Зах зээлийн өрсөлдөөний хууль ба бодлого нийгэмд ямар ач холбогдолтой вэ?

2016-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өрсөлдөөний бодлого (эхний хэсэг)

"Өрсөлдөөний бодлого" хэмээх нэр томъёог орчин үед зах зээлийн өрсөлдөөнийг хэмжих Засгийн газрын бодлогын нэг хэсгийг тодорхойлоход хэрэглэдэг бол өргөн утгаараа жишээлбэл, тарифын хамгаалалтын бодлого, төрийн зохицуулалтыг бууруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд хамрагдана гэж үздэг болжээ.

Өрсөлдөөний зохицуулалт төрийн улс төрийн бодлогын агуулгаараа 19 дүгээр зууны сүүл үеийн АНУ-ын эрчимтэй аж үйлдвэржилтээс эх үндэстэй гэж судлаачид хүлээн зөвшөөрдөг. 19 дүгээр зууны сүүлчээр өөр хоорондоо шалтгаант холбоо бүхий дараах үйл явцууд АНУ-д өрнөсөн нь өнөөгийн өрсөлдөөний зохицуулалтын төрийн бодлого бий болоход түлхэц болсон гэж үзэж болно.

Зах зээлийн хэт тэлэлтийн дараа эрэлт огцом унах үед хувийн хэвшлийнхний өрсөлдөөн ширүүссэн байдал. 19 дүгээр зууны хоёрдугаар хагасаас АНУ-ын төмөр замын дэд бүтэц эрчимтэй өргөжсөнөөр таваарын эргэлтийг дэмжиж, харилцаа холбооны шинэ технологийн нээлтүүд нь үйлдвэрлэлийн бүтээмж болоод хүртээмж, бизнес хоорондын харилцааг хөнгөвчилж зах зээлийн их тэлэлтийг араасаа дагуулжээ. Телефон, телеграфийн сүлжээ АНУ-ыг бүхэлд нь хэрэв. Эдгээр нь үйлдвэрлэл, борлуулалтын зардлыг хэмнэх, илүү олныг бага зардлаар үйлдвэрлэх инсентив болж өгчээ. Ингэснээр тус улсын зах зээл огцом тэлж, эдийн засгийн өсөлт урьд байгаагүйгээрээ нэмэгдэв. Аж ахуй эрхлэх эрх чөлөөг дэмжиж, компани өөр бусад компанийн хувьцааг худалдан авах боломжийг олгож, мөн хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн компанийг удирдах эрхийг гүйцэтгэх удирдлагад итгэмжлэн шилжүүлэх хууль эрх зүйн орчны инноваци ч үүнд хувь нэмрээ оруулжээ. Энэ бүхний зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн хөгжил, аж ахуйг удирдах арга барил хөгжсөөр байсан нь амжилттай компаниуд улам бүр хүчирхэгжин томрох хөрс суурь болсон бизээ.

АНУ-ын эдийн засаг 19 дүгээр зууны сүүлийн хагас бол түүхэнд үнийн бага бөгөөд тогтворгүй байдлаараа тэмдэглэгдэн үлджээ. Энэ нь макро эдийн засагт нөлөөлсөн удаа дараагийн эдийн засгийн хямралууд (1873-1878 болон 1883-1886)-аас хамаарсан эрэлтийн бууралт, нийлүүлэлтийн илүүдлээс шалтгаалсан өрсөлдөөн ширүүсч ирсэн нөхцөл байдалтай холбоотой. Нөгөө талаар зарим томоохон салбаруудын тогтворгүй байдал ч үүнд холбогддог байна. Дийлэнхдээ үнийн бууралт нь төмөр зам, харилцаа холбооны зардал буурч ирснээр компаниудын өрсөлдөх боломж цар хүрээ өргөжин тэлж байснаар тайлбарлагдаг. Энэ үед усан тээвэр ч мөн тээвэрлэлтийн альтернатив гэдэг утгаараа төмөр замтай өрсөлдөх болж хямд өртөгтэй болж ирсэн байдаг. Энэ үеийн томоохон хөрөнгө оруулалтууд ч хямд өртөгт үндэслэж байв. Хөрөнгө оруулалтыг татаж борлуулалтаа тасралтгүй нэмэгдүүлэхийн тулд үнээ хямдруулах "үнийн дайн" хийх нь түгээмэл болж ирэв. Ийм өрсөлдөөн урт хугацаандаа хэн хэнд нь ч ашиггүй байх нь мэдээж учир яваандаа тогтвортой байдлаа хадгалахын тулд өрсөлдөгч нар үнэ, ашгаа тооцон харилцан тохиролцох, үгсэх зам руу оржээ.

Тогтвортой байдлаа үгсэн тохиролцох замаар хадгалах арга хэмжээ картелиудад ашигтай хэдий ч эдийн засгийн харилцаанд оролцогч өөр бусад бүлэгт хохиролтой байв. Ялангуяа эцсийн хэрэглэгчид, борлуулагчид болон фермерүүд, жижиг үйлдвэрлэгчдэд тулгасан өндөр үнэ тэдэнд хүндээр туслаа. Жижиг бизнесүүд том өрсөлдөгчдийнхөө эсрэг, тэдний шударга бударга бус практик аргуудыг эсэргүүцэх байдал гаргаж эхэлжээ.

Томоохон компаниудын хуйвалдаан, хэт нөлөө - хяналтын идэвхжилт. Үе үе тохиох эдийн засгийн хямрал, хязгаарлагдмал эрэлтийг хангахын төлөөх ширүүн өрсөлдөөний нөхцөл байдлыг даван туулахын тулд бие даасан компани хоорондын хамтын итгэлцэл бүхий асар том "траст"-ууд институцчилэгдэн өсөж өндийх болж, тэд зарим салбарын хөрөнгө оруулалтын шийдвэрт хяналт тавих, үнийг үгсэн тогтоох, үйлдвэрлэлийн хэмжээг хязгаарлах, зах зээлийг газар зүйн хил хязгаараар нь өөр хоорондоо тохиролцон хувааж авч хяналтаа тогтоох зэрэг үйл ажиллагаа явуулах болов. Ийм трастууд зарим бүхэл бүтэн салбаруудад монополь хяналтаа тогтоогоод байв. Тухайлбал, АНУ-ын гангийн үйлдвэрлэл - худалдаа, үхрийн аж ахуй, арьс, газрын тос, элсэн чихэр, виски, тамхинд монополиудын хяналт үйлчилж байв. Гагцхүү ашгийн хэмжээг зорилгоо болгосон трастууд өргөжин томорсноор тэд жижиг өрсөлдөгч нараа зах зээлээс шахан зайлуулах, нийлүүлэгч, борлуулагч нартаа өөрсдийн хатуу нөхцөлийг тулгаж, эцэстээ хэрэглэгчийг өндөр үнээр хясах явдал гаргах болов. Орон нутгийн жижиг аж ахуй эрхлэгчид, фермерүүд болон нийгэм даяараа ядууралд орохын сацуу тэдгээр монополиудын өндөр үнэтэй тэмцэх тал дээр хүчин мөхөсдөх болж том трастуудын эсрэг бослого тэмцэл гарах болжээ.

Санхүүгийн фракциудад багтсан банкууд шууд бус утгаараа бодит эдийн засаг дахь олон салбаруудын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, шинэ технологийг удирдаад зогсохгүй шийдвэр гаргалтад ч асар их нөлөөтэй болжээ.

Ийнхүү том трастуудын эсрэг илүү өргөн хүрээтэй тэмцэл хөдөлгөөнүүд үүсгэн байгуулагдаж, улс төрийн маргаан мэтгэлцээний төвд төрийн зүгээс зах зээлийн хэт төвлөрөл, трастуудын хүчирхэгжилтэд цаашдаа ямар үүрэг рольтой байх ёстой талаар нийтээр хэлэлцэхийн зэрэгцээ тусгайлсан хуулийн зохицуулалт гаргаж батлахыг төрөөс шаардах болжээ. Хувийн компанийн өргөжин томроход хэмжээ тогтоох эсэх, төрийн оролцоогүйгээр тодорхой зах зээлд зохион байгуулалт хийх эрхийн хэмжээ хязгаарын тухай асуудал нь олон нийтээс шаардаж буй шаардлагын гол зүйл байв. Энэ үед сенатын гишүүн Жон Шермен (1823-1900) том трастийг хязгаарласан хууль санаачилсан нь 1890 онд АНУ-ын Конгрессоор батлагдаж энэ нь хожмоо Шермений хууль хэмээн алдаршсан билээ.

Үргэлжлэл бий...

2016.05.01

Аюушийн АРИУНБОЛД

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12