
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, багш шавьд барилдах, номын абшиг авахад сайн
Аргын тооллын 9 сарын 1, Бархасвадь гараг. Билгийн тооллын битүүн, Бага морь одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Хумхынхан өв залгамжилж маш их мөнгөтэй болох магадлалтай
Хонь
Өөрийнхөө талаар бодож эргэцүүлэх цаг. үл хөдлөх эд хөрөнгө эзэмшихээр хөөцлөдөж байгаа бол сэтгэл санаагаа тайван байлга. Бясалгалаар хичээллэж, тайвшралыг олохыг хичээ. Гэр бүлийн гишүүнтэйгээ холбоо барь. Тэдний зарим таны тэвчээрийг бардаг ч тэднээс сурах юм таньд бий. Гэр орноо тохижуулснаар сэтгэл ханамжийг мэдэр, мөн амттай хоол хийж өг.
Үхэр
Энэ өдөр ээдрээтэй асуудал үүсч, нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Шийдэхэд төвөгтэй хугацаа шаардагдахаар байсан ч хойшлуулах хэрэггүй. Удах тусам мөнгөний асуудал үүсгэнэ. Хуурмаг явдлаас үүдэн ямар нэг өөрчлөлт гарна. Хүүхэд насны дурсамжууд тань маш хүчтэй илэрнэ. Хайр дурлалын хувьд азтай байж, амьдралд тань шинэ боломж гарч ирнэ.
Ихэр
Төлөвлөгөө гаргалгүй өнөөдрийг зүгээр л урсгалаар нь өнгөрөө. Таны бодол тогтворгүй байгаа тул том зүйл хийх гэж оролдсоны хэрэггүй. Энэ нь таныг ажил дээрээ алдаа дутагдал гаргахаас сэргийлэх болно. Та мөрөөдлөө биелүүлэхийн хажуугаар өөр олон зүйл хийж чадна. Эцэг эхийн тань бие тааруу байгаа бол очиж тус дэм бол. Тэд таны хийж буй зүйлийг дэмждэггүйгээс болж очихоос цааргалж байгаа бол тэдэнтэй чин сэтгэлээсээ ярилцах цаг бол өнөөдөр юм шүү.
Мэлхий
Бизнесийн хувьд төвөгтэй байдал үүсгэж болох юм. Өнөөдөр зөвхөн өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлийг дэмжих сонирхолтой хүмүүстэй уулзаарай. Тэд таны эрдэм мэдлэг, хүсэл мөрөөдлийг идэвхжүүлэх болно. Тайван бус байдал нэмэгдэнэ.Ирж буй хоногуудад буд гарагийн танд нөлөөлөх нөлөөгөөр та зогсолтгүй урагшлах болно. Та өөрийгөө хурдтай гүйлтийн зам дээр байнга амьдарч байгаа мэт мэдэрч магад.
Арслан
Нууцхан хайр дурлалын холбоо тогтоох хүсэл тань бадарч байгаа хэдий ч та тэсвэрлэж чадах бололтой. Өөрийн үнэлэмжээ харуулж, бүх хүчээ дайчил. Бизнес хамтрагчийнхаа итгэлийг хэдийн хүлээсэн та зөн совингоо дага. Маргаанаас авч гарах баримт бичиг байгаа эсэхийг шалгаад өөрийгөө аварч үлдэхийг хичээ. Шинэ бизнес төлөвлөгөө, санаачлага таны тархинд эргэлдэж эхэлнэ. Чимээгүй газар хэсэг сууж, нухацтай бод.
Охин
Таны бусадтай харилцах чадвар маш сайн байна. Хайр дурлалын харилцаа болон өөрийн хүсэл мөрөөдөлдөө бодитой хандаж чадна. Хүнд асуудалд орсон, тусламж хэрэгтэй байгаа хүмүүстэй харьцахдаа өрөвч нинжин сэтгэлээр хандаарай. Та аливаа шийдэмгий бус нэлээд тодорхойгүй байр сууринаас хандах болно. Чухал гэрээ хэлцэлд гарын үсэг зурахаасаа өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав.
