Есдүгээр сарын монгол зурхайн хэмнэл

2016-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Эл сар билгийн тооллын намрын дунд сарын битүүнээс намрын адаг сарын шинийн 1 хүртэл үргэлжлэнэ. Энэ сарын 9-нд модон хохимой, 20 тэрсүүд, 18 балжинням  дашнямтай өдөр болно. Эл сард билгийн хүчих тэнцрэн, төмөр махбода дэлгэрэхийн эрхээр хүний биеийн цусны гүйдэл шургаж, төмөр мабодын орон уушигны судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь бөднө шувууны дуун мэт охор ширүүн лугшна. Зүрхээ энхрийлвэл зохистой цаг.  7-ны өдрийн 14 цаг 4 минутад цагаан шүүдэр буух, 22-ны 23 цаг 39 минутад намрын хугас дунд болох улирал эхлэнэ. Намрын өнгийг шинжих ардын уламжлалт ёсон.Хүмүүн, амьтан, ургамал, их байгалийн элдэв үзэгдэл жич тусгай өдөр сараар намрыг өнгийг шинжих заншимл буй. Тэр нь голио их шуугивал сайхан намар болохын шинж гэдэг. Есөн сард тэнгэр дуугарвал дулаан намар болно хэмээн үзнэ. Өвөл, хаврын дундаас дээш салхи их салхилвал тус жил болон дараа жилийн намар нь их хуртай гэдэг. Богино зун болвол намар нь аяндаа уртадна гэдэг. Голио ихээр шуугих нь намар урт болохын шинж гэдэг. Хөхөө эрт донгодвол намар урт болохын шинж гэдэг. Цагаан шүүдэр.Газрын гадаргуйд усны уур царцахыг шүүдэр гэдэг. Цагаан өнгөтэй өдөр эхлэж сэрүүтгэх гэсэн утгатай. Наран шар замын 165 хэмд, өдөр аажмаар сэрүүдэж, өдрийн уурын дулааны хэмжээ нь өндөр, оройн агаарын дулааны хэмжээ нь доор болохоор шүүдрийн ус бүрэлддэг. Ерийн үгэнд “Цагаан шүүдэр болохуй цагийн хувцас солимуй” гэж байдаг. Энэ нь даруй энэ үед халуун нэгэнт эцэслээд, уур амьсгал сэрүүн болох, ялангуяа өглөө үдэшдээ эрхбиш тохиромжтой хувцас хунараар биеэдулаалахаас биш, нимгэн нүцгэнээр явж болохгүй гэснийг харуулж байгаа юм. Ерийн үгэнд бас “Хоёр сар, найман сард хувцас солих нь тоогүй” гэж байдаг. Энэ нь даруй хавар, намрын хоёр улирлын уур амьсгалын хувиралт их болохоор уур амьсгалын хувиралт болон хувийн хэргцээгээ үндэслэж, хувцас хунараа зузаалж, нимгэлэх хэрэгтэй гэсэн үг юмшиг. Цагаан шүүдэрт нүцгэлж болохгүй. Царцаж даарвал хялбархан туулгана хэмээлцдэг. Малчин ардын тухайд хадлангаа эцэслэн дуусгах цаг юм. Хамаг ургамлын шим тэжээл суун буух улирал тул усны үйл хийгээд рашааны үйлд шамдвал ач тустай болох цаг. Намрын хугас дунд. Намрын гурван сарын 90 өдрийн хагас болох бөгөөд энэ өдрийн өдөр, шөнийн урт нь тэнцүү байдаг. Наран шар замын 180 хэмд, наран умард хагас бөмбөрцгийн тэнгэрийн бүслүүрийг давж гараад, өмнөд хагас бөмбөрцөгтөө буцаж, дэлхийн бүслүүрт дахин нэг удаа шууд тусдаг. Өдөр, шөнийн урт нь нь дахиж нэг удаа тэнцдэг. Энэ өдөрт наран газрын эгц зүүнээс мандаад, эгц баруунд шингэдэг. Энэ өдрөөс хойш умард хагас бөмбөрцгийн өдөр нь огшиж, шөнө нь уртадаж, нарны гэрэлтүүлгэ нь 12 цаг хүрэхгүй бөгөөд мандаж гарах ба шингэх нь ч эгц зүүн ба баруунаасаа аажмаар зүүн өмнөш ба баруун өмнөш хэлбийж шилждэг. Ичигсэд үүр ноохоогоо засч, ичиж эхлэнэ. Нүүдлийн шувууд буцаж дуусна. Зарим газарт цасан эхлэж орох тул анчны ажил ч эхлэх цаг болно.

