Изүми Ушияма: Монголд нарны цахилгаан станц барих боломжтой

2016-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль дээр “Цахилгаан эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн технологи ба олон улсын стандартчилал” сэдэвт Монгол, Японы хамтарсан олон улсын уламжлалт 11 дэх удаагийн семинар үргэлжилж байна. Японы Ашикагагийн технологийн их сургуулийн ТУЗ-ийн дарга, доктор профессор Изүми Ушияматай ярилцлаа.

-Японы жишгээс харахад Монголд хэрэгжүүлж болохоор эрчим хүчний ямар технологи байна вэ?

-Японы жишээнээс харахад сэргээгдэх эрчим хүчний салбарт нарны цахилгаан станцыг барьж байгуулах их боломжтой. Нөөц бололцоо байгаа нь харагдаж байна.

-Энэ семинарт таны тавьсан илтгэл ямар сэдэвтэй вэ?

-Байгалийн нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа дэлхий нийтийн хандлага, туршлага, өнөөгийн байдлын талаар, мөн Монголыг оролцуулаад энэ талаар ярих болно.

-Нарны зайн эрчим хүчийг Монголд ашиглах боломж, нөхцөл хэр байна. Хамгийн түрүүнд ямар алхам хийх ёстой вэ?

-Нарны цахилгаан станцыг барьж байгуулах технологи бүрэн хөгжсөн. Энэ станцыг барихад хамгийн гол анхаарах зүйл нь төвлөрсөн сүлжээтэй хэр ойрхон байна вэ. Үүний нэгэн адил салхин цахилгаан станц салхитай, салхины энергийг ашиглах боломжтой ийм газарт салхин цахилгаан станцыг барьхад төвлөрсөн эрчим хүчний системтэй хэр ойрхон байгаа вэ. Яаж холбох вэ гэдэг асуудлыг эхний ээлжинд заавал бодолцсон байх ёстой.

-Японд сэргээгдэх эрчим хүчний талаар ямар бодлого баримталдаг вэ? 

-2012 оноос Японы Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний салбарт урамшууллын үнийн системийг хэрэгжүүлж эхэлсэн. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ ашиглаад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэвэл түүнийг өндөр үнээр худалдаж авах бодлого баримтлана. Ер нь сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйл явц нэлээд өргөн дэлгэр хэрэглэгдэж байгаа болохоор шат дараатайгаар үнийг нь буцааж бууруулах бодлого баримталж байгаа. Японы Засгийн газраас барьсан бодлогын ачаар сүүлийн гурван жилд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаад үйлдвэрлэсэн цахилгаан 80 сая кв/цагт хүрсэн.

-Өнөөдөр дэлхий нийтийн цахилгааны хэрэглээ ямар байгаа вэ. Энэ талаар?

-Дэлхийн эрчим хүчний хэрэглээн дээр хамгийн гол асуудал үүсгэж байгаа нь СО2-ын ялгаруулалтын хэмжээ. Үүнийг багасгах хоёр арга, зам бий. Нэгд атомын цахилгаан станц, нөгөө нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах. Гэтэл Японы жишээнээс харахад атомын цахилгаан станцыг барьж байгуулснаар хүндрэлтэй асуудлуудтай тулгараад байгаа. Тэгэхээр ганц арга, зам үлдэж байна. Энэ бол сэргээгдэх эрчим хүчийг ашиглах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12