
Өнөөдөр хийморийн дарцаг хатгахад сайн
Өдрийн өнгө
Аргын тооллын 8 сарын 29, Сумъяа гараг. Билгийн тооллын 27, Найралт эх одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Охиныхонд одоо байгаагаасаа илүү их мөнгө олох боломж байна
Хонь
Алдаа гаргахүй байхыг хичээ. Хамт олныххоо төлөөлөл болох боломжийг алдаж болохгүй. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэдүүлж, авьяас чадвараа хөгжүүлэхэд тусална. Ажил дээрээ байхдаа шинэ холбоо тогтоож чадах байх. Зорилгоо биелүүлэхэд туслах хүмүүсийн сүлжээ бий болго. Найз тань их мөнгө зээлэхийг гуйвал шууд татгалз.
Үхэр
Өөрийн амьдралаа зөв жолоодох хэрэгтэй. Тушаал дэвших, цалингаа нэмүүлэх, дэмжлэг авах зэрэгт нааштай хариу сонсоно. Мэргэжил нэгт хүмүүстэй баг болох нь тааламжтай. Амжилттай яваа нэгнээс зөвлөгөө авснаар тушаал ахихад хэрэг болно. нүдээ нээж урам зоригтой бай. Шинэ хүмүүстэй айж бэргэхгүйгээр танилц. Сайхан нөхөрлөл харилцааны эх үүсвэр байх болно.
Ихэр
Ихрийн ордныхон өнөөдөр их сандрах нь бололтой. Таньд адал явдал хайж, аялах хүсэл төрөх болно. Харамсалтай нь энэ нь ажилд тань тийм ч сайн нөлөө үзүүлэхгүй гэдгийг сана. Хэрвээ таньд өөрийн гэсэн орон зай хэрэгтэй байгаа бол бусдад таниулахыг хичээ. Таны өглөгч өгөөмөр зан хамт олон найзуудын тань сэтгэлийг татах хэдий ч тэднийг зугаацуулахын тулд хэр их мөнгө зарцуулсанаа тооц. Эцэст нь таньд тэдэнд ашиглагдсан мэт сэтгэгдэл төрөхөөс сэргийл.
Мэлхий
Тэвчээр таны давуу тал байх бөгөөд Мэлхийн ордныхон өнөөдөр тэвчээр маш их шаардагдана. Байдал сүйрлийн хандлагатай болж, зарим нэг нь таныг сандрааж сэтгэлийг чинь зовоох нь.Зарим нь таатай олон гэнэтийн явдлаар дүүрэн байна. Энэ нь тогтворгүй уур амьсгал бүрдүүлж болох юм. Анхаарлаа төвлөрүүлбэл жижиг сажиг асуудлууд арай түргэн шийдэгдэх болно.
Арслан
Шинэ нөхөрлөл, танилын хүрээ нэмэгдэж, хүсэж мөрөөдөж байсан нийгмийн байр сууриндаа очих болно. Ажлын шинэ орон тоо гарсан ч энэ нь таны хүсэж байгаа зүйл биш. Танд албан тушаал ахиах нөхцөл бүрдэж байгаа бол өргөдөл гаргахыг зөвлөе. Танд олдож байгаа орон тоо сэтгэлийн их тэвчээр хатуужил хөдөлмөр шаардах болно. Магадгүй танд сонголт хийх хамгийн хэцүү байхвий. Хууль шүүхийн үйл ажиллагаанд оролцохоос зайлсхий.
Охин
Таны шийдэмгий байдал нэмэгдэж, аливааг зөв зохистой үнэлэх чадвартай болно. Сонирхолтой ид шидийн гэмээр олон үйл явдал их тохиолдох бөгөөд та чухам юу хүсч байгаагаа олж мэд. Танаас маш олон хүн тусламж дэмжлэг хүснэ. Удирдах албан тушаалтан болон ахмад настантай харилцахдаа болгоомжтой бай. Мөн та тушаал дэвшихийг хүсч байгаа бол илүү их хариуцлага хүлээхэд бэлэн байх хэрэгтэй. Танд одоо байгаагаасаа илүү их мөнгө олох боломж байна.
Жинлүүр
Харилцаа холбоонд өөрчлөлт гарснаар тав тухтай байдал алдагдана. Гомдоод хэрэггүй, өсөх дэвших боломж эрх чөлөөгөө олох бөгөөд бүтээлч байдал тань нэмэгдэж, дуртай спорт гэх мэт зүйлээр хичээллэнэ. Урлаг, уран зураг талруугаа сонирхох бололтой. Өөртөө итгэ, одоо л амжилтанд хүрэх цаг. Загвар зохион бүтээгч, зар сурталчилгаанд хүчээ сорих нь зөв алхам. Хэрэв та компаниа төлөөлж ажлаа орон даяар танилцуулах гэж байгаа бол мэргэжлийн шинэ сонирхолтой болох бололтой.