Намрын өнгийг шинжих ардын уламжлалт ёсон. Хүмүүн, амьтан, ургамал, их байгалийн элдэв үзэгдэл жич тусгай өдөр сараар намрыг өнгийг шинжих заншимл буй. Тэр нь голио их шуугивал сайхан намар болохын шинж гэдэг. Есөн сард тэнгэр дуугарвал дулаан намар болно хэмээн үзнэ. Өвөл, хаврын дундаас дээш салхи их салхилвал тус жил болон дараа жилийн намар нь их хуртай гэдэг. Богино зун болвол намар нь аяндаа уртадна гэдэг. Голио ихээр шуугих нь намар урт болохын шинж гэдэг. Хөхөө эрт донгодвол намар урт болохын шинж гэдэг. Цагаан шүүдэр.Газрын гадаргуйд усны уур царцахыг шүүдэр гэдэг. Цагаан өнгөтэй өдөр эхлэж сэрүүтгэх гэсэн утгатай. Наран шар замын 165 хэмд, өдөр аажмаар сэрүүдэж, өдрийн уурын дулааны хэмжээ нь өндөр, оройн агаарын дулааны хэмжээ нь доор болохоор шүүдрийн ус бүрэлддэг. Ерийн үгэнд “Цагаан шүүдэр болохуй цагийн хувцас солимуй” гэж байдаг. Энэ нь даруй энэ үед халуун нэгэнт эцэслээд, уур амьсгал сэрүүн болох, ялангуяа өглөө үдэшдээ эрхбиш тохиромжтой хувцас хунараар биеэдулаалахаас биш, нимгэн нүцгэнээр явж болохгүй гэснийг харуулж байгаа юм. Ерийн үгэнд бас “Хоёр сар, найман сард хувцас солих нь тоогүй” гэж байдаг. Энэ нь даруй хавар, намрын хоёр улирлын уур амьсгалын хувиралт их болохоор уур амьсгалын хувиралт болон хувийн хэргцээгээ үндэслэж, хувцас хунараа зузаалж, нимгэлэх хэрэгтэй гэсэн үг юмшиг. Цагаан шүүдэрт нүцгэлж болохгүй. Царцаж даарвал хялбархан туулгана хэмээлцдэг. Малчин ардын тухайд хадлангаа эцэслэн дуусгах цаг юм. Хамаг ургамлын шим тэжээл суун буух улирал тул усны үйл хийгээд рашааны үйлд шамдвал ач тустай болох цаг. Намрын хугас дунд. Намрын гурван сарын 90 өдрийн хагас болох бөгөөд энэ өдрийн өдөр, шөнийн урт нь тэнцүү байдаг. Наран шар замын 180 хэмд, наран умард хагас бөмбөрцгийн тэнгэрийн бүслүүрийг давж гараад, өмнөд хагас бөмбөрцөгтөө буцаж, дэлхийн бүслүүрт дахин нэг удаа шууд тусдаг. Өдөр, шөнийн урт нь нь дахиж нэг удаа тэнцдэг. Энэ өдөрт наран газрын эгц зүүнээс мандаад, эгц баруунд шингэдэг. Энэ өдрөөс хойш умард хагас бөмбөрцгийн өдөр нь огшиж, шөнө нь уртадаж, нарны гэрэлтүүлгэ нь 12 цаг хүрэхгүй бөгөөд мандаж гарах ба шингэх нь ч эгц зүүн ба баруунаасаа аажмаар зүүн өмнөш ба баруун өмнөш хэлбийж шилждэг. Ичигсэд үүр ноохоогоо засч, ичиж эхлэнэ. Нүүдлийн шувууд буцаж дуусна. Зарим газарт цасан эхлэж орох тул анчны ажил ч эхлэх цаг болно.

 

Хэмнэл, төөргийг тооцоолсон Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиш

 

ХУЛГАНА ЖИЛТЭН. 1912, 1924 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1960 оны эрчүүд болон 1948 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1936 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил.  1948 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1972 эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.  Хулгана жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 7, 11, 19, 23; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24 болно.

ҮХЭР ЖИЛТЭН. 1949, 1925  оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1973 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1961 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1961 оны эмэгтэйчүүд болон 1913 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1961 оны эмэгтэйчүүд, 1985 оныхон эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1901 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Үхэр жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 12, 20, 24; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 1, 8, 15, 22, 29 болно.

