
Өдрийн өнгө
Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу
Аргын тооллын 8 сарын 19, Сугар гараг. Билгийн тооллын 16, Чөдөр одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Үхэрийнхэнд татгалзахын аргагүй урилга ирнэ
Хонь
Тогтсон уулзалтаасаа хоцорч болохгүй. Заримдаа амьдралд эрхэмлэн нандигнадаг хором мөчүүд байдаг, өнөөдөр тэр нь тохионо. Гэр орондоо засвар хийснээр өнгө гэрэл нэмж, гэр бүлийн нандин дурсгалт мөчүүдээ мөнхөлж чадна. Энэ ажил таньд баяр хөөр авчирч, шинэ сонирхол, бүтээлч чиглэлийг нээж өгөх байх. Амьдралаа та л өөрөө цогцлоохыг бүү март.
Үхэр
Төсөөлөн бодох онгод тань оргилж байна. Найзуудтайгаа цугларч хамт байх нь танд тааламжтай байх болно. Гэвч зарим нь одоогийн хайр дурлалаа сонирхон ганцаараа цагийг өнгөрөөхийг илүүд үзэх бололтой. Удаан хүлээлгэсэн мэдээ ирж цаг нь тодорхой асуудалд эргэлт хийхэд хүрнэ. Яг одоо та ямар нэг зүйл хүлээж авахдаа этгээд хандлагатай байх нь. Хүүхдийнхээ ирээдүйн боловсролд анхаарал тавиарай. Танд татгалзахын аргагүй урилга ирнэ. Энэ нь танд том боломж байх болно.
Ихэр
Гэр орноо засч тохижуулах төлөвлөгөө таныг бүтэн өдөржин завгүй байлгана. Та хэдий өнөр олуулаа амьдардаг байсан ч энэ нь тийм ч тус болохгүй бололтой. Та үл хөдлөх хөрөнгө худалдаж авахын тулд өдөржин хотоор тэнэх бөгөөд юуны урд ямар үнээр худалдаж авахаа эхлээд шийд. Гэр бүлээрээ хооллох нь хөгжилтэй байх бөгөөд өмнө нь мэддэггүй байсан хамаатан садантайгаа уулзах болно.
Мэлхий
Од гарагсийн нөлөө амжилтын чинь үйл явцыг хурдасгасан хэвээр байна. Таны оюун ухаан өнөөдөр гэрэлтэх болно. Тиймээс аз жаргал, сэтгэлийн халуун илчээр гэрэлтсэн танд элдэв муу бодол, мэдрэмж төрөх эрсдэл тун бага байна. бусад хүмүүс таны дур булаам байдалд татагдах тул олон нийтийн арга хэмжээ зохиоход амархан байх болно. Ахмад хүмүүстэй нөхөрлөвөл тогтоож магад.
Арслан
Инээд баясал таны сэтгэл санааг гэрэтлүүлэх болно. Үүрэг хариуцлагад гинжлэгдэн, найзуудтайгаа хамт гадагш гарахаас татгалзах хэрэггүй. Заримдаа та амьдралыг биш амьдрал таныг хүлээдэг. Дэлгүүр орсон танд тавилгаа солих хүсэл төрүүлнэ.уран бүтээлч арслангууд ажлаа хөнгөвчлөхийг илүүд үзнэ. Найрсаг харилцаа танд таалагдах болно.
Охин
Амьдралдаа өөрчлөлт хий. Өөр зүйл хийх нь танд маш их эрч хүчийг өгөх болно. Танаас бүтээлч, шинэлэг санаа гарах болно. Таны сэтгэл санаа тайван бус байгаа бол найз нөхөдтэйгөө хамт цагийг өнгөрөөж, аль болох идэвхитэй байхыг хичээ. Буяны болон олон нийтийн сайн дурын байгууллагад хандив өргө. Та энэ ажлаас маш их урам зориг авч, сэтгэл хангалуун байх болно. Хэрэв өнөөдөр ямар нэг уулзалт цуглаанд очих хэрэгтэй болох байх.
