“Спэй” аргаар золбин нохойг багасгах шийдвэр гаргасан Хотын дарга браво!

2016-08-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.МОНГОЛХАТАН

“Зууны мэдээ” сонины энэ сарын 12-ны баа­сан гаригийн дугаарт “Азтай савар” Төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Зориглонгийн “Эм нохойнд “спэй” хийвэл буудаж алах шаардлагагүй болно” гарчигтай ярилц­лага гарсан билээ. Энэ ярилцлагад Улаанбаатар хотод өдрөөс өдөрт ол­шир­­соор байгаа золбин нохойг буудаж устгадаг боловч тэр нь үр дүнгээ өгдөггүй, эзэнгүй нохой олширс­ноос үүдэн эрүүл мэнд, ариун цэврийн хувьд ч олон асуудал үүсдэг, халдварт өвчин нохойнд төдийгүй хүнд ч халдаж буй талаар хөндсөн юм.

Мөн гудамжинд хаягдсан гэмтэж бэртсэн нохойг эдгээж, золбин нохойг эзэнтэй болгох зорилготой ажилладаг “Азтай савар” төрийн бус байгууллагынхан нохойг буудаж алахаас илүүтэй олон улсад хэрэглэж буй эм нохойн савыг боох буюу үржил зогсоох “Спэй” аргыг хэрэглэх нь улсын төсөв хөрөнгө мөнгийг хэмнэхээс гадна золбин нохой цөөрүүлэх хамгийн зөв хувилбар болохыг тайлбарласан юм.

Манай нийтлэлийн дараа иргэд хандаж, энэ аргыг хэрэглэх ажлыг Хотын даргаас хүсч байгаагаа илэрхийлж байв. Тиймээс бид энэ сэдвийг үргэлжлүүлэн энэ сарын 19-ний баасан гаригийн дугаартаа “Тэнэмэл нохой устгадаг мөнгөнөөс тэрбумаар нь хэмнэх боломж байна, Хотын дарга аа!” нийтлэл гаргасан билээ. Гадны орнуудын туршлагаас харахад эм нохойнд “Спей” буюу үржил хаах мэс засал хийдэг. Энэ нь ямар нэг муу нөлөөгүй хөнгөн мэс ажилбар. Гэр хорооллын айлуудын эм нохой бүрт  үүнийг хийснээр гурван жилийн дотор Улаанбаатар хот золбин нохойгүй болох боломжтой гэсэн судалгааг гаргажээ. Мөн мэс заслыг хийх арга замыг судалж, гарц гаргалгааг нийтлэлдээ дэвшүүлсэн юм.

Тэгвэл манай нийтлэлийн дараа Хотын удирдлагууд шуурхай арга хэмжээ авч “Азтай савар” төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, ярилцан ажил хэрэг болгосноор золбин нохойны үржил зогсоох шинэ аргыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран боловсруулсан “Үндэсний хэмжээнд зоонозын халдварт өвчний хүн, мал эмнэлгийн салбар дундын зөвлөл”-ийг бэхжүүлэх удирдамжийг хэрэгжүүлэх, “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу золбин нохой, муургүй болгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр, гишүүдэд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Мал эмнэлгийн газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ болон Төрийн бус байгууллагууд оролцон ажиллаж эхэлсэн байна.

Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийж золбин нохой, муур устгалын ажлыг эрчимжүүлэх  талаар санал солилцжээ. Одоогийн байдлаар 40 орчим анчин золбин нохойг устган ажиллаж байгаа хэдий ч нохойны тоо бууруурахгүй, хүн урах эрсдэл их байгаа аж.

Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой муур устгахад мөрдөгдөх журам”-д өөрчлөлт оруулж, золбин нохой, муур устгах ажлыг өргөн хүрээнд нарийн зохион байгуулж ажиллахаар болжээ. Үүний тулд дүүрэг, хороо, иргэн, аж ахуйн нэгж, цагдаагийн байгууллагууд ямар үүрэг оролцоотой байх талаар журамд тодорхой зааж өгөх юм байна. Хамгийн гол нь  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа золбин нохойны үржлийг зогсоох шинэ аргыг хэрэгжүүлээр шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, манай сонины нийтлэлд дурдагдсан эм нохойн савыг боож, үржлийг зогсоох “Спэй” хэмээх аргыг хэрэглэхээр болжээ.

Удахгүй нийслэл золбин нохойгүй болж, өглөө оройгүй үр хүүхдийнхээ дэргэд нохой муур буудахгүй болох нь. Дөрөв дэх засаглал гэдэг хэвлэл мэдээллийнхний үгийг сонсч, бурууг зөвийг тунгаан оновчтой шийдвэр шуурхай гаргаж буй Хотын даргадаа баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12