
Аргын тооллын 8 сарын 31, Буд гараг. Билгийн тооллын 29, Их морь одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 12 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Өнөөдөр “Дуу бүжгийн эрдмийн чуулга”-д “ Вондерс оф Монголиа ” ардын урлагийн тоглолттой
СТӨ Х түц продакшн "Бид амьдралд хайртай"
МҮЭСТО Маск продакшн - " Эх орон инээмсэглэж байна" инээдмийн шоу тоглолт
Дуу бүжгийн эрдмийн чуулга “Вондерс оф Монголиа ” ардын урлагийн тоглолт
Түмэн эх чуулга Ардын урлагийн тоглолт
Өнөөдөр байгаль орчны тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ
10.00 цагаас
Хөдөө аж ахуйн маркетинг төслийн үндсэн зорилтын нэг болох малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн оролцогч Архангай, Говь-Алтай,Хөвсгөл,Баянхонгор,Завхан аймгуудад мал эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинуудыг гардуулан өгөх арга хэмжээ ХХААХҮ-ийн Яаманд болно.Арга хэмжээнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж. Сауле болон албаны хүмүүс оролцоно.Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна.
Харилцах утас: 94002420
10:00 цагаас
Багш хөгжлийн ордонд Солонгосын зочин багш нарыг хүлээж авах үйл ажиллагаа болно. Утас: 99058414 дугаараар холбогдоно уу. /APCEIU болон БСШУЯ-ны төлөөлөл оролцоно/
11:00 цагаас
Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны ҮЭ-ийн холбооноос ХХОАТ нэмэгдвэл уул уурхайн салбарын ажилчид нэрвэгдэж болзошгүй байгаа тухай, Эрчим хүчний 15 компанийн хувьчлалыг талаар гаргасан өмнөх шийдвэрийг цуцлуулах асуудлаар Оюутолгойтой хамтарсан мэдээлэл хийнэ.
МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно. Сэтгүүлчдээ урьж байна.
Холбоо барих: 99027019, 88007709
11 цагаас
Улаанбаатар хотын цагдаагийн газрын байранд Хэв журмын урамшилт эргүүл ажиллуулах талаар болон "Ухаалаг цагдаа" төслийн талаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 32-50-44, 9993-1267
12:00 цагаас
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Байгаль орчны тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ
Чойжин ламын сүм музей Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө
Монгол экспо Монгол экспо яармаг худалдаа
Тэнгэр плаза Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн
Мишээл экспо Хичээлийн шинэ жилийг угтсан Kids & Family Expo кидс фамили экспо
Ундраа зуслан NT house party and single guys хичээлийн өмнөх парти
Өрнийн зурлагаа шинжээрэй
Арслангууд өнөөдөр амьдралын учил битүүлэг үйлдэл санхүүгийн байдлыг нэг мөр цэгцэлнэ
Хонь
Өглөөний тэргэл сар нь загасны ордод оршино. хүмүүнлэгийн байгууллагад тусал, эсвэл эмнэлэгт найзыгаа эргэж оч. Орой хайрттайгаа сайхан зоог бариарай. Ганц бие хонь ном уншин телевиз үзэх зэргээр уйдахгүй. Хэрвээ цаг гарвал тэмдэглэл хөтөлж, хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөлөө цаасан дээр буулга. Ирээдүйд хэзээ нэгэн цагт тэдгээр үгсийг уншаад гайшрах болно.
Үхэр
Цаг хугацаа хурдан өнгөрнө. Бусдад үг хэлэхдээ болгоомжтой бай. Төсөөллөө бодож цаг хугацааг өнгөрөөх, ширээний ард зүүрмэглэх зэрэг идэвхгүй байдлыг захирал тань анзаарчих вий. Албан ёсны тахиролцоонд гарын үсэг зурахаасаа өмнө хүлээцтэй хандаж, чухал шийдвэр гаргахаас зайлсхийн хойшлуул. Энэ хугацаанд нөхөрсөг уур амьсгал бүрдүүл.
Ихэр
Таны ажил мэргэжил тань урт хугацааны төлөвлөгөөнд сайн нөлөө үзүүлнэ. Дотоод ухамсартайгаа ярилцаж зүрх сэтгэлээ юу хүсч байгааг олж мэд. Хэрвээ та одоогийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун бус байгаа бол эрсдэлтэй алхам хийхээс битгий бай. Бүх зүйл сайхнаар дуусах болно. Та хүссэн байр сууриндаа хүрч чадна. Удирдлагын зүгээс таныг зэмлэх хэдий ч маргалдах хэрэггүй. Магадгүй дарга тань тэр өдөр бага зэрэг уцаартай байж болно.
Мэлхий
Таны хувьд чөлөөт цагаараа амралт зугаалга, наргиж цэнгэх чинь хэтэрч магадгүй. Энэ нь зарим хүмүүст таалагдахгүй байна. Бодож санаж яваа зүйлс чинь бүтэх магадлал өндөр. Та өөрөө төрөлхийн мэдрэмжтэй хүн тул ажил төрөл хөөцөлдөх явцад тааралдах хүмүүстэй яаж харьцахаа мэдэж байгаа. Мэлхийн ордныхон бизнесийн яриа хэлэлцээний эхлэлийг дариухан тавибал цаашдаа үр дүн сайн гарах магадлалтай
Арслан
Таны амьдралын учил битүүлэг үйлдэл санхүүгийн байдлыг нэг мөр цэгцэлнэ. Хүчин чармайлт гаргахын зэрэгцээ хэлээр бус биеийн хөдөлгөөний харилцаандаа анхаараарай. Таны зарчимч занд хүмүүс татагдах бөгөөд зорьсон бол хийдэг л хүн. Зарим нэг эрсдэлтэй зүйл гарах ч хачин жигтэй зүйлс сэтгэл татах нь бий. Хамаатан садантайгаа маргалдаж өөрийгөө асуудалд унагаас зайлсхийх хэрэгтэй
Охин
Ажил төрөлдөө хандах хандлага болон сэтгэл хөдлөл хоорондоо зөрчилдөж эхэлнэ. Хайртай хүн тань таны мөнгийг хайр гамгүй үрээд байвал гэр бүлийн жаргалтай амьдрал цогцлоохын тулд хоёулаа хариуцлагатай байх ёстой гэдгийг ойлгуул. Гэр бүлд таатай уур амьсгал давамгайлна. Гараг эрхэсийн нөлөөгөөр таны сэтгэн бодох, ярих чадвар дээшлэх болно.
