийн жилд манай анги  39 хүүхэдтэй хичээллэнэ.  Зургаан настай хүүхдүүдтэй ажиллахад  эхэндээ нэлээд ажиллагаатай байдаг. Өмнө нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүд сууж сурсан, хичээлдээ сонирхолтой байдаг. Цэцэрлэгт явж байгаагүй ч гэртээ ээж, аав нь  хичээлийн бэлтгэлийг нь хийж, дасгал ажлуулж байсан хүүхдүүд юм сурахдаа амархан байдаг. Харин цэцэрлэгт яваагүй хүүхдүүд эхэндээ жаахан сууж сураагүй байдаг. Гэхдээ сэргэлэн цовоо хүүхэд олон бий. Манай сургууль хамран сургах тойргийнхоо дагуу нэгдүгээр ангид элсэх бүх хүүхдээ бүрэн хамруулсан гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

11 цаг 45 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

11 цаг 45 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Өчигдөр 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Өчигдөр 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Уржигдар 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

2025-08-12