Эрдэмтэд жин нэмдэг шалтгааныг судалжээ

2016-08-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.БАТСУУРЬ

АНУ-ын эрдэмтэд хүн төрөлхтөн яагаад жин нэмж, таргалдаг шалтгааныг тодруулах судалгаа хийсэн байна. “Plos one” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн  эрдэмтдийн хийсэн судалгаагаар олон төрлийн хоол хүнс нь таргалалтын гол үндэс суурь болдгийг тогтоожээ. Энэ судалгааг Техасын их сургууль болон Фридманы нэрэмжит Тафтсагийн хоол хүнсний шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэд хамтран явуулжээ. Зарим хүний суугаа ажил таргалж жин нэмэх гол шалтгаан болдог хэмээн үздэг бол эдгээр их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар олон дүгнэлтийг нэг дор гаргаснаараа онцлог болсон гэнэ. Энэ судалгааны гол зорилго нь хүнд чихрийн шижин өвчин ямар шалтгааны улмаас үүсдгийг тодорхойлох байсан юм.

6.800 сайн дурынхан оролцсон судалгааг 2000 онд хийж эхэлжээ. Судалгааны явцад таван жил тутамд оролцогчдын хоол хүнсний мэдээлэлд  ажиглалт хийж, бэлхүүсний хэмжээг авч байжээ. Сайн дурынхан энэ жилүүдэд бүгд хоолны дэглэм баримталж байсан ч өдөр, оройн хоолондоо олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан иргэдийн бэлхүүсний хэмжээ нэлээд нэмэгдсэн болох нь тогтоогджээ. Олон төрлийн хүнсийг нэг дор хэрэглэх нь хүний бодисын солилцоонд нөлөөлдөг гэсэн дүгнэлтийг эндээс эрдэмтэд хийсэн юм байна.

Биеийн жингээ нэг төвшинд барихыг хүсвэл ердөө бодисын солилцоогоо хэвийн хэмжээнд байлгах буюу хурдан хугацаанд шимэгдэн шингэх хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг тэд гаргасан байна. Олон төрлийн хоол хүнс нь артерийн даралтыг ихэсгэхээс гадна цусан дахь чихрийн хэмжээг нэмдэг байна. Ингэснээр цусны эргэлтийн системийн өвчлөлд өртөх, гэдэс хэвлийн хэсэгт өөх тос хуримтлагдан жин нэмдэг аж. Хэдийгээр хоолны дэглэм барьж байгаа ч хүнсний ийм хольцыг хэрэглэсэн нөхцөлд хоолны дэглэм нь үр нөлөөгүй болдгийг ч тогтоосон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12