
Б.САНСАР
Риогийн олимпийн эмэгтэйчүүдийн жүдогийн 48 кг-ын жинд Г.Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдан хүрэл медалийн төлөө Кубын Д.Алварест хожигдож яваад сүүлийн мөчид ялсан билээ. Казахстаны Засгийн газар хүрэл медаль хүртсэн түүнийг 75 мянган ам.доллар, нэг өрөө байраар урамшуулсны дээр спорт загварын улаан өнгөтэй “BMW” машин бэлэглэжээ.
Эх сурвалж: www.polit.mn