Д.Батдэлгэр: Ледвир эмийн үр дүн сайн байгаад эмч, өвчтөнүүд баяртай байгаа

2016-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монгол Улс элэгний вирүсийн өвчлөлөөр дэлхийд дээгүүрт жагсдаг. Тэр дундаа элэгний С вирүсийн халдвартай өвчтөний тоо нийт хүн амын 16% буюу ойролцоогоор 200 гаруймянган хүн байдаг бөгөөд элэгний хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлжбайна гэсэн эмзэглэмээр судалгаа байна. Харин эрүүл мэндийн шинжлэх ухааны үсрэнгүй ололт амжилтын гавъяагаар элэгний С вирүс гэх энэ аюулт өвчнийг өндөр үр дүнтэйгээр эмчлэх эмийг эрдэмтэд бүтээсэн билээ. Монголчууд ч гэсэн энэхүү үйл явдлын үр шимийг хүртэжижил төрлийн бүтээгдэхүүнээс харьцангуй хямд үнэтэй АНУ-ын Mylanкомпаний ЛЕДВИРгэх эм Монголд орж ирсэн. Ингэснээр элэгний С вирүстэй өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, илүү олон өвчтөнаймшигт өвчнөөсөө ангижрах сайханболомж бүрдээд байгаа юм.Энэ талаар бидэлэгний эмч нарын нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн, ХӨСҮТ-ийн их эмч, Анагаах Ухааны доктор Д.Батдэлгэртэй ярилцлаа.

-Сайн байна уу? Уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн жилүүдэд элэгний өвчлөл, тэр дундаа элэгний С вирүсийн өвчлөлийн талаар их ярих болсон. Ер нь энэ өвчин дэлхийд болон Монголын хүн амын дунд ямар хэмжээнд байгаа вэ?

-Баярлалаа. Уншигчиддаа ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 520 сая гаруй хүн элэгний вирүсээс шалтгаалсан архаг халдвартай байгаа. Үүнээс 1,4 сая хүн нь элэгний хорт хавдар буюу элэгний хатуурлаар өвдөж байна. Монгол улсын хувьд элэгний хатуурлын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа. Энэ үзүүлэлт нь манай эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм.

-Монгол улсын хувьд элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлнэ гэдэг харамсалтай үзүүлэлт. Ер нь элэгний өвчлөлийн эмчилгээнд ямар дэвшил гарч байгаа вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн салбарт элэгний өвчлөлийн эмчилгээнд олон ахиц, дэвшил гарч байгаа. Ялангуяа элэгний С вирүсийг эмчлэх эмчилгээнд томоохон үсрэлт гарч өндөр үр дүнтэйгээр буюу бүр тодруулбал 99 хүртэлх хувийн эмчилгээний үр дүнтэйгээр эмчлэх эм гарсан. Энэ эмчилгээ манай Монголд маш хурдан хугацаанд нэвтэрч 2 жилийн өмнөөс эмчилгээнд ашиглагдаад эхэлчихсэн. Хамгийн сүүлд, одоогоос гурван сарын өмнө АНУ-ын Mylanкомпаний ЛЕДВИР гэдэг эм Монгол улсад орж ирээд эмчилгээнд хэрэглэгдээд эхнээсээ үр дүн нь гараад явж байна.

-ЛЕДВИР гэдэг эмний талаар та дурдлаа. Энэ эмийн талаар мэдээллийг уншигчдад өгөөч. Эмчилгээний үр дүн ямар байгаа вэ?

-ЛЕДВИР гэдэг энэ эмийг гурван сарын өмнөөс эмчилгээнд ашиглаж эхэлсэн. Одоогийн байдлаар энэ эмийг хэрэглэж байгаа 70 гаруй өвчтөн миний хяналтанд байна. Энэ эмийн курс эмчилгээ нь гурван сар байдаг. Гурван сарын өмнөөс энэ эмийг ууж эхэлсэн өвчтөнүүдийн эмчилгээний үр дүн эхнээсээ гарч байна. Өвчтөнүүд эмчилгээ хийлгээд эхний 1 сарын дараах шинжилгээгээр үзэхэд вирүс илрэхгүй байгаа. Нийт 20гаруйөвчтөнвирүсгүй болж эмчлэгдсэн. Үлдсэн нь эмчилгээний хугацаа хараахан дуусаагүй хяналтанд байгаа. Тэгэхээр үүн дээрээс юу харагдаж байна вэ гэхээр ЛЕДВИР эм нь эмчилгээний маш өндөр үр дүнтэй, бараг 100 хувь байна гэдэг нь өвчтөнүүдийн үр дүнгээс харагдаж байна. Үүнд өвчтөнүүд болон би өөрөө эмч хүний хувьд маш сэтгэл хангалуун байгаа.

-Сайхан мэдээ байна. Монголд худалдаалагдаж байгаа элэгний С вирүсийг эмчлэх эмийг жинхэнэ, хуурамч гэх ойлголт хүмүүсийн дунд байдаг. Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд уншигчдад мэдээлэл өгөөч?

-Анх Glead компани элэгний С вирүсийг эмчлэх эмийг Харвони нэрээр гаргасан. Тухайн үедээ энэ эмийн өртөг өндөр байсан учраас төдийлөн хүртээмжтэй биш байсан. Ингээд Gleadкомпани нь АНУ-ын Mylanкомпанитай гэрээ хийж яг адил чанартай, боломжийн үнэтэй Ледвир гэдэг эмийг технологийнх нь дагуу үйлдвэрлэсэн юм билээ. Тийм учраас Харвони, Ледвир гэсэн хоёр эмийн аль нэгийг нь хуурамч, хулхи гэх ямар ч боломжгүй. Ледвир, Харвони гэсэн хоёр нэрний тухайд энэ нь зөвхөн худалдааны нэршил. Дотор нь агуулагдаж байгаа бодис нь аль алинд нь яг ижил тунгаар агуулагдсан учир чанар, хүнд үзүүлэх үйлчлэлийн хувьд яг ижил гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй.

-Тухайн өвчтөн эмчилгээ хийлгээд С вирүсээ эмчилчихсэн ч дахин халдвар авах эрсдэл бий юу?

-Маш чухал асуулт байна. Элэгний С вирүсийн вакцин гэж байхгүй. Хэдийгээр эмчилгээ хийлгээд элэгний С вирүсээ устгасан ч дахин халдвар авах эрсдэлтэй гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Тиймээс тухайн хүн эдгэчихлээ гэж санаа амралгүй эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж дахин халдвар авахаас сэргийлэх нь маш чухал. 

-Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12