Өнгөрч буй 7 хоногийн тойм / 08.15-22 /

2016-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Парламентын ордон барих төсвийг Түлэнхийн төвийн барилгад зориулах шийдвэр  өнгөрч буй долоо хоногт  улс оронд болсон үйл явдлын хамгийн зөв шийдвэр байсан гэж олон нийт дүгнэжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Кувейт улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүлээн авч уулзаж тус улсаас Парламентын ордон барихад бэлэглэх буцалтгүй тусламжийн хөрөнгийг Түлэнхийн төвд зарцуулах саналыг дэвшүүлсэн нь нүдээ олсон шийдвэр байлаа. Ерөнхий сайд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн санхүүжилтээр Монгол Улсад Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт, тэр дундаа Түлэнхийн төвийн барилга барихад зарцуулах саналтай байгаагаа хэлсэн юм.

Энэ долоо хоногт болсон онцлох нэгэн үйл явдал бол Риогийн олимпоос анхны мөнгөн медалийг хүртсэн ОУХМ Д.Сумъяа эх орондоо ирсэн явдал байв. Түүнийг ар гэр, төрөл төрөгсөд болон спортын алдартнууд нисэх онгоцны буудлаас халуун дотноор тоссон юм. Дэлхийн олимпийн медальт Д.Сумъяатай хийсэн мэдээ сурвалжлагыг манай www.polit.mn, www.zms.mn сайтуудаас уншаарай.

Улс төрийн салбарт тохиолдсон онцлох үйл явдал бол Сангийн яамны төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбатын мэдэгдэл байлаа. Тэрбээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийн цалинг 30 хувь бууруулна гэж мэдэгдлээ. Мөн төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувь бууруулахаар хэлэлцэж буйг дуулгасан юм. Ийнхүү хэмнэлт хийснээр энэ онд гурав орчим, ирэх жилд найман тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой болж байгаа аж. Харин дээрх албан тушаалаас доош төрийн албан хаагчдын цалинг хасахгүй гэсэн юм.

Засгийн газрын ээлжит хуралдаан болж төрийн өмчит компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулах шийдвэр гаргасан нь олны анхаарлыг ихээхэн татлаа. Эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо  үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоолоо.

Монгол банк бодлогын хүүгээ нэмсэн нь эдийн засагчдын анхаарлыг татаж байна. Энэ нь ханшнаас гадна улс төрийн шалтгаантай байх магадлалтайг мөн арилжааны банкуудын зээлийн хүү нэмэгдэх, ипотекийн зээл хумигдах зэргээр сөрөг нөлөөтэйг тэд тайлбарлаж байна. Нөгөө талаар төгрөг хүчгүйдэж ам доллар чангарах төлөвтэйг онцолж байна.

Эх сурвалж:www.zms.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12