Жинлүүр
Бусдын төлөө санаа тавих өдөр. Бусад хүмүүс таны сайхан сэтгэлийг тань анзаарах болно. Хөрш эсвэл найз нарын тань нэг таны сэтгэлийг хөдөлгөх зүйл хийнэ. Илүү цагийн ажил, нутгийн сонины газар ажил хай. Түр зуурын ажлууд л олдох нь дээ. Орон нутгийн арга хэмжээнд сайн дурынхан хэрэг болж юу магад. Зарим нэг хүмүүст туслан ажиллах боломжтой. Алдар хүнд ч хүртэж магадгүй мөн ирэх долоо хоногт олны өмнө хэлэх үгээ бэлдэх нь зөв.
Хилэнц
Хилэнцүүд хэлэх үгээ анхаараарай. Өнөөдөр тэргэл сарны нөлөө зонхилох тул тэсвэр тэвчээр хэрэгтэй. Сарын эхээр хөл хөдлгөөн ихэсч, сэтгэл зовинол нүүрлэх магадлалтай. Хүсэл мөрөөдлөө даган, хүч чадлаа барахын оронд оюунаа дайчил. Түгшүүртэй байдал үүсэхээс болгоомжил. Ихэнх сургуулийн нээлт болж, хаа сайгүй хөгжил хөөр цангинана. Хэрсүү, гярхай хилэнцийн толгойг тоо баримтаар эргүүлж мэдэх тул гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалз.
Нум
Тааламжтай өдөр. Хэнийг ч өөрийнхөө асуудал болон ажил хэрэгт бүү оролцуул. сайн танихгүй хүмүүст хамаг юмаа тоочих нь муу үр дагавартай. эмэгтй нумууд шинэ танил, гэнэтийн бэлэгнээс хол байхыг хичээ. Эдгээр нь таныг ядрааж, гомдоож, урмыг тань хугалахаас хэтрэхгүй. Харин эрэгтэй нумууд ашигтай захиалга эсвэл хамтарсан төсөлд оролцох гайхалтай санал хүлээн авч болзошгүй.
Матар
Тааламжтай өдөр. Хэнийг ч өөрийнхөө асуудал болон ажил хэрэгт бүү оролцуул. Сайн танихгүй хүмүүст хамаг юмаа тоочих нь муу үр дагавартай. Эмэгтй нумууд шинэ танил, гэнэтийн бэлэгнээс хол байхыг хичээ. Эдгээр нь таныг ядрааж, гомдоож, урмыг тань хугалахаас хэтрэхгүй. Харин эрэгтэй нумууд ашигтай захиалга эсвэл хамтарсан төсөлд оролцох гайхалтай санал хүлээн авч болзошгүй.
Хумх
Санхүүгийн хямралаас гарахын тулд юу хийх ёстойгоо ойлгоно. Худалдаа наймаа эрхэлдэг хумхууд ямар ч өөрчлөлт шинэчлэлт хийсэн бүгд эерэг үр дүн авчирна. Хөрөнгийн зах зээлд ажлладаг хумхууд бүх зүйлийг хуулийн дагуу хийх ёстойг ойлгох болно. Сүүлийн өдрүүдэд сурсан бизнесийн хичээл бол нэг талаараа сайхан боломж гэдгийг сана. Өв залгамжилж маш их мөнгөтэй болох байх эсвэл бүр хоосорч магадгүй.