БАР ЖИЛТЭН. 1974 оныхон болон 1962 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана1986 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна1950 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1962 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1938 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Бар жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 13, 21, 25; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 2, 9, 16, 23, 30 болно.

ТУУЛАЙ ЖИЛТЭН. 1951 оны нийт хүмүүс болон 1915 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1975  оныхон болон 1999 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1939 оны эрчүүд болон 1915 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1987 оны эмэгтэйчүүд, 1915 оныхон эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Туулай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 10, 14, 22, 26; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 2, 9, 16, 23, 30 болно.

ЛУУ ЖИЛТЭН. 1916 оны эрчүүд, 1964 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1940 оны эрчүүд болон 1928 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1976  оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1998 оны эрчүүд ба 1964 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1950 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1976 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. Луу жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 11, 23, 27; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 1, 8, 15, 22, 29 болно.

МОГОЙ ЖИЛТЭН. 1917 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1929, 1953 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1977, 1941 ны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1989 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1953 оны эрчүүд, 1929 оны нийт хүмүүс орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Могой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 12, 16, 24; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 7, 14, 21, 28 болно.

МОРЬ ЖИЛТЭН. 1930 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1978 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1990 оны эмэгтэйчүүд болон 1918 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1930 оны эмэгтэйчүүд болон 1942 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1966 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. Морь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 1, 5, 13, 17, 25; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 7, 14, 21, 28 болно.

ХОНЬ ЖИЛТЭН. 1979, 1967 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1991 оныхон болон 1931 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1967, 1931 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1943 оны эмэгтэйчүүд болон 1955 оны нийт хүмүүс орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Хонь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 2, 6, 14, 18, 26, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 1, 8, 15, 22, 29 болно.

БИЧ ЖИЛТЭН. 1956, 1920 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1980 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1956 оны эрчүүд эрхтэо 1992, 1932 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1932 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Бич жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 3, 7, 15, 19; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 6, 13, 20, 27 болно.

ТАХИА ЖИЛТЭН. 1957 оны эмэгтэйчүүд болон 1897 оны нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1933 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1933 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1981 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1957, 1921 оны эмэгтэйчүүд, 1933 оны эрчүүд, 1897 оныхон орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Тахиа жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 4, 8, 16, 28; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 6, 13, 20, 27 болно.

НОХОЙ ЖИЛТЭН. 1946 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1970 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1982 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1958, 1970 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1934 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1934 оны эмэгтэйчүүд болон 1970 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Нохой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 5, 9, 17, 21; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 1, 8, 15, 22, 29 болно.

ГАХАЙ ЖИЛТЭН. 1947, 1923 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1983 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1947 оны нийт хүмүүс 1971 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1995 оныхон эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1923 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1935 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.  Гахай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь ; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь  болно. жилтэн. жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 6, 18, 22, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24 болно.

Та өдөр тус бүрийн хэмнэлээс гадна  тухайн өдрийн сайн цагуудыг мэдэх нь чухал. Энэ юуны тул хэмээвээс аливаа үйлийг тухайн өдрийн сайн цагт хийвээс од, гариг, жил өдөр, барилдлага тэргүүтний харш муу нөлөөнд үл автагдах болно гэж урьдын мэргэд дахин, дахин айлдсны тул болой. Энэ сарын  1, 7, 13, 19, 25-ны өдрийн могой, бич, тахиа, гахай, бар, луу цаг нь; 2, 8, 14, 20, 26-ны морь, хонь, нохой, гахай, үхэр, луу; 3, 9, 15, 21, 27-ны хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа; 4, 10, 16, 22, 28-ны бар, туулай, могой, бич, нохой, гахай, 5, 11, 17, 23, 29-ний луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр; 6, 12, 18, 24, 30-ны өдрийн морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай цагууд нь сайн болно. Бас хол газар удаан хугацаагаар суухаар  яваар одогсод 7, 15, 23-нд зүүн урагш; 8, 16, 24-нд баруун; 1, 9, 17, 25-нд баруун урагш; 2, 10, 18, 26-нд зүүн хойш; 3, 11, 19, 27-нд зүүн; 4, 12, 20, 28-нд баруун хойш; 5, 13, 21, 29-нд хойш; 6, 14, 22, 30-нд урд зүгт тус, тус мөрөө гаргууштай.

Ай сайн амгалан болтугай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Уржигдар 21 цаг 44 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Уржигдар 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Уржигдар 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Уржигдар 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2025-06-19
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2025-06-19