Б.Батрэгзэдмаа: Энэ цагийн хэдэн аваргын “Ноён нуруу” ба барлагийн нуруу

2016-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монголын чөлөөт бөхийн холбооноос Г.Мандахнарангийн дасгалжуулагч нарт хариуцлага тооцож, олимпийн дэвжээн дээр хувцсаа тайлж Монгол Улсыг муухай харагдуулсан хэмээн тэдний өмнөөс уучлал гуйсан юм. Хэвлэлийн хуралд Сумогийн их аварга Д.Дагвадорж, мөн Д.Сумъяабазар, дархан аварга А.Сүхбат нар хүрэлцэн ирж толгой гудайлган уучлал эрсэн нь олон нийтийг ихээхэн бухимдуулав. Тэдний энэ үйлдлийг сошиал ертөнцийн шүүмжилж, эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсээр байна. Тэгвэл МЧБХ болох аваргуудын үйлдлийн талаар зохиолч, найруулагч Б.Батрэгзэдмаа өөрийн байр сууриа илэрхийлжээ.  

"НОЁН НУРУУ" ба барлагийн нуруу
Монгол хүмүүн тэргүүн гудайлгаж, нуруу бөхийлгөдөг улс биш. Нүдэнд тун таагүй харагдаж байна. Давгаа аваргын ард буй ахмад хүмүүн хөөрхий минь, насандаа хийгээгүйгээ хийх гэж зүдээд, арын эгнээний зангиатай залуу л Монгол эрийн зан гаргаж гэмшсэн хүний дүр үзүүлсхийж хэ хэ. Гэм нүгэл үйлдсэн Монгол хүмүүн өвдөг сөгдөж ирээд нүүрээ тэнгэрт үзүүлэн байж, хоёр гараа дээдэд сунгаж, газарт мөргөж өршөөл эрнэ л дээ. Тэр нь хаан ба тэнгэрт. Өөр юманд бол үгүй л дээ. Энэ цагийн хэдэн аврагын бөхтөр "ноён" нуруу, гудгар хүзүү толгойг Далхбандад тушаая даа. Эр тэнгэр хийморийн мэдэг! Хэнийгээ өмгөөлөхөө, хэнийг хэрхэхээ мэдэх биз ээ. Цаадад нь давж чадахгүй мохоо болсон ард улс бид, дээдэд гомдол мэдүүлэхээс өөр одоо яалтай. Уул нь Монголчууд бидний уг язгуур нь "Тэнгэрийн харьяат иргэн" улс юм сан. МОНГОЛ ЭР ХҮМҮҮН НОЁН НУРУУН ДЭЭРЭЭ ХААН ТЭРГҮҮН ӨРГӨЖ ЯВАХ УЧИРТАЙ ЮМ ДАА. 
Ийм лойдор явах гэж. Бид их юм үзэх улс юм даа. Базарваань!

зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12