Ю.Цэдэнбалын алдар гавъяаг түүх гэрчилнэ

2016-08-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Увс аймаг Улаангом сум өндөр настан Мужаан овогт Бэхийн Жавзан

Худалч хүний үг хоосон

Хуурамч хүний сэтгэл хоосон

Сонин бол хэн нэгэн хүний атаархал өс хонзон авах хэрэгсэл биш ард олноо гэгээрүүлэгч толь байх учиртай байтал Цэдэвсүрэн гэдэг хүн “Далд амьдрал” сонинд Монгол улсын төрийг 44 жил удирдаж хөгжлийн замд нь оруулсан Ю.Цэдэнбал даргыг элдэв муу үгээр муулж гүтгэн доромжилсон нийтлэл бичжээ. Ю.Цэдэнбал даргыг оросын тагнуул, Кремлийн бууны нохой  болон орост сурч байхдаа Ю.Цэдэнбал оросын нууц албанд орж тагнуул болсон мөн дөрвөн  настай хүүхэд алаад нохойд өгч байсан мөн их хэлмэгдлийг Ю.Цэдэнбал орос сумаар бүгдийг нь буудаж алсан гэх мэтээр буруу зөрүү бичсэн Цэдэвсүрэн гэдэг хүн ийм хачин худал зүйл бичиж чадсанд гайхаж байна. Чухам ямар учиртай хэний даалгавраар бичив гэдэг нь сонин байна. Ю.Цэдэнбал нь үнэхээр тагнуулч байсан бол 44 жилд Монгол Улсыг хэд таслаад Орос, Хятад хэнд ч  хамаагүй боол болгоод худалдах бололцоо байсан. Гэтэл тэгээгүй. Харин ч хүн олноо хайрлан хамгаалж өвчнөөс салгаж, бичиг үсэгтэй, мэдлэг боловсролтой Тусгаар тогтносон улс болгосон. Ю.Цэдэнбал 1940 оны 5-р сард Монгол Улсын Намын Төв хороонд дарга болоход Монгол Улс бичиг үсэггүй Тусгаар тогтносон улс болоогүй, хүмүүс нь өвчин ихтэй 800.000 гаруй хүн амтай ядуу буурай ийм л улс орон байсныг Ю.Цэдэнбал дарга хүлээж авсныг үнэн түүх гэрчилнэ. 1944 оноос хүн бүхнийг бичиг үсэгтэй болгож 1955 оноос хүний эрүүл мэндийн талаар төрөөс анхаарч хүн бүхнийг эрүүлжүүлэх аяныг улс даяар явуулж 1960 он гэхэд  хүн бүгд эрүүлжиж эрүүл төрөлт ихсэж хүний өсөлт хурдацтай нэмэгдэж 1984 онд бараг хоёр  сая хүнтэй болсон. Мөн онд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэж Тусгаар тогтсон Монгол Улс болж дэлхий дахинд нэрээ мандуулсан түүхтэй билээ. Ю.Цэдэнбал нь Монгол улсад ийм их үйл бүтээсэн хүн гэдгийг амьд архив болсон ард олон мэдэж байна. Ийм хүнийг хэн ч яаж муулаад яаж ч гүтгээд ард олны тархийг хараар угааж чадахгүй. Ю.Цэдэнбал төр барьж байсан 44 жилд одоогийнх шиг хог түүж, хоол хайж амьдардаг хүн байгаагүй. Айдас, хямралгүй тайван сайхан амьдарч байсныг Монгол ард түмэн бүгд мэдэж байгаа. Үхсэн хүн үг хэлэх биш гэж ийм тэнэглэл бичиж хэлж байгаа хүмүүс Монголын хөгжил болон ард олныг доромжилж байгаа хэрэг мөн. Лоохууз гэдэг хүн “Муу Дөрвөд” гэж ярьж байлаа. Монголын олон ястан үндэстнийг ингэж ялгаварлан гадуурхах доромжлох эрх хэнд ч байхгүй. 1960,1970-аад онуудад Лоохууз, Лхамсүрэн, Сурмаажав гэсэн хэсэг бүлэг хүмүүс Ю.Цэдэнбалд атаархаж төр барих гэж дөрвөд хүнээр төр бариулахгүй гэж хуйвалдаан зохиох болж яс үндсээр нь ялгаварласан хэргээр Лоохууз тэргүүтэй хэсэг хүмүүс ажлаас халагдаж нутаг заагдсан болохоос шоронд ороогүй юм. Лхамсүрэн л гэхэд  Баруунтуруун суманд өндөр цалинтай мэргэжлийн ажил гурван жил хийсэн. Лоохууз гэдэг хүн тэр үеийн өш хонзонг одоог хүртэл муу санаандаа тээсээр явдаг юм байна. Лоохууз, Цэдэвсүрэн нар яаж ч муулж доромжлоод үнэний хүчинд ялагдана. Дөрвөд, Баяд ястан ард олон шүү. Монголд төрсөн олон тэргүүнүүд төрж өссөн нутаг юм. Батмөнх, Балжинням гэсэн олон аварга арслангуудтай ард олон шүү. Одоо ч ямар ч нам тэргүүлж байсан  3,4 төрийн сайд Увсынх, сүүлийн 3,4 жилийн улсын наадмын түрүүг Увсын бөхчүүд авсныг Монголын ард түмэн мэдэж байгаа. Ийм ард олныг яаж ч доромжилж чадахгүй. Удахгүй есдүгээр сарын 17-нд   Ю.Цэдэнбал даргын 100 насны ойг улс даяар тэмдэглэх гэж Засгийн газрын тогтоол гарсан байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12