Өнөөдрийн өнгө, үйл явдлыг тольдоё

2016-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Аргын тооллын 8 сарын 30, Ангараг гараг. Билгийн тооллын 28, Үнэг одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 6 цаг 10 минутад мандан, 19 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Жинлүүрийнхэн ямар нэгэн зүйлд хүлцэнгүй хандсанаар таны эрч хүч сэргэж, аз жаргалтай өдөр эхэлнэ

Хонь

Өнөөдөр өөрийн бодол санаа, зан байдлыг тунгаан бодох цаг гарга. Дотны хүнтэйгээ ярилцвал үр дүнтэй байж чадна. Бизнесийн эсвэл романтик санал анх санагдсан шигээ биш байх магадлалтай. Тиймээс дотроо буруу гэж боддог юмны талаар ярихыг оролдож буй хүнээс зайлсхий. Бие махбодьдоо анхаар, орой эртхэн унтаарай.

Үхэр

Ажлын хэв маяг магадгүй хүнд байна. Гэхдээ өөрийн гаргасан ахиц дэвшилээ битгий чамлаарай. Үр дүнтэй байсан ч таны боловсруулсан төслийг мэргэжил нэгтнүүд тань хүлээж авахдаа дургүйцэж магадгүй. Тиймээс маргаанаас зайлсхийж, ажилдаа л сайн анхаар. Ажил амьдралынхаа хооронд алтан дунджийг баримтал. Мөн танд дүрэм журамд захирагдах нь хэцүү байж магадгүй тул тэвчээртэй байснаар та буруудахгүй.

Ихэр

Та өнөөдөр бусдын ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд олон шийдэмгий бус үйлдэл хийх бололтой. Гэхдээ өнөөдөр та хүсэл мөрөөдлийнхөө араас явах хэрэгтэй бөгөөд бусад зүйлийг зүгээр л орхихыг зөвлөж байна. Таалагдахгүй байгаа зүйлдээ үгүй гэж хэл. Хүмүүс таны энэ зоригийг үнэлэх болно. Хэрвээ байгалийн сайханд алхаж, амар тайван байж чадвал оюун ухаан сэргэнэ. Адал явдалтай кино үзэх юмуу эсвэл зүгээр л аялалд яв.

Мэлхий

Өнөөдөр мэлхийн ордныхон сандруу байх бололтой. Өглөө эрт чиг хандлага хамгийн ашигтай байгаа тул ихэнхи ажлаа өглөө амжуулахыг хичээ. Өдөр дундаас хойш илүү их саад тотгор, бүтэлгүйтэл гарч мэднэ. Энэ нь таны гарахаар найдлага тавьж байсан дэвшилтийг удаашруулж болзошгүй.Амралт юм уу бизнесийн аялалтай холбоотой төлөвлөгөөнд гэнэтийн өөрчлөлт орж магадгүй. Энэ нь таны сэтгэлийг ихээр хямрааж болох юм.

Арслан

Таны өнгөрснөө гэсэн бодол ирээдүйд итгэх  хүсэл тэмүүллээс ч илүү хүчтэй байгааг илэрхийлнэ. Түншлэлийн асуудалтай холботой нөхцөл бйадалд хянуур хандахыг хичээгээрэй. Урагшлахын тул хажуудаа байгаа зүйлсээ өөрөөсө түлхэх нь сэтгэлийн зовлон авчрах байх. Та ажлын байрандаа аливаа шийдвэр гаргахаас өмнө хэнтэй зөвшилцөх вэ гэдгээ шийдэх нь зүйтэй. Бизнесийн тань хамтрагч танд мэдээж бүрэн дүүрэн шударга хандахгүй.

Охин

Мөнгө санхүүгийн байдал тогтвортой байна. Хэрвээ ойр дотны хүн зээлийн асуудлаас болж хүнд байдалд орсон бол таны санхүүгийн байдалд таагүй нөлөө үзүүлэх болно. Бизнесийн асуудлаа зохицуулахын тулд мэргэжлийн зөвлөгөө ав. Өнөөдөр алдагдалд орох магадлал өндөр байгаа тул хувьцааны зах зээл дээр гүйлгээ хийх, мөрийтэй тоглоом тоглох зэргээс хол бай.

Жинлүүр

Ямар нэгэн зүйлд хүлцэнгүй хандсанаар таны эрч хүч сэргэж, аз жаргалтай өдөр эхэлнэ. Хүсэл мөрөөдөл тань оюун ухааны хөгжилд хүргэж долоо хоногийн турш ганцаар бясалгах нь. Энэ нь өөрийнхөө бүх талыг хөгжүүлэх хамгийн зөв зам бөгөөд нам тайван дотоод сэтгэлээ сонсох цаг. Зарим нэг нь ажилдаа хэт улайрч гэр бүлдээ асуудал учруулахаас болгоомжил. Чөлөөт цагаа ойр дотныхонтойгоо өнгөрүүл.

