Х.Буянжаргал: 2.5 сая төгрөгнөөс дээш цалинд 25 хувь хүртэл татвар нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байна

2016-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Өнөөдөр/08.31/ МҮЭХ-ийн байранд Монголын Эрчим Хүч Геологи Уул Уурхайн Үйлдвэрчний  Эвлэлийн Холбооноос хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэл гаргалаа.  ЗГ-ын зарим үйл ажиллагаа нь уул уурхайн салбарт сөрөг нөлөөлж байна гэсэн агуулгаар мэдээлэл хийсэн юм. Энэ талаар Монголын Эрчим Хүч Геологи Уул Уурхайн Үйлдвэрчний Холбооны  дарга Х.Буянжаргалаас тодруулав.

- Танай холбооноос Засгийн газарт 4 асуудлаар мэдэгдэл гаргалаа. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Монголын Эрчим Хүч Геологи Уул Уурхайн салбарын 30 орчим гишүүд ажилчдаа төлөөлж ирлээ. УИХ-ын төсвийн тодотголтой холбогдсон асуудал болоод  уул уурхайн эрчим хүчний салбарт тулгамдсан дөрвөн  асуудлаар мэдэгдэл хийж байна. Нэгдүгээрт,  2.5 сая төгрөгнөөс дээш цалин хөлсөнд  25 хувь хүртэл татвар нэмэгдүүлэх  тухай  ЗГ-аас УИХ-д оруулсан байгаа. Үүнийг бид  эсэргүүцэж байна.  Яагаад гэвэл Монголын жинхэнэ баялаг бүтээгчид монголын уул уурхай, эрчим хүчний салбарын ажилчид  энэ ангилалд багтаж байгаа юм. Энэ нь уул уурхай эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хүнд хортой, халуун газрын дор, амь насаараа дэнжин тавьж ажиллаж байгаа ажилчдын цалингаас дээрэм маягаар татвар ноогдуулахыг бид тэвчихгүй ээ. Хоёрдугаарт, тэтгэврийн насыг үе шаттайгаар уртасгах тухай асуудал ярьсан. Энэ  үнэхээрийн туйлын болчимгүй асуудал. МАН нийгмийн чиг баримжаатай хүнээ хайрладаг нам гэж бид ойлгодог.  Гэтэл МАН-ын ЗГ үе шаттайгаар тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ гэдэг нь бидэнд огтхон ч таалагдахгүй байна.  Гуравдугаарт, эрчим хүчний хувьчлалын асуудал. Өмнөх УИХ, ЗГ-ын үед эрчим хүчний салбарыг хувьчлах тухай асуудал ярьсан. Ялангуяа үйлдвэрлэгч компани 3,4 дугаар цахилгаан станц, Дархан Эрдэнэтийн цахилгаан станц, 2-дугаар  цахилгаан станц гэсэн 5 эрчим хүчний системд холбогддог станцуудаа  хувьчлах тухай. ЗГ-ийн шийдвэр гарч одоо хувьчлахад бол бэлэн болсон.  Энэ нь ажилчдын эсэргүүцэлтэй тулгарч байна. Ажилчид айдас, хүйдэст автаж  байна. Хувьчлагдлаа гэхэд  хямралын энэ үед бид яах юм.  Ажлын байрны баталгаа алга болно. Цалин хөлсний түвшин буурч банкны өр зээлээ төлж чадахгүй байдалд орно. Иймээс энэ асуудалд салбарын дуу хоолойг нэгтгэж ажиллаж байна.  Өмнөх засгийн алдаатай бодлогыг шинэ УИХ, ЗГ  засаж залруулаач гэж  эсэргүүцлээ илэрхийлж байна. Дөрөвдүгээрт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанийг “QSG” гэсэн компанид концессын гэрээгээр 30 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн. Гэтэл өнөөдөр  ажиллагсдыг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу аюулгүй байдлыг хангах цалин хөлсийг нь  өнөөдрийн авч байгаагаас нь бууруулахгүй байна гэсэн гэрээний заалтаа хэрэгжүүлэхгүйгээр ажилчдыг хууль бусаар гарын үсэг зуруулж сул зогсолтонд хамруулсан  үйлдлээ хаацайлж ажилчдын өөрсдийн хүсэл санаачлага гэсэн маягаар олон зуун хувь хэвлэсэн цаасан дээр гарын үсэн зуруулж  ажлын байрны дарамт үзүүлж эрхийг нь зөрчсөн байна. Тийм учраас  бид эсэргүүцлээ илэрхийлж байна. МУ-ын ЗГ-ыг цаашдаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээний асуудлыг шалгах ёстой. УИХ-аас ажлын хэсэг байгуулах ёстой гэсэн шаардлагыг Монголын эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний холбооноос мэдэгдэж байна.

-Хувьчилбал үр ашиггүй гэдгийг хэлээд байна уу?

-  Эрчим хүчний үйлдвэрлэгч компаниудаа тогтвортой ажиллуулах тухай асуудал бол  нэг улс орны хувьд чухал асуудал байх ёстой. Тэгж байж өнөөдөр улс орны хөгжлийн тухай асуудлыг яригдана. Нөгөө талаар  хувьчлалын үр дүнд хэрэглэгчдэд чанартай эрчим хүч хүргэж чадах уу. Мөн хувьчлалын үр ашиг ажилчдад үлдэнэ  гэдэгт үйлдвэрийн ажилчид эргэлзэж байгаа. Эдгээр асуудалд даруй арга хэмжээ авахгүй бол бид дараагын тэмцэлд нэгдэхэд бэлэн байгаа.

Эх сурвалж:www.zms.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12