51 орны залуу эрдэмтэд аялж байна

2016-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Улаанбаатар төмөр замын хүлээн авах танхим өчигдөр хөл хөдөлгөөнтэй байв. Учир нь Ази, Европын орны төлөөлөл болсон 18-30 насны 51 залуу эрдэмтэн, судлаач, оюутнууд манай улсад ирсэн юм.  Тэд “Ази, Европ тивд нэвтрэх үүд хаалга ба агаараар, тэнгисээр, газраар холбогдоё” сэдвийн хүрээнд БНХАУ, ОХУ, Монгол Улсын нутгаар аялах юм. Ази, Европын сангийн 20 дахь удаагийн зуны сургалт нь Ази, Европ тивийг холбодог тээврийн хэрэгсэл, гадаад худалдааны өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар сонирхож буй залуучуудад зориулсан аялал аж. Тэд хоёр долоо хоногийн турш Бээжин- Харбин- Владивосток- Чита-Эрхүү-Улаанбаатар гэсэн чиглэлээр аялж байгаа аж. Төлөөлөгчид гурван өдрийн турш Монголд байх бөгөөд хамтдаа мод тарьж, Төмөр замчдын музей үзэж, НҮБ-ын агентлагуудтай танилцах уулзалт хийх, Монгол орны ахуй соёлтой танилцах юм байна. 

Тэднийг хүлээн авах арга хэмжээг Монголын залуучуудын холбоо, Улаанбаатар төмөр зам хамтран зохион байгуулж байна. Арга хэмжээнд Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, Ази, Европын сангийн Боловсролын хэлтсийн захирал Leonie Nagarayan, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх болон Улаанбаатар өртөөний дарга, Төмөр замын Залуучуудын төв байгууллагын тэргүүн М.Цогт нар оролцлоо. Энэ үеэр Монголын залуучуудын холбооны Удирдлага, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзулын сэтгэгдлийг сонирхлоо.

 

Ч.Хонгорзул: АЗИ, ЕВРОПЫН САНГААС САНАЛ ТАВЬСАН

-Ази, Европын сан АСЕМ-ын 20 жилийн ойн хүрээнд зуны сургалтыг зохион байгуулъя гэсэн саналыг Монголын залуучуудын холбоо, Улаанбаатар төмөр замд тавьсан. Бид бэлтгэл ажлыг жилийн хугацаанд хангасан. Шалгуур өндөр учраас Ази, Европын 51 орноос нэг л залуу оролцох боломжтой. Өнөөдөр 47 орны нэг нэг залуу, зохион байгуулагч талаас дөрвөн хүн ирсэн. Төлөөлөгчид эхний өдөр Улаанбаатар төмөр зам дээр төвлөрч арга хэмжээ явуулна. Үдээс хойш Тээврийн дээд сургуульд багуудад хуваагдаж танилцах уулзалт хийнэ. Хоёр дахь өдөр НҮБ-д төвлөрч сургалт, уулзалттай. Харин гурав дахь өдөр нь чөлөөтэй, соёлын хөтөлбөртэй. Ирэх сарын 2-нд эхний цэг буюу Бээжин хот руу буцна. Энэ сарын 15-наас эхлээд залуучууд маань бараг гурван долоо хоног галт тэргэнд сургалтуудтай, замдаа буусан тухайн орныхоо төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн төлөөлөлтэй уулзах их, дээд сургуультай танилцах аялал үргэлжилнэ.   

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12