Ч.Хашчулуун: Энэ олон хүнийг ажилтай болгох, компаниудыг сэргээх нь Стэндбайтай огт хамаагүй

2016-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Эдийн засагч Ч.Хаш­чулуун­тай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн нь ямар үр дагавартай вэ?

-Бодлогын хүүг өндөр болгодог нь түр зуурын арга хэмжээ байгаа юм. Валютын зах зээл дээр төгрөгийн ханшийг тогтоохын тулд хэрэглэдэг. Бодлогын хүүг өндөр болгосноор хадгаламжийн хүү төгрөгөөр бага зэрэг өснө. Ингэснээр хүмүүс төгрөгийн хадгаламжаа доллар болгох нь багасгана гэж онолын хувьд үздэг. Тиймээс хэтэрхий их доллартай хүмүүс хадгаламжаа хөрвүүлж шилжүүлж байгаа энэ үед төгрөгийн ханшийг хамгаална гэсэн үг. Эдийн засаг хэвийн байдалд ороод ирэхээр ийм арга хэмжээ авах шаардлагагүй болно. Тэр хүртэл үргэлжилж байна гэсэн.

-Валютын ханшийн өсөлтийг  зогсоохын тулд гадны банк салбараа нээх нь зөв гэж үзэж байх шиг байна?

-Төгрөгийн ханшийг тогтоох хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт, хүүгийн бодлогоо нэмж төгрөгийн ханшийг хамгаалах. Хоёрдугаарт, долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. Үүнийг төв банкнаас ойрын өдрүүдэд хэрэгжүүлж байгаа боловуу гэж бодож байна. Саяхан 60 сая долларыг зах зээл дээр нийлүүлсэн мэдээлэл байна лээ. Ер нь бол гадаадын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байж л асуудлыг шийдвэрлэнэ. Нэг удаагийнх биш урт хугацаанд гэсэн үг. Цаашдаа том хөрөнгө оруулалтыг тууштай явуулах хэрэгтэй байна. Манайд хөрөнгө оруулалт хийе гэсэн саналууд ирж байгаа болов уу. Яваандаа долларын ханш тогтворжих нь гарцаагүй. 2012 онд доллар 1200-1800 хүрч байсан. Оюутолгой, Тавантолгой, Ухаахудаг төслүүдийг хэрэгжүүлээд буцаад 1200 болж байсан түүхтэй. Бодлого зөв байвал доллар чангарахаа больж, төгрөгийн ханш тогтворжино.

-Эдийн засаг хямралтай үед төв орон нутагт хэмнэлт хийх талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт мэдээлэл өгч байсан.Төв орон нутаг хэмнэлтийг хэрхэн хийх нь зүйтэй вэ?

-Санхүүгийн хувьд үр ашигтай хэмнэлтийг хийх хэрэгтэй. Төлөвлөсөн зарлага нь орлогоосоо хамаагүй давчихаад байгаа учраас нөөцгүй болж байна. Тэгэхээр нэн тэргүүнд хийх ёстой чухал, үр ашигтай зүйлүүд дээрээ төлөвлөх ёстой. Түүнээс олон тэрбум төгрөгөөр нэг удаа цэцэг тарих зэргээр дуртай зүйлээ хийж болохгүй. Гэхдээ зам засвар, сургууль эмнэлэгээ барьж болно. Эдийн засаг бүр зогсчихлоо гэсэн үг биш. Бодлогоо л сайн болгох хэрэгтэй.

-Эдийн засгийг сэргээхийн тулд Стэндбай хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд байгаа. Энэ хэр үр ашигтай вэ?

-Стэндбай гэж хэлдэг боловч бүтцийн өөрчлөлтийн дунд хугацааны хөтөлбөр гэсэн үг. Ямар ч улсын эдийн засаг тодорхой үе шаттайгаар хямралд орох магадлал өндөр байдаг. Монгол гэхэд уул уурхай, япон иенийн ханшаас болж хямрах тохиолдол байна. Улс орон бүрт хямрал байдаг. Үүнд нэгдүгээрт, гадаадаас тусламж гуйх, хоёрдугаарт, олон улсын байгууллагаас тусламж гуйх гэсэн хоёр арга зам бий. Энэ тусламж юунд хэрэгтэй юм гэхээр тухайн улсын хүлээгдэж байгаа төлбөр их байгаа учраас төлж чадахгүй бол ямар нэг аргаар төлбөрийг нь аргалж төлөөд дараа нь эдийн засгийн тогтворжуулаад тэр мөнгөө эргээд төлдөг тогтолцоо байгаа юм. Үүнийг Стэндбай гэж хэлж байгаа. Монголын хувьд бондын төлбөрүүд хүлээгдэж байгаа, мөн төсвийн алдагдал өндөр байгаа учраас хоёр жилдээ зайлшгүй тэсэх шаардлагатай болж байна. Өөрсдөө орлого зарлагаа тэнцвэржүүлээд тэсье гэх юм бол том төлбөрүүдээ төлж чадахгүй болно. Тиймээс том төлбөрүүд дээрээ олон улсын тусламж аваад хэдэн жилийн дараа эдийн засаг сэргээд ирэхээр аажмаар төлж болно. 1990, 2000 оны эхээр ийм арга авч эдийн засгийн хямралаас амжилттай гарч байсан. Энэ удаад ч бас тэгэж болно.

Гэхдээ энэ удаад өрийн хэмжээ өндөр, хувийн компаниуд,хувь хүмүүс маш их өртэй зэрэг онцлогтой байна. Эдийн засгийг зүгээр хэмнэлтээр бол сэргээж барахгүй. Нэмээд хэд хэдэн арга хэмжээ авах хэрэгтэй. Тэр дунд олон улсын валютын сангийн  стэндбай хөтөлбөр хамгийн наад захын хийх ёстой ажил. Харин яаж өсөлтийг бий болгож энэ олон компанийг сэргээж, хүмүүсийг ажилтай болгох нь Стэндбайтай огт хамаагүй, шал өөр зүйл.

-Эдийн засийн нөхцөл байдлыг зарласнаас болж МАН, АН-ынхан нэлээд маргалдсан. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Эдийн засгийн байдал  хүнд байсныг тэр бүр хүмүүс ойлгохгүй байсан байх. Бодит байдал ямар байгааг зарлахгүй бол иргэд яагаад хэмнэлтийн арга хэмжээ аваад байгааг ойлгохгүй. Нэгэнт бодит тоо учраас эрх баригч болон  сөрөг хүчин маргахаас илүү эдийн засгийг тогтворжуулах тал дээр хамтарч ажиллах ёстой.

-МАН “сайн” хөтөлбөрүүдийг зогсоолоо. Гэтэл АН-ын зүгээс төсвөөс санхүүждэггүй байсан гэх тайлбар өгсөн. Төсвөөс санхүүжихгүй байх боломж бий юу?

-Улсын мөнгө төсөв эсвэл төв банкнаас гарна. Өөр эх үүсвэр байхгүй учраас улсын хоёр хармааны аль нэгнээс гарч таараа. Тэгэхээр төсвийн байдал хүнд байгаа үед халамжийн болон урамшууллын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хэцүү. Тиймээс түр зогсоох юмуу, зорилтот бүлэг рүү нь чиглүүлэх нь зүйтэй гэж бодож байна.

Эх сурвалж: www.polit.mn

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

2 цаг 31 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

7 цаг 5 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

10 цаг 24 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

14 цаг 30 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

14 цаг 30 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

14 цаг 30 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин