Г.Мандахнарангаа хадаг сүү бариад тосдоггүй юмаа гэхэд мартах учиргүй

2016-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

Монгол Улс Олимпийн медальтнуудаа угтан авсан баярт өдрүүд үргэлжилж  байна. Рио 2016 олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяаг “Чингис хаан” олон улсын нисэх буудал гэр бүл, хамаатан садан, хамт олноос гадна Монголчууд баяр хөөртэйгээр угтан авсан нь саяхан. Тэгвэл өнөөдөр /2016.08.26/ олимпийн хүрэл медальт Д.Отгондалайг мөн л нисэх буудалд сүр дуулиантайхан угтаж авав. Ар гэр, хамаатан саднаас гадна ХХЕГ-ын удирдлагууд, Боксын холбооныхон алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүтэй угтсан юм. Уг нь энэ өдөр дан ганц Д.Отгондалай биш монголчуудыг огшоож омогшуулж чадсан гавъяат тамирчин Г.Мандахнаран ч мөн адил эх орондоо адил цаг хугацаанд ирсэн юм. Гэвч гавъяат маань Д.Отгондалайгийн сүр хүчинд дарагдав уу, аль эсвэл холбооныхон, нутгийн зөвлөлийнхөн найз нөхөд нь хайхарсангүй юу нисэх буудлын доод давхраар гараад явжээ.

Монголын ард түмэн бахдам амжилт байгуулсан Д.Отгондалайгаар бахархах учиртай. Гэвч хүзүүндээ зүүж чадалгүй алдсан олимпийн хүрэл медальт Г.Мандахнарангаа яагаад хадаг сүү бариад угтаж болоогүй юм бэ. Үнэндээ энэ өглөө хэвлэл мэдээллийнхэн Г.Мандахнаранг Д.Отгондалайгаас дутахааргүй эрж хайж, түүнээр бахархаж байсан.

Г.Мандахнаран өөрөө гүйж ирээд ярилцлага өгөхгүй байлаа гэхэд хэвлэлийн хурал зарлаад сүр бадруулаад байсан Монголын Чөлөөт Бөхийн Мастеруудын Холбоо болон бөх тайлбарлагч С.Шижирбат нар хаачив. Хөтөлж ирээд ярилцлага өгүүлэх ёстой байлтай. Монголын ард түмэн бахархалт тамирчнаа цэнхэр дэлгэцээр ч болов харахыг, эх орондоо ирсэн сэтгэгдлийг нь сонсохыг хамгийн ихээр хүсч байгаа. Магадгүй хүний нутгаас сэтгэлдээ харуусал тээн гомдлын нулимстайгаар эх орон, ард түмнээ гэж  яаран ирсэн түүний урмыг хугалсан ч байж мэдэх. Ямартаа ч Монгол Улс, монголчууд түүнийг мартах учиргүй.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12