Н.Номтойбаяр: Мэргэжлийн боловсролын салбарт бодлогын шинэчлэл хийнэ

2016-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өнөөдөр Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 91 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж шинэ хичээлийн жилийнхээ нээлтийг хийж шинэ суралцагчдаа хүлээж авлаа.

Энэ хичээлийн жилд МСҮТ болон Политехник коллежид хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай 193 мэргэжлээр залуусыг сургах бөгөөд тэдний нэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлт “Эрдмийн баяр”-т УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Суреш Бабу нар оролцов.

Монгол Улсын нийгэм, эдийн засагт тэр дундаа хөнгөн үйлдвэр, урлал урлахуйн салбарын хөгжлийн түүчээ болсон ур чадвартай мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж ирсэн 50 жилийн түүхтэй Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн  багш сурагчдад УИХ, Засгийн газрын өмнөөс хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж Н.Номтойбаяр сайд үг хэллээ.

Тэрбээр сургуулийн хамт олонд амжилт хүсч хэлсэн үгэндээ хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжилтнүүд нь МСҮТ төгсөгчид байдаг хэрнээ мэргэжлийн боловсролын сургуулийн нэр хүнд, сурч буй оюутан залуус, багш, ажилтнуудын үнэ цэнэ төдийлөн сайн үнэлэгдэхгүй байгаа нь энэ салбарт бодлогын томоохон шинэчлэл хийх цаг нь болсныг онцолсон. Тэрбээр энэхүү шинэчлэлийн хүрээнд юуны өмнө ажил олгогч талын бодлогыг сургалтын бодлоготойгоо уялдуулах замаар залуус ажил олгогчийн захиалгын дагуу суралцаад төгсөөд шууд ажлын байртай болдог байхын хамт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төгсөгчдөд хувиараа ажил хөдөлмөр эрхлэхэд бизнесийн гарааны дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр заасныг хэрэгжүүлэх, МСҮТ, политехник коллеж төгсөөд тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажилласан залуусыг их дээд сургуульд суралцахад мэргэжлийн боловсролын сургуульд сурсан хугацаанд үзсэн хичээлийг нь кредит цагт тооцуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг үндсэн таван чиглэлд тодорхой ажлуудыг хийхээ дуулгасан юм.

1965 онд нийтийн ахуй үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх үндсэн үүрэгтэйгээр байгуулагдсанаас хойш  45  мянган  мэргэжилтнийг бэлтгэсэн тус сургууль энэ хичээлийн жилд хамгийн олон буюу 32 мэргэжлээр 600 гаруй суралцагч элсүүлснээр нийтдээ 1300 орчим оюутан сурагчтай сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж буйг захирал Б.Даваажав танилцуулаад Бүгд Найрамдах Энэтхэг улсын буцалтгүй 2,8 сая ам.долларын тусламжаар сургалтын материаллаг баазаа сайжруулж, 2016-2017 оны хичээлийн жилд гагнуур, хэвлэлийн ажилтан, үйлдвэрийн цахилгаан, электрон техник, мехатроник мэргэжлийн орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон  лабораториуд, хичээл, дадлагын байртай болж залууст суралцах таатай орчныг бүрдүүлснээ “Эрдмийн баяр”-ын үеэр онцолж байлаа.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж улс, орны хөгжлийн түлхүүр болсон гар урлал, үйлдвэрлэл, үйлчилгээний 30 гаруй мэргэжлээр ерөнхий боловсролын сургуулийн ес болон арванхоёрдугаар анги төгсөгчдөөс гадна насанд хүрэгчдийг 1-3 жилийн хугацаанд сургаж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын шаардлагад нийцсэн ур чадвар эзэмшүүлэн төгсгөж байна. Тус сургууль хичээлийн хоёр байр, 300 оюутны дотуур байр, номын сан, биеийн тамирын танхимтай. Мэргэжлийн болон мэдээлэл технологийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори, дадлагын газрууд бүхий сургалтын иж бүрэн орчинтой тус сургуулийн суралцагчид төгсөөд өөрөө өөртөө ажлын байр бий болгож чадах хэмжээнд бэлтгэгдэж буй нь хамгийн том давуу тал.  Тухайлбал, үсчин, гоо засалч, оёдолчин зэрэг мэргэжлээр төгсөгчид нь 100 хувь ажлын байртай болдгийн багагүй хувь нь өөртөө ажлын бай бий болгоод зогсохгүй ажил олгогч болж чаддаг тухай нээлтийн ёслолын үеэр ярьж байлаа. “Эрдмийн баяр”-т оролцсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт  тус сургуулийнхан БНЭУ-аас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд байгуулсан зарим мэргэжлийн лаборатори, дадлагын газруудаа танилцуулж, суралцагчдынхаа хийсэн бүтээлийг сонирхууллаа.  

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12