Өнөөдрийн өнгө, үйл явдлыг тольдоё

2016-09-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

09 сарын 03-нд болох үзвэрүүд

СТӨ-Х түц продакшн "Бид амьдралд хайртай"

МҮЭСТО-Маск продакшн - " эх орон инээмсэглэж байна" инээдмийн шоу тоглолт

Дуу бүжгийн эрдмийн чуулга-“ Вондерс оф Монголиа ” ардын урлагийн тоглолт

Түмэн эх чуулга -Ардын урлагийн тоглолт

Гандан вийв хаус-The Tourists хамтлагийн шинэ цомгийн нээлт

 

09 сарын 03-нд болох үйл явдлууд

Чойжин ламын сүм музей                         Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө

Тэнгэр плаза                                              Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн

Чингис хаан зочид буудал                        Тайваний боловсролын үзэсгэлэн 2016

 

Бямба гаригт ирж, явах галт тэрэгний хуваарь

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү             20:45 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ             06:53 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                               20:45 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                               06:48 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                          18:00 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                          06:20 ирнэ

УБ – Сайншанд                                           10:15 хөдөлнө

Сайншанд – УБ                                           07:35 ирнэ

УБ – Сүхбаатар                                           11:45 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                           15:25 ирнэ

УБ – Замын-Үүд                                          17:30 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                          08:55 ирнэ

 Эрээн – Замын үүд - УБ                           10:10 ирнэ

 

09 сарын 03-ны өдрийн зурхай

Өдрийн өнгө

Аргын тооллын 9 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 2, Тугчин одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь

Өглөө хийж гүйцэтгэх ажил их байна. Битгий хойшлуул. бизнесийн асуудлаас болж тавгүй байгаа бол баримт материалыг нарийвчлан шалгаж, хамт олноороо хуралд. үзэл бодлын ялгаатай байдлаас та санал зөрөлдөөний гол учгийг олох байх. Ийм нөхцөл байдал гэр бүлийн гишүүд, хамт ажиллагсад, хувийн харилцаанд ч тохиолддог. Зөвшилцөлд хүрэхийг хүсч байгаа бол ухаалаг байж, бусдыг сонс.

Үхэр

Нэг л түвшинд байгаа сэтгэл мэдрэмжээ өөрчлөх таатай үе ирж байна. энэ нь хайр сэтгэлийн харилцаа байж магадгүй. Өнөөдөр таны хүүхэд насны дурсамж сэргээсэн олон сайхан үйл явдал тохиох болно. Том хөрөнгийн зарлагаа хойшлуул. Ингэснээр хэсэг хугацааны дараа санхүүгийн байдал тань тогтворжино. Бага зэрэг хүлээх нь илүү их мөнгө олоход зохистой.

Ихэр

Найз нөхөд болон өрсөлдөгчийн тань хийж буй үйлдэл таныг гайхшруулах бөгөөд хэрвээ таньд таагүй байгаа бол аль болох сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг хичээгээрэй. Хамтрагч тань хичээл зүтгэлийг нь тоохгүй өнгөрч магадгүй. Тэднийг зүгээр л орхи. Зарим нэг хувийн ажил таньд маш их хэмжээний орлого оруулна. Таньд шинэ боломж бий болно. Та хийх гэж буй зүйлдээ итгэлгүй байгаа ч өөртөө итгэлтэй байдал тань  хурдан сэргэнэ.

Мэлхий

Эрч хүчтэй өдөр байх болно. Танд ч гэсэн урагшлах хангалттай эрч хүч байна. Гэхдээ энэ бол банкны зээл авах, эсвэл зээлийн картаа сунгуулах гэж хөөцөлдөхөд тохиромжтой өдөр биш. Энэ ордны эмэгтэйчүүдийн хувьд улам л хэцүү болоод байгаа чухал ажлуудыг бүгдийг амжуулах цаг гаргахийг хичээ. Ингэхийн тулд гэрийн болон албаны ажлын тэнцвэрийг эвтэйхэн олох хэрэгтэй. Гэр бүлийн бусад гишүүдээс дэмжлэг авах нь таны ажлыг хөнгөрүүлэх арга зам байж болох юм

Арслан

Өнөөдрийн эрч хүч тань шинэ боломж бололцоо санаа сэдэл, бэлэглэж байна. Та өөрийн үүрэг хариуцлага шинийг эрэлхийлсэн хүслээ ухаалгаар тэнцвэржүүлж чадна. Хагацал шаналалаас үүдэлтэй зовлон шаналал тань аажимаар аньж, та нийгмийн амьдралдаа эргэж орох нь бололтой. Өнөө орой азаа турших гэж байгаа бол аминаасаа ч илүү итгэдэг найзаа дагуулаад яваарай.