Хилэнц
Өнөөдөр хөгжил дэвшлийн өдөр. Буд гараг орд руу ухарснаас болоод ямар нэг чухал хэрэгт оролцохын өмнө гүнзгий амьсгаа ав. Бүх юмнаас нэг хэсэгтээ хол байж аялал, амралтаар явах хүсэл төрөх байх. Хэрвээ удаан аялалаар явах боломжгүй бол ядаж чөлөөт цагаа аз жаргалтай өнгөрөөж сур. Хилэнцүүд том, хүчтэй зорилготой улс бөгөөд өөрсдийн гүн ухаан, сүсэг бишрэлд үнэнч байж, эргэцүүлэн тунгаахад яг тохирсон цаг ирлээ. Хүсвэл өөрийн гар бичмэлээ хэвлэлийн газар луу илгээхэд тааламжтай өдөр.
Нум
Хүнтэй танилцах, найз нөхдийн тасарсан харилцааг сэргээхэд илүү тохиромжтой өдөр. Ажил мэргэлийн хүрээнд зарим нэг алдаа эндэгдэл гарч магадгүй. Та өнөөдөр дарга эсвэл хамт олонтойгоо хэл амаа ололцоход хүндрэлтэй байх болно. Та тааламжгүй байдлаас төвөггүй гарч, нэр хүнд сайнаар эргэнэ гэдэгт итгэж болно.
Матар
Урам зориг, эрч хүч өнөөдөр танд нэгдэж байна. Таны од гараг хоорондоо гайхалтай сайхан зохицно. Ямарч ажлыг үргэлжлүүлэн хийхэд өөрийн санаанууд, хандлагууд дээрээ оролдлогыг нэм. Таны чадвар хүчтэй байж юмсыг доороос өөд нь гаргаж ирнэ. Энэ үед оюун санаа өөрчлөгдөж аялах, боловсрох сурах зэргээр таныг шинэ чиглэлд жолоодох болон нэвтрүүлгийн салбарт байгаа матрынхны бүтээмж үнэ цэнэтэй байна.
Хумх
Сар хумхын орд дээр гэрлээ гийгүүлж бархабадь гаралтай нэгдэж байга тул та их эрч хүчийг мэдэрх болно. Гэвч өөрийгөө хэт дөвийлгөх хэрэггүй. Шаргуу хөдөлмөрлөж ашиг орлогоо маш ихээр өсгө. Хэт үрэлгэн загнаж зарлага хэтрүүлж болохгүй. Үсний загварыг өөрчил эсвэл гоёл чимэглэлийн зүйлс худалдаж авбал хэмнэлт гаргаж, хүссэн өөрчлөлтөө хийж чадна.
Загас
Хэрэв та дэмжлэг туслалцаа эсвэл ажлаасаа цалин нэмүүлэхийг асуух гэж байгаа бол үүнд яг таарсан таатай цаг ирж байна. Харин та энэ бүгдийг шаардах тийм сайн зйүл хийсэн эсэхээ сайтар тунгаан бодоорой. Ихэнхи загаснуудын идэвхтэй дэмжигч зан нь заримдаа толгойд нь орж ирдэг санаануудаа сайжруулахад туслах болно. Гэрлэх тухай бодол таны санааг зовоох бөгөөд энэ асуудлыг та настангуудтай ярилцаж шийдвэрлэх нь өлзийтэй. Хэрэв шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол зөвхөн өөрийн дотоод итгэл үнэмшлээ дагахыг зөвлөж байна.
Өнөөдөр болох үйл явдал
Чойжин ламын сүм музей Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө
Монгол экспо Монгол экспо яармаг худалдаа
Тэнгэр плаза Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн
МИшээл экспо Хичээлийн шинэ жилийг угтсан Kids & Family Expo
Даваа гарагийн галт тэрэгний хуваарь
Москва – УБ 07:45 ирнэ
УБ – Замын-Үүд – Эрээн – Хөх хот 21:00 хөдөлнө
УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү 20:45 хөдөлнө
Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ 06:53 ирнэ
УБ – Дархан – Эрдэнэт 20:45 хөдөлнө
Эрдэнэт – Дархан – УБ 06:48 ирнэ
УБ – Мандал – Зүүнхараа 18:00 хөдөлнө
Зүүнхараа – Мандал – УБ 06:20 ирнэ
УБ – Сүхбаатар 11:45 хөдөлнө
Сүхбаатар – УБ 15:25 ирнэ
УБ – Замын-Үүд 17:30 хөдөлнө
Замын-Үүд – УБ 08:55 ирнэ
УБ - Сайншанд 10:15 хөдөлнө.
Сайншанд – УБ 07:35 ирнэ.
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.