Жинлүүр
Хэн нэгний төлөөх мэдрэмжиндээ болгоомжтой ханд. Хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээх нь зөв эсэхээ эргэцүүлэн бод. Бусдын зан авир тантай холбоогүй шүү дээ. Хайр сэтгэлийн хувьд хамтрагчдаа орон зай өг. Тэгэхгүй бол асуудлыг дордуулна. Эрүүл мэнддээ анхаарал тавь, өглөөний алхалт тус болно. Ажил хэргийн хувьд өөрийн зөн совиндоо найд.
Хилэнц
Загасны ордод орших тэргэл сар хайр дурлал, мөрөөдөмтгий байдлыг авч ирнэ. Хүүхдүүдийн сонирхол, хобби одоо таны анхаарлын төвд байна. Тэд өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хүрч чадна. буд гараг нөхөрлөл, урт хугацааны аялалыг тань илтгэдэг нарны 1-р гэр лүү орсоноор энэ сар дуусна. Таны нэр хүнд өсч, олон урилга ирнэ. Ганц бие хүмүүсийг аз ивээж хайртайгаа учрах болно
Нум
Бодол санаа, үйлдэлээ хяна. Учир нь та хувь заяаны бэлдсэн гэнэтийн таагүй эргэлтэнд бэлэн байх хэрэгтэй болох нь. Бие даан шийдвэр гаргахыгхичээ. Сэтгэл санаа хямрах эсвэл бага зэрэг асуудал үүсч болзошгүй. Түүнчлэн бие тавгүйтэх, ядрах, толгой өвдөх шинж илэрнэ. Галаас болгоомжилж, согтууруулах төрлийн зүйл хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий.
Матар
Матрынхны хувьд өөрсдийн хүсэл мөрөөдөө зөн билэг болон бусад нүдэнд харагддаггүй нууцлаг зүйлүүдэд анхаарал тавих үе. Энэ нь ажилаа бүтээлчээр дуусгахад ялангуяа практик оролцоог шаардсан ажлыг хийхэд төгс цаг үе ирсэн гэсэн үг. Бүтэн сар гарахад хүн бүр мэдрэмжтэй болж, сэтгэл хөдлөл нэмэгдэнэ. Энэ нь өөрийгөө илэрхийлэхэд гайхалтай мөч. Шинээр ямар нэгэн зүйл битгий эхлээрэй.
Хумх
Өнөөдөр юу чаддаг вэ гэдгээс илүүтэй хэнийг таньдаг байх нь чухал. Өндөр албан тушаалтай хүнд хандан хэцүү байдлаас гарах тусламж гуйхаас бүү ай. Энэ нь таны бардам занг хөдөлгөх боловч хэрэггүй тайлбараас татгалзаж цагаа хэмнэхэд сайн. Төлбөрөө барагдуулахгүй бол таны зээлийн хугацаа хэтэрч, шүүхэд шилжиж магадгүй. Үл хөдлөх хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт таны таамаглаж байснаас бага ашиг авч ирнэ. Тиймээс зарж борлуулах нь дээр.
Загас
Өнөөдөр тодорхой бус, шийдэмгий бус байдал тнь төвөгтэй нөхцөл байдлыг бий болгоно. Тусламж хэрэгтэй гэж үзэж байгаа хүндээ болгоомжтой хандаарай. Хэдийгээр тэр хүнд тусламж хэрэгтэй байгаа ч тэр хүн өөрийн асуудлаа өөрөө шийдэхийг хүсэж, хэн нэгэн хөндлөнгөөс оролцоход баяртай байхгүй. Чухал үүрэг хариуцлагын маргаантай сэдэвт ухаалгаар хандан, олон талаас нь бодвол шийдэгдэх болно. Өөрийн санхүүгийн тогтвортой байдлаа маш сайн ажигла.
Лхагва гаригийн галт тэрэгний хуваарь
Бээжин – УБ 15:35 ирнэ
Хөх хот – Эрээн – Замын-Үүд – УБ 10:10 ирнэ
УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү 20:45 хөдөлнө
Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ 06:53 ирнэ
УБ – Дархан – Эрдэнэт 20:45 хөдөлнө
Эрдэнэт – Дархан – УБ 06:48 ирнэ
УБ – Мандал – Зүүнхараа 18:00 хөдөлнө
Зүүнхараа – Мандал – УБ 06:20 ирнэ
УБ – Сайншанд 10:15 хөдөлнө
Сайншанд – УБ 07:35 ирнэ
УБ – Сүхбаатар 11:45 хөдөлнө
Сүхбаатар – УБ 15:25 ирнэ
УБ – Замын-Үүд 17:30 хөдөлнө
Замын-Үүд – УБ 08:55 ирнэ
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.