Х.Баттулгыг Улсын баатар,О.Балжинням, Д.Сумьяа нарыг Хөдөлмөрийн баатар цолонд тодорхойлжээ

2016-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал /08.27/ болж өнгөрлөө. Хурлаар “Рио-2016” олимпийн тайлан, “Чингис Хаан Гран При Улаанбаатар-2016” тэмцээний тайланг хэлэлцсэнээс гадна Монголын жүдо бөхийн холбооны Их хурлын товыг зарлан улмаар зохион байгуулах хороог байгуулсан байна. Мөн МЖБХ-ны Ерөнхийлөгч Х.Баттулгыг Улсын баатар цолонд тодорхойлохоор Удирдах зөвлөлийнхөн санал нэгджээ. Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвогийн Балжинням 2011-2016 оны хооронд жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж олимпийн хоёр мөнгө, нэг хүрэл, дэлхийн хоёр аварга, нэг мөнгө, гурван хүрэл медальтнуудыг төрүүлсэн амжилтаар Хөдөлмөрийн баатар цолонд тодорхойлохоор болжээ. "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг Монголын эмэгтэй жүдочдоос анхлан олимпийн мөнгөн медаль хүртсэн, ДАШТ-ий хүрэл, дэлхийн шилдгүүдийн тулаан "World Masters" тэмцээнд гурав дараалан түрүүлсэн анхны жүдоч, "Их дуулга", Гран При ангилалын тэмцээний найман алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медалийн амжилтаар нь Хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор боллоо. Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн дасгалжуулагч гавьяат тамирчин Д.Баттулга /ДАШТ-ий анхны хүрэл медальт/ болон "Москва-1980" олимпийн хүрэл медальт Равдангийн Даваадалай нарыг Ардын багш цолд тодорхойлохоор болжээ. Д.Сумъяагийн багш гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, анхны багш Чиёондоржийн Базарсүрэн /пара жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч/ нарыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагчаар шагнуулах хүсэлтийг Удирдах зөвлөлийнхөн гаргасан байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

1 цаг 48 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

6 цаг 22 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

9 цаг 41 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

13 цаг 47 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

13 цаг 47 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

13 цаг 47 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин