М.Энхболд: “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

2016-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.Оюун

65 жилийн түүхтэй МУБИС-ийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд УИХ-ын дарга, БСШУС-ын сайд болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцлоо. Тус сургуулийн захирал, доктор, профессор Д.Мөнхжаргал хичээлийн шинэ жилийг нээж хэлэхдээ “Багш бэлтгэх шинэ стандарт, сургалтын хөтөлбөрийг энэ хичээлийн жилд шинээр нэвтрүүлэн, чанарыг эрс сайжруулах зорилт тавин ажиллаж байна. 2015-2016 оны хичээлийн жилд сургуулийнхаа харьяа лицейг нээсэн бол энэ хичээлийн жилд харьяа цэцэрлэгийг нээн үйл ажиллагаа явуулж байгаа. МУБИС-ийн оюутан Д.Сумъяа олипод амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн бол шинээр элссэн Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн амжилтаар хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна” хэмээн онцолсон юм. 

Тус сургуульд 23 мэргэжлээр 2800 гаруй оюутан шинээр элссэн бөгөөд бакалаврын 13 мянга, магистр, докторын төвшинд 2000 гаруй оюутан суралцах юм байна. Мөн 2013 оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч, багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад Төрийн сангаас өндөр онооны тэтгэлэг гардуулж байгаа. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр өндөр оноотой оюутнууд болон олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай нарт тэтгэлэг гардуулсан.

Мөн УИХ-ын дарга М.Энхболд тус сургуулийн хичээлийн жилийн нээлтийн үеэр “Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд улс орныг хөгжүүлэх, бүхий л салбарт хийж хэрэгжүүлэх ажлынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Оюутнуудын сургалтын төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх 2016 оны төсвийн тодотголыг УИХ-аар өнөөдөр хэлэлцэж байгаа. Боловсролын санг шинэчлэн зохион байгуулж, тус сангаас боловсролын зориулалтаар зээл олгодог, сургуулиа төгсөөд зээлсэн мөнгөө эргүүлж төлдөг тогтолцооны эхлэлийг тавьж улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгийг тусгаж энэ төсвийн тодотгол батлагдмагц хэрэгжихээр болж байгаа.

Мөн оюутан, залуучууд хөдөлмөр эрхэлж, сурахын зэрэгцээ ажил, амьдралын дадлага сууж, амьдралдаа хэрэгцээтэй байгаа санхүүгээ шийдвэрлэхэд нь нэмэр болох зорилгоор ирэх дөрвөн жилийн хугацаанд “Орлоготой оюутан” хөтөлбөрийг Засгийн газрын хэмжээнд хэрэгжүүлж, оюутан, залуучуудыг ажил эрхлэх боломжоор хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Орон нутгаас ирж суралцдаг оюутнуудын хувьд дотуур байрны хүрэлцээ, хангамж, үйлчилгээг сайжруулах, оюутнууд эрүүл мэндийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр авдаг эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг та бүхний өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх хөтөлбөрийн төслийг Засгийн газар боловсруулснаа УИХ-д өргөн мэдүүлснийг дуулгахад таатай байна” гэв.

Эх сурвалж www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12