
08 сарын 21-ны “Найман шарга” захын валютын ханшийн мэдээ
Доллар 2,240 2,250
Евро 2,485 2,515
Фунт 2,850 2,990
Юань 337.00 339.00
Вон 1.97 1.99
Рубль 35.00 35.40
Иень 22.00 22.40
Гонконг доллар 285 295
Австрал доллар 1700 1800
Сингапур доллар 1700 1780
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
Өдрийн өнгө
Аргын тооллын 8 сарын 22, Сумъяа гараг. Билгийн тооллын 19, Дэлгэрүүлэгч одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
Хумхын ордныхонд бизнесийн үйл ажиллагаанд таатай өдөр
Өрнийн зурхай
Хонь
Бүхэл цогц зүйл бүтээхэд өчүүхэн. Жижиг юман дээр ч анхаарах хэрэгтэй байдаг. Амьдралынхаа болж бүтэхгүй зүйлээс аль болох хурдан ангижрахыг хичээ. Ажил дээрээ нэр төртэй байж, өчүүхэн алдаа гаргаж болохгүй. эррүүл мэнддээ анхаар. Бие махбодь ба оюун санааны хоорондын харилцан шүтэлцээг үл тоомсорлох хэрэггүй.
Үхэр
Хэн нэгэнд үнэнч, ганцхан хүнийг хайрлах нь танд урам зориг өгнө. Дараагийн дөрөв хоногт цагийг битгий дэмий үр. Таны олон удаагийн ялалт тааламжтай байдлыг төрүүлнэ. Ажилдаа хэт улайрах хандлагатай байна. Өдөр тутмын тань ажил хэрэгт саад гарч ирэх тусам та бухимдах болно. Тиймээс зарим үед чөлөөт цагаа өөртөө зориул. амралтанд яв, хүүхдүүдээ парк руу дагуулж яв. Ингэж чадвал нийгмийн амьдрал идэвхтэй болж эхэлнэ. Гэр бүлтэй холбоотой асуудал таны тэвчээрийг сорьж, хэрхэн шийдэх эсэхийг тань шалгана.
Ихэр
Өглөө эрч босч, цайгаа тайван уу. Ажлаа эхлэхийн өмнө дасгал, бясалгал хийж сэтгэл зүйгээ бэлд. Хоолны дэглэмдээ анхаарахгүй бол сэтгэл зүйн хямралд орж болзошгүй. Хэдийгээр амт муухай ч гэсэн уураг, хуурай тэжээл таны цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тус болно. Амьтан тэжээх нь сэтгэл зүйн дарамтаас гарахад тусална. Хэрвээ та нохойтой бол салхилуулангаа гадуур алхаж бай.
Мэлхий
Хайр дурлалд янаг амрагийн явдал одтой, аз завшаантай байх нь. Мэлхийн ордныхныг од гарагсийн тохиол ивээнэ. Хувь хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь амжилтад хүрэх гол түлхүүр юм. Ажил мэргэжил, бизнест амжилт олоход од гарагсийн ивээл тус болно. Үүний үр дүнд сэтгэх чадвар илүүтэй тодорно.Танд ашигтай мэдээлэл байдлыг өөрчилж болох бөгөөд санасандаа заавал хүрдэг нэгний хүсэл тэмүүллийг хүчтэй болгоно.
Арслан
Зөн совингоо чагнах анхаарал тань сулрах байх. Ирэх хэдэн долоо хоногийн турш та санхүүгийн асуудалдаа хамгийн их сонор сэрэмжтэйгээр хандах цаг иржээ. Та эрсдэлтэй алхам хийхийн оронд баттай, найдвартай юмнаас зуурж авахыг хүснэ. Хамтрагчаа тайвшруулахын тулд сэтгэл санаагаар дэмжиж өг.
Охин
Өнөөдөр таны хийсэн ажлын үр дүн гарч, шагнал урамшуулал хүртэх болно. Охины ордныхон бусдад хамгийн их тусалдаг хүмүүс байдаг. Та ч гэсэн тэдний нэг учраас буслал чадах чинээгээрээ туслаарай. Яг одоо албан тушаал ахих нь таны хамгийн гол зорилго байх болно. Мэдлэг боловсрол ур чадвараа дээшлүүлэхийг асар их хүсч буй охиныхонд энэ зорилгоо биелүүлэх боломж олдоно.
Жинлүүр
Зугаа цэнгэл хөөх цаг биш үүнээс болж гэрт асуудал гарч эвлэрүүлэгч хэрэгтэй болох ба хэрэв ухаалаг байвал таньд ийм зүйл тохиолдохгүй. Хэрэг буруугаар эргэвэл таныг буруутгана. Өөрийгөө анхаар, дуусаагүй ажлаа дуусга, ирээдүйн ажилдаа бэлд. Ингэх нь таньд боломжийг олгох болно. Гэнэтийн үйл явдлаар дүүрэн байна. Та үүнийг хүлээж авахдаа тайван байж чадвал бусдад өөрийгөө хэн гэдгээ мэдрүүлж чадна.
Хилэнц
Эрдэм мэдлэгтэй хилэнцүүд баяр хөөр дүүрэн байна. Аз хийморь ивээж, сайхан боломж олдох тул амжилт ирэх гайхалтай цаг тохиожээ. Тушаал дэвшихээр дээш авирч байгаа хүмүүс хичээл зүтгэлээ бүрэн дайчилж, их цаг зарцуулах байх. Гэр бүл, найз нөхөд, өмнө нь уулзаж байгаагүй хүмүүстэй гайхалтай сайхнаар цагийг өнгөрөөх бололтой. Бусдаас таныг гэсэн өгөөмөр сэтгэл илэрнэ. Хэрвээ та нийгмийн сайн сайхан , хүмүүнлэгийн төлөө мөнгө цуглуулдаг бол их хэмжээний хандивыг хараад их гайхах байх.
Нум
Үдээс өмнө амьдралын эрч хүч өндөр байх нь ажил үйл бүтэмжтэй байхад томоохон эд зүйл худалдан авах, ядууст өглөг өгөх, амарч алжаалаа тайлахад таатай. Гэхдээ санхүүгийн тал дээр ямар нэгэн чухал шийдвэр гаргахдаа сайтар бод. Учир нь од эрхэсийн таагүй нөлөөний улмаас санхүүгийн байдалд асуудал гарч магадгүй.
Матар
Матрынхны ертөнцөд өөдрөг хөгжилтэй гайхалтай сайхан өдөр болно. Нар шилжин охины ордод байрласнаар аялал, боловсрол, итгэл үнэмшлийн систем бий болгоно. Зарим ганц бие залуус зэрлэг онгон байгальд завиар аялана. Шинэ газар суурьших шинэ ажилд орох боломж өндөр байна. Өөрийгөө боловсруулах хичээлд суух эсвэл амралтын өдрүүдээр эрүүл мэнддээ анхаар. Хуулийн дагуу үйл хэрэг явагдах ба хэрэг шүүх болон хэлэлцээрийн хугацааг сунгах нь эцэстээ дэмжигдэнэ.
Хумх
Бизнесийн үйл ажиллагаанд таатай өдөр. Өөртөө итгэх итгэл, сэтгэлийн тэнхээний ачаар зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Хумхууд амжилтанд хүрэх замынхаа голд ирээд байсан. Нар охины орд руу явж байгаа учир үдээс хойш секс болон хүч чадалд сайнаар нөлөөлнө. Дайсагнасан харилцаа эв найрамдал болж хувирах байх. Санхүүгээ шалгах цаг ирлээ.
Загас
Гадуур гарах, олн өөр хүмүүстэй уулзах, хаа явсан газраа хөгжилдөх дуртай Загаснуудын хувьд дахиад нэг эрч хүчтэй өдөр. Хүмүүс өгөөмөр, сайхан , энэрэнгүй сэтгэлд тань үргэлж дулаацаж байдаг. Таны олон зүйлийн хүсэл амьдралын амтыг мэдрэхэд хүргэх болно. Загаснууд ирээдүйгээ маш сайн төлөвлөдөг ба энэ тал дээр хэнийг ч дагуулахааргүй гэж өөрийгөө боддог. Танд бусдад шинэ санаагаа товч бөгөөд тодорхой итгэлтэйгээр ойлгуулах чадвар байдаг.
08 сарын 22-нд болох үзвэр, үйл явдалууд
СТӨ-Х түц продакшн "Бид амьдралд хайртай"
МҮЭСТО-Маск продакшн - " эх орон инээмсэглэж байна" инээдмийн шоу тоглолт
Дуу бүжгийн эрдмийн чуулга-“ Вондерс оф Монголиа ” ардын урлагийн тоглолт
Түмэн эх чуулга-Ардын урлагийн тоглолт
Чойжин ламын сүм музей-Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө
Монгол экспо-Наран трейд 60% хямдрал
Тэнгэр плаза -Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн
Чингис хааны талбай-Хичээлийн шинэ жил 2016 экспо
Пийс товер -Өөрийгөө зөв будах 14 хоногийн сургалт
Блү мон арт галерей-Этюд 2016 судалбар зургийн үзэсгэлэн
Даваа гарагт ирж очих галт тэрэгний хуваарь
Москва – УБ 07:45 ирнэ
УБ – Замын-Үүд – Эрээн – Хөх хот 21:00 хөдөлнө
УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү 20:45 хөдөлнө
Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ 06:53 ирнэ
УБ – Дархан – Эрдэнэт 20:45 хөдөлнө
Эрдэнэт – Дархан – УБ 06:48 ирнэ
УБ – Мандал – Зүүнхараа 18:00 хөдөлнө
Зүүнхараа – Мандал – УБ 06:20 ирнэ
УБ – Сүхбаатар 11:45 хөдөлнө
Сүхбаатар – УБ 15:25 ирнэ
УБ – Замын-Үүд 17:30 хөдөлнө
Замын-Үүд – УБ 08:55 ирнэ
УБ - Сайншанд 10:15 хөдөлнө.
Сайншанд – УБ 07:35 ирнэ
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.