Загас
Хэрэв өглөө босоход бие тань хөндүүрлэн босоход хэцүү байгаа бол үүний шалтгаан нь сэтгэл гутралтай холбоотой байна. Гэхдээ та үүнийг амархан зохицуулна. Өнөөдрийн таагүй мэдээг эхлээд та дуулсан бол бусдад дамжуулах гэж яарсны хэрэггүй ба энэ нь бусдын эрх ашгийг бас хөндөж магадгүй. Өөрийн эргэн тойронд байдаг хүмүүстээ нөлөөлөхөө хязгаарлах хэрэгтэй.
Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлт, эрдмийн баярын өдөр

08:00 цагаас
Хууль сахиулахын их сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ маргааш 2016.09.01-ний өдөр тус их сургууль дээр 08.00 цагт эхэлнэ. Энэхүү арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, дэд сайд Б.Энхбаяр, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав болон албаны хүмүүс оролцоно.Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна.Харилцах утас: 88115446, 99088069, 88013108
08:00 цагт
2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэлж байгааг тохиолдуулан Туркийн Элчин сайд Мурат Карагөз Нийслэлийн Ататуркийн нэрэмжит 5 дугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцоно. Тус арга хэмжээнд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь мөн оролцох тул Эрхэм сэтгүүлчид Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Холбоо барих утас 89004465
11:40 цагаас
Сүхбаатар дүүргийн 15 хороонд байрлах 58 дугаар сургуульд шинээр байгуулсан “Номын өргөө”-ний нээлт 11:40 цагаас болно. Холбоо барих:99767480, 96646863
15:00 цагаас
Глоб Интернэшнл Төв, Бээжин дэх Австрийн ЭСЯ-тай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 15:00 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд танхимд “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх нь. Монгол ба Австри” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Сэтгүүлчид та бүхнийг мэдээ, сурвалжлага хийхийг урьж байна. Холбоо барих: 324764, 324627
15:00 цагаас
Ипотекийн зээлийн санхүүжилтийн үйл явц ямар байна вэ? Монголын Ипотекийн корпораци (МИК) ХХК хэрхэн ажиллаж байна вэ? Эдгээр асуултын хариу Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) байранд маргааш (2016.09.01)-ийн 15.00 цагт тодорхой болох нь. Тус хороо болон СЯ, ХНХЯ, Монголбанкны хамтарсан бүрэлдэхүүнд МИК ХХК үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй танилцуулгыг хийж, ажил хэргийн уулзалт өрнүүлнэ. Уулзалт болох газар: СЗХ. 207 тоот.
Лавлах утас: 261611; 261658
Өнөөдрийн үзвэрүүд
СТӨ Х түц продакшн "Бид амьдралд хайртай"
МҮЭСТО Маск продакшн - " эх орон инээмсэглэж байна" инээдмийн шоу тоглолт
Дуу бүжгийн эрдмийн чуулга “Вондерс оф Монголиа ” ардын урлагийн тоглолт
Түмэн эх чуулга Ардын урлагийн тоглолт
Юби палас 09 сарын 01 let.s go music festival
Мийтинг найт клуб “Help me I am single” party
Чойжин ламын сүм музей Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө
Тэнгэр плаза Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн
Пүрэв гарагийн галт тэрэгний хуваарь
УБ – Москва 16:22 хөдөлнө
УБ – Бээжин 08:30 хөдөлнө
Бээжин – УБ 15:35 ирнэ
УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү 20:45 хөдөлнө
Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ 06: 53 ирнэ
УБ – Дархан – Эрдэнэт 20:45 хөдөлнө
Эрдэнэт – Дархан – УБ 06:48 ирнэ
УБ – Мандал – Зүүнхараа 18:00 хөдөлнө
Зүүнхараа – Мандал – УБ 06:20 ирнэ
УБ – Сайншанд 10:15 хөдөлнө
Сайншанд – УБ 07:35 ирнэ
УБ – Сүхбаатар 11:45 хөдөлнө
Сүхбаатар – УБ 15:25 ирнэ
УБ – Замын-Үүд 17:30 хөдөлнө
Замын-Үүд – УБ 08:55 ирнэ
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.