Хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлээч, эрхэм гишүүд ээ!

2016-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАЯР

Эдийн засаг хүндэрч, эндээс гарах гарцыг эрх баригчид хараахан олоогүй байна. Бүсээ чангалъя, зардлаа хэмнэе гэсээр сар шахам боллоо. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтнууд, сайд дарга нар хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлж тансаг­лалаа танах боломж олон бий ажээ. Бид энэ талаар “Тансаглалаа таная” булангаараа хүргэж байх болно. Энэ удаад УИХ-ын Тамгын газраас цалингаас бусад зардал нэрийн дор зөвхөн энэ сард гарсан мөнгийг “сонирхож” үзлээ. 2016 оны наймду­гаар сарын 2-29-нийг хүр­тэл нийтдээ 192 487 202 төг­рөг УИХ-ын Тамгын газрын 900002001 тоот данс­наас гарчээ. Үүнийг задалбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “Монгол малчин мэдээл­лийн агентлаг сэт­гүүл” ХМХ-тэй хамтран ажил­лах гэрээний дагуу 6 000 000 төгрөг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн нэвтрүүлгийн төлбөр болох 6 250 000 төгрөгийг “Талент медиа” ХХК руу шилжүүлжээ.

Мөн УИХ-ын гишүүдийн долдугаар сарын унаа, утасны зардалд 30 852 130 төгрөг, сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөний нөхөн олговорт 10 757 886 төгрөг, нэг удаагийн тэтгэмж 39 202 266 төгрөг зэргээр зарцуулжээ. Энэ бол хэмнэж болох л зардал.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхэлсэн ээлжит бус чуулганы хуралдаан дээр эрхэм гишүүд хэмнэх, танах, хасахыг л ярьцгааж байна. Тэгвэл хэмнэлтийг тэд өөрсдөөсөө эхэлвэл ямар вэ? Ард түмэн лав дэмжинэ. Тэгээд ч сонгуулиар хэдэн зуугаар нь зарцуулан байж хууль тогтоох байгууллагад орж ирсэн эрхмүүд гар утасны нэгж, машины шатахуун хоёроо дийлэхгүй байна гэвэл итгэх хүн гарахгүй. Гишүүд эдгээр хангамжаас эдийн засаг сэргэтэл татгалзахдаа ч хотойхгүй. Тиймээс энэ мэт зардлаас эхлэн танаж, хэмнэхийг эрхэм гишүүддээ уриалж байна. Үргэлжлэл бий...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12