Охин

Ямар ч ажил хийсэн тэсвэр хатуужилтай, ажилсаг байж чадвал амжилтанд хүрнэ. Нөхөрлөлийн харилцаанд мөнгөний асуудал байх ёсгүйг сана. дотны найз байсан ч мөнгө зээлдүүлэх хэрэггүй. Хэрвээ танд ямар нэг бизнесийн санаа төсөл байгаа бол яг одоо хэрэгжүүлж эхэл. Найз нөхөд болон хуучин хамтрагчтайгаа энэ ажлыг хийх нь тийм ч сайхан санаа гэж бодогдохгүй байгаа бол шийдвэр гаргах хүртлээ сайтар бод. Хайр дурлалын харилцаандаа анхаарал тавь.

Жинлүүр

Чухал гэрээ хэлэлцээрт шийдвэр гаргах гээд хэцүү байгаа биздээ. Үүнийхээ хэрээр удаан сууж шийдвэр гарга. Бүү цухалд, санаагаа баяжуул, хамт ажиллагсадаасаа туслалцаа авснаар сайхан санаа олж магад. Буруутай мэт санагдаж асуудлаа хэлж чадахгүй байна. Гэхдээ ярьсны дараа бүх зүйл хэвэндээ орно. Зорилгоо амьдралд ойрхон байлгаж хэт их боломжгүй зүйл төсөөлөн бодохоос зайлсхий.

Хилэнц

Амьдралын удирдагч  гараг болох ангараг, дэлхийн ван хоёр аз жаргалтайгаар зохицон хилэнцүүдэд гайхалтай эрч хүчийг өгч байна. Өөрийгөө хянах хяналтаа суларсан ч өөрчлөлт шинэчлэлтийг хийх мундаг тэвчээр таньд бий. Биеийн дасгал сургуулилтад анхаарлаа хандуулж, гэхдээ хэтрүүлэхээс болгоомжил. Та төлөвлөгөөндөө олон зүйл багтаадаг. Сэтгэл зүрхээ чагна, шинэ мэдрэмж ба хайрын асуудлууд ундарна. Та зөв хүнтэйгээ цуг байгаа эсэхээ мэдэхэд цаг хугацаа шаардлагатай

Нум

Ажил тань өнөөдрөөс танаас асар их хүчин чармайлт, өвөрмөц үзэл баримтлал, онцгой шийдэл шаардах бололтой. Түүнчлэн гэнэтийн хүндрэл бэрхшээл эсвэл таагүй уур амьсгал бий болж магадгүй байна. Хичнээн их хүч хөдөлмөр, сэтгэл зараад ч таны хүчин чармайлт талаар өнгөрөх болно тиймээс боломжтой цагийг хүлээ. Тусламж хүлээгээгүй хүмүүсээс гэнэт гар сунгах, таны байдлыг ойлгох хандлага бий болно.

Матар

Амьдрах чадвар, эрч хүч өсөж та хөдөлгөөнтэй байхыг хүснэ. Яг юу хүсээд байгаагаа та өөрөө мэдэхгүй ч өөрчлөгдөх хүсэл таныг жолоодно. Гэр орон  гэр бүлд чинь ч өөрчлөлт хэрэгтэй байж болно. Орон сууцандаа хийх багахан зохицуулалт хангалттай биш ч өөрчлөлт болно. Сэтгэл хөдлөлд автаж шийдвэр бүү гарга. Зорилттой логик дараалалтай байж сайн үр дүнд хүрнэ

Хумх

Харилцаа холбоо чухал байх өдөр. Таны толгойг эргүүлэхийг хичээдэг хүмүүст өөрийн санаа бодлыг шууд бүү илэрхийл. Нөхцөл байдлыг бродитоор харахын тулд тэдний юу хэлснийг бши юу хийж буйг хар. Үнэнч шударга хөдөлмөрлөвөл танай дарга шагнаж урамшуулах нь олйгомжтой. удаан хугацаагаар аялалаар явах бол маршрутаа эргэн хар, эсвэл аялалаа хойшлуул.

Загас

Өнөөдөр та сайн төвлөрч чадвал тогтвортой сарны энергийг эерэгээр ашиглаж чадна. Сарын эхэнд санхүүгийн асуудлаа төлөвлөж, орлого зарлагаа сайтар тооцоолон гаргах хэрэгтэй. Хүрээлэн бус орчноосоо хөгжилтэй зүйл олж харсанаар та стресс болон сэтгэлийн дарамт, ачааллаасаа салах болно. Түншлэлтэй холбоотой асуудлууд гарч ирэх ба бүтээлч байхдаа бэлд.

Эх сурвалж: www.zms.mn

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

1 цаг 7 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

5 цаг 41 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

9 цаг 1 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

13 цаг 6 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

13 цаг 6 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

13 цаг 6 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин