О.Отгонбаяр: Анхны хөрс хуулалтаар олдсон 3325 гр жинтэй цул аранжин зэс архивт бий

2016-08-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЧИМЭГ

Монгол Улсын Архивын тухай хууль, Төрийн архивын ажлын үндсэн заавар болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, төрийн архивуудын үйл ажиллагааны түвшинг тогтоож дүгнэлт хийх, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлж, шийдвэрлүүлэхэд чиглэгдсэн зорилго бухий улсын үзлэг Хууль зүйн сайдын тушаалаар аймаг нийслэлийн 22, төрөлжсөн 12 төрийн архивын үйл ажиллагааг дүгнэжээ. “Эрдэнэт үйлдвэр” компанийн болон  төрөлжсөн архивын хамт олны  сүүлийн долоон жилийн хөдөлмөрийн үнэлгээ 97.2 оноо авч “Маш сайн” гэсэн үнэлгээгээр төрөлжсөн архивуудаас улсын хэмжээнд хоёрдугаар байр эзэлсэн байна. Энэ талаар Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн  Захиргаа хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга О.Отгонбаяртай ярилцлаа.

-Эрдэнэт үйлдвэрийн төрөлжсөн архив “Маш сайн” гэсэн үнэлгээ авчээ. Танайх чухам ямар шинэлэг ажил хийсэн бэ?

-Архивын сан хөмрөгийг баяжуулах, түүхэн ач холбогдол бүхий үнэт баримтыг цуглуулах, компанийн ажилтнууд, иргэдэд сурталчлах зорилгоор хэд хэдэн томоохон арга хэмжээг зохион явууллаа. Үүний нэг нь “Түүхээ бичье” уралдаан.  Цех, нэгжүүдийн түүх нь архивын сан хөмрөгийн данс бүртгэл боловсруулах, хөмрөгийн түүхчилсэн лавлах үйлдэх, сан хөмрөгийг тусгай төрлийн баримтаар нөхөн бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой ажил болсон. Энэ ажлын хүрээнд 30-аад цех, нэгжийн бүрэн түүх, 2544 тусгай төрлийн баримтуудыг (гэрэл зураг, дуу, дүрсний бичлэгүүд, баримтат кино) архивт хүлээн аваад байна.

Хэдийгээр байгуул­лагын түүх мэт боловч Эрдэнэт үйлдвэрийн түүх бол хүний  түүх юм шүү дээ. Тэгэхээр хүний түүхийг авч үлдэх нь маш үнэ цэнтэй. Манай үйлд­вэрийн үүсэл, хөг­жилд үнэтэй хувь нэмэр оруул­сан Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, Д.Жигмэдцэрэн, Монгол Улсын Төрийн соёрхолт геологч С.Сандуйжав, Монгол Улсын Төрийн соёрхолт, Техникийн шинжлэн ухааны доктор, дэд профессор, “Эрдэнэт үйлд­вэр” компанийн ерөнхий баяжуулагч Ж.Баатархүү, Монгол Улсын гавьяат уурхайчин Д.Цагаач, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн профессор, Техникийн шинжлэх ухааны доктор С.Давааням нарын 230 хувийн баримтаар хөмрөг үүсгээд байгаа. Компанийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, томоохон өргөтгөлийн төслүүдийн тайланг төлөвлөгөөний дагуу Төрөлжсөн архивт хүлээн авах ажлыг хийж байна.

-Архиваас зөвхөн лавлагаа авдаг мэтээр ойлгодог шүү дээ. Мөн төдийлөн нээлттэй биш гэдгийг хүмүүс хэлдэг. Танай байгууллагын хувьд илүү түүхэн байх нөхцлийг бүрдүүлсэн юм байна. Архив гэхээс илүү үзэсгэлэн байж болох уу?

-Ер нь архив хаалттай байгууллага байсан. Тэтгэвэрт гарах хэн нэгэн лавлагаа авдаг газар байсныг бид мэднэ. 2014 оноос эхлэн уламжлал болгон компанийн цех, нэгжүүдийн дунд маш “Ар­хивын нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж цех, хэлтсүүдийн удирд­лага, хүний нөөц, бичиг хэргийн ажилтан, компанийн топ удирдлагууд, компанийн таван цех болон Орхон аймгийн Тамгын газар, Нийгмийн даатгал, Татварын хэлтэс зэрэг 10 гаруй албан байгууллага, Булган, Орхон аймгийн залуу сэтгүүлчид, нийт 300 гаруй хүнд ажлаа танилцуулсан. Мөн 13 удаа үзэсгэлэн зохион бай­­гуулж давхардсан тоогоор 260 баримтыг дэл­гэн үзүүлсэн. Төрөлж­сөн архивт ОХУ-аас компа­нийн түүхтэй холбоотой цаасан суурьтай 10 үнэт хадгаламжийн нэгж, зургаан гэрэл зургийн цомог зэрэг үнэт баримтуудаас сан хөмрөгөө арвижууллаа.

-Цахим архивын талаар танай компани ямар ажил хийсэн бэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан  “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи  нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”–ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд баримтыг тоон системд шилжүүлэх ажлыг хийсэн. Мөн үйлдвэрт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа ажилтан бүрийн ажилд орсон, гарсан тушаалаас гадна шилжилт хөдөлгөөнийг хайлтын цахим санд оруулах томоохон ажлыг компанийн удирдлагын дэмж­лэгтэйгээр гүйцэт­гэж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр баримтын хад­галалт хамгаалал сай­жирч, эрэлт хайлт түргэн шуурхай болох олон давуу талтай.

-Танай байгууллагын архив жилдээ ямар хэм­жээний үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Төрөлжсөн архив жилдээ 1400 тушаалын, 2200 цалингийн лавлагаа, 2300 баримтын хуулбар иргэдэд гаргаж өгч, уншлагын танхимаар 800 гаруй баримтаар үйлчилдэг. Түүнээс гадна 3500 баримтыг үдэж хавтасладаг.

-Төрөлжсөн архивт одоогоор ямар, ямар ховор, нандин, үнэт баримтууд хадгалж байгаа вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын хамгийн анхны 01 ду­гаартай тушаал 1974 оны долдугаар сарын 27-ны өдөр Дархан хотод гарсан байдаг. Ерөнхий захирал В.Шлыков үүрэгт ажилдаа орсон тухай. Тэр үед үйлдвэрийн захиргаа Дархан хотод байрлаж байжээ. Мөн Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын нийт 1038 ширхэг гэрэл зурагтай зургаан цомог, Эрдэнэтийн овоог анх 1965 онд нээсэн Монгол-Чехословакийн геологийн экспедицийн судалгааны баримтууд бий. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1981 онд Эрдэнэт үйлдвэрийн Зас­вар механикийн заводад ажилд орж байсан тушаал, Эрдэнэт үйлдвэрийн анхны хөрс хуулалтаар олдсон 3325 гр жинтэй цул аранжин зэс зэрэг баримтууд мөн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа.

-Цаашид зайлшгүй хийх шаардлагатай ямар ажил байна вэ?

-Цаашид улам сайжруулах, хэрэгжүүлэх шаардлагатай хэд хэдэн ажил бий. Тухайлбал, компанийн баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын үйл ажиллагааг тогтмолжуулж мэргэжлийн төвшинд ажиллах. Мөн орчин үеийн шаардлагад нийц­сэн тоног төхөөрөмжөөр хангаг­д­сан архивын зориу­лалттай байртай болох асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай. Мэдээж түр баримтыг хадгалах, байгууллагын архивын үйл ажиллагааг жигдрүүлж, мэргэжил арга зүйн удирд­лагаар ханган ажиллах учиртай. Үүнийг бид анхаарч ажиллаж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12