ХСИС хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

2016-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хууль сахиулахын их сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт өчигдөр тус сургуулийн жагсаалын талбайд боллоо.  Энэхүү арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн  сайд С.Бямбацогт, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал болон Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын удирдлага, албаны хүмүүс, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав тэргүүтэй тус их сургуулийн удирдлагууд, зочид төлөөлөгчид, нийт бие бүрэлдэхүүн оролцлоо. Хууль сахиулахын их сургуулийн бакалаврын сургалтад энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс болон захиалагч агентлаг, байгууллагуудаас 700 гаруй суралцагч, Хууль сахиулахын удирдлагын академид 20 гаруй алба хаагч элсэн суралцах эрх аваад буй юм.

Тус сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилд багшлах бүрэлдэхүүнийг чадавхжуулах, бие бүрэлдэхүүний сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулах, сургалтын чанарт эрс шинэчлэл хийх, хөтөлбөр, агуулгыг олон улсын жишигт нийцүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хууль зүйн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн  сайд С.Бямбацогт “Хууль сахиулахын их сургууль бол Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагууд болон Шадар сайдын харьяа онцгой байдлын албан хаагчдыг бэлтгэдэг томоохон сургууль. Сүүлийн жилүүдэд тус тусдаа ижил төстэй үйл ажиллагаа явуулж байсан цагдаа, хил, онцгой байдал, шүүхийн шийдвэрийн сургуулиудыг нэгтгэн  сургалтыг явуулах болсон. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас анхаарал тавьж 40 гаруй мянган мкв талбай бүхий 3000 сонсогчийн хичээлийн байрыг ашиглалтад оруулж удахгүй нээлтээ хийх гэж байна. Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлснээр хууль сахиулах байгууллагад ажиллах мэргэжлийн албан хаагчдын суралцах орчин, материаллаг баазын хувьд хангалттай бүрдсэн. Цаашид хуулийг хэрэгжүүлж Монгол Улсынхаа ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө ажиллах боломж бололцоо бүрдэж байгаа гэж үзэж болно” гэлээ.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Хууль сахиулахын их сургууль нь Хууль сахиулахын удирдлагын академи, Ахисан шатны боловсролын сургууль, Цагдаагийн, Хилийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдлын, Эрх зүй нийгмийн ухааны гэсэн 7 бүрэлдэхүүн, харьяа Ахлагчийн сургуультай, эрдэм шинжилгээ, сургалтын бусад нэгжүүдээр дамжуулан мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын түвшинд  нийт 50 орчим чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг.

Өдгөө тус их сургууль нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй  Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдлын,  Шүүхийн шинжилгээний байгууллагын мэргэжлийн боловсролтой хүний нөөцийн 80 хувийг бэлтгэн гаргадаг Монгол Улсын ууган сургуулийн нэг юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12