Хилэнц

Хилэнцийн орд тийм ч хүчирхэг орд биш, тэгээд ч та өнөөдөр амьдралын эрч хүч хайлан алга болж байгаа юм шиг мэдэрнэ. Хэдий тийм болов ч энэ нь хэсэгхэн зуурын үзэгдэл, аяндаа бүх юм хэвэндээ орно. Бусад хүмүүсийн тухай бодлоо олонд бүү мэдэгд, зөвхөн өөртөө хадгал. Таны хөлсөлж авсан ажилтан ажлаа хаяхаар шийднэ. Гэвч санаа зоволтгүй. энэ тийм хэцүү зүйл биш. Та өөрийн гярхай байдалд ихэд гайхах болно. Энэ өдөр найз нартайгаа холбоо барьж, сайхан уулзалт зохион байгуул.

Нум

Таны амьдралыг мэдэгдэхүйц өөрчлөх өдөр. Магадгүй албан тушаал эсвэл ажиллах салбар өөрчлөгдөж мэднэ. Дотоод мөн чанар таныг алдаа хийхэд хүргэж болзошгүй. аливаа хамтарсан үйл хэрэгт болгоомжтой ханд. Хий хоосон мөрөөдөл , бодит бус төлөвлөгөө ганц танаас шалтгаалахгүйгээр хүчээ тарамдах, санхүүгийн хохирол амсахад хүргэж болзшгүй. Тиймээс энэ өдөр ганцаараа бие даан ажилласан нь дээр.

Матар

Энэ өдөр хяналтнаас давсан хэд хэдэн асуудлаас болж зөрчилдөнө. Шинэ газар суурьшиж буй хүмүүс зарим бэрхшээлтэй тулгарахад бэлд. Асуудлууд тайван ханд. Одоо та өөрийн ая тухтай бүсээс гарч хүрээгээ тэлэх нь амжилтын жор болно. Хилийн чанадаас бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг, борлуулдаг матрынхны хувьд борлуулалт муудна. Санхүүгийн чухал шийдвэр гаргахаа хэдэн өдөр хойшлуул.

Хумх

Сэтгэл санааны байдал тогтворгүй. Магадгүй өнөөдөр та их дарамтанд орж мэдэнэ. Үр завсарлага ав эсвэл үр дүнд хүрэхийн тулд маш  хөдөлмөрлө. Дуртай ажилдаа хүн бүх төвлөрүүлж, ажлын өдрүүдийг тайван өнгөрөөж чадна. Хамтран ажиллагсанддаа юу хэлэхээ сайн бод.Таны наргиан энгийн, хөгжилтэй мэт боловч бусад хүн өөр дээрээ тусгаж авч магад.

Загас

Загасны ордонд төрсөн хүмүүсийн хувьд боломж, бололцоонууд ирэх болно. Гэрийн ажилдаа анхаарах, ажлын үүрэг хариуцлага, хайртай хүний тань сайн сайхан байдал танд сэтгэлийн баыяр хөөрийг авчирна. Ажлын тань чухал төсөл төлөвлөгөөнүүд удирдлагатайгаа сайн харилцаатай байхыг шаардна. Ганц бие загаснуудын хувьд шинэ хайр дурлал эхэлнэ. Оройг аз жаргалтай , тав тухтай байхаар төлөвлө. Өдөр тутмын хоолондоо далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалчил.

 

 

Өнөөдөр болох үйл явдал /08.30/

Чойжин ламын сүм музей    Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө тоглолт

Монгол экспо                           Монгол экспо яармаг худалдаа

Тэнгэр плаза                            Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн

Мишээл экспо                          Хичээлийн шинэ жилийг угтсан Kids & Family Expo кидс фамили экспо

УДЭТ                                          Хятадын соёлын өдрүүдийн хүрээнд хүүхдийн шилдэг жүжгийн үзэсгэлэн

 

Мягмар гарагийн галт тэрэгний хуваарь

УБ – Москва                                                 16:22 хөдөлнө

Москва – УБ                                                 07:45 ирнэ

Эрээн – УБ                                                   10:10 ирнэ

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү        20:45 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ        06:53 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                             20:45 хөдөлнө

 Эрдэнэт – Дархан – УБ                            06:48 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                        18:00 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                        06:20 ирнэ

УБ – Сайншанд                                           10:15 хөдөлнө

Сайншанд – УБ                                           07:35 ирнэ

УБ – Сүхбаатар                                           11:45 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                           15:25 ирнэ

УБ – Замын-Үүд                                          17:30 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                          08:55 ирнэ

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Уржигдар 21 цаг 44 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Уржигдар 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Уржигдар 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Уржигдар 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2025-06-19
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2025-06-19