Жинлүүр
Гадуурх ажил таныг сэргээх нь ээ. Өмнө нь хийж үзэж байгаагүй зүйлээ туршихаас бүү ай. Магадгүй ой модоор алхах, голын эргээр зугаалах, дугуй унах эсвэл далайд гарахыг хүсэх байх, аль боломжтойгоо хий. Нууц авъяасаа нээн гарга. Гэр бүлээрээ оюун санаагаа амрааж, агаар салхинд гар. Таны хайрт болон та хоёрын хоорондох харилцаа тааламжтай сайн байна. Цэцэрлэгээ янзлах, цэцгээ арчлах нь бүтээлч зүйл агаад сэтгэл санааг тайтгаруулна.
Хилэнц
Үүрийн цолмон гарагийн нөлөөгөөр таны сэтгэл хөдөлгөм сайхан өдөр үргэлжилнэ. Ангараг болон далайн ван гараг эерэгээр холбогдож, таны зөн совинг хурцална. хүмүүст туслах энэрэнгүй сэтгэлдээ автан та өдөржин үйлчлэх байх. Амь биеэ үл хайрлан хэт зүтгэх хэрэггүй. Та биеэ бөөцийлөн, сэтгэл санаагаа амрааж, тайвшруул. Найзуудтайгаа уулзан сайхан дурсамжаа ярьж, сонирхолтой тэмцээн зохио, богино аялал хий.
Нум
Салхинд гарах, холбоо тогтоох, аялахад тааламжтай өдөр. Өнөөдөр та хэд хэдэн шинэ харилцаа тогтоох бололтой. Эдгээр хүмүүс таны цаашдын амьдралд тодорхой нөлөө үзүүлж, ул мөрөө үлдээх болно. Таны амьдралд нөлөө бүхий хүн орж ирэх бөгөөд чухам түүний туслалцаатайгаар та амжилтанд хүрэх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаар.
Матар
Уйтгартай байдал үргэлжлэх авч энэ нь таныг урагш хөдөлгөгч хүч болж чадахгүй. Сүүлийн үед та гэрээсээ гарч чадахгүй байгаа бол одоо гадагш гарч алсыг харж эргэн тойрон орон нутгаа судал. Энэ нь амралтанд явахад гайхалтай цаг үе. Матрынхан аялалд гарахдаа аз жаргалтай байна. Ингэснээр өргөн уудам дэлхийн талаар илүү ихийг мэдэж авах болно.бусад орнуудын соёл ёс заншлаас суралцах нь таныг сэргээж, таныг хүрээлэн буй зогсонги энергийг сарниулна.
Хумх
Өдрийн амарч өнгөрөөхийн оронд бизнес, татварын асуудлаа хариуц эсвэл эмх цэгцгүй бүртгэлийн мэдээлэлтэй зууралдана. Шинэ арга барил ашиглаж ажлаа цагаас өмнө дуусгах байх. Орой хүлээн авалтанд орох бол өглө эрлэн босч гэрийн ажлаа хийж эхэл. Гэр бүлтэй хумхууд шаргуу хөдөлмөрлөх эрхтэй. Ажлаа сайн хийсний төлөө шан харамж авч, урам зориг орох байх.
Загас
Загасныхны өөрийгөө илэрхийлэх, бүтээлч байдал нэмэгдэнэ. Ном зохиол бичих, сурах, мөн богинохон бизнесийн аялал зэрэг нь бүтээмжийг бий болгож ашиг авчирна. Эдгээр үйл ажиллагаанууд дээр мөн олон тооны амьдралын тань элемент нэмэгдэнэ. Өөрийнхөө төрөлхийн уран зөгнөлөө дураар нь тавихад гэмгүй. Таны энэ төсөөллийг тань боловсрол, шоу бизнес , нийгмийг сэнхрүүлж гэгээрүүлэхэд ашиглах болно.
08 сарын 19-нд болох үзвэрүүд
Английн Керил Свивтийн Өгүүлэгч жүжиг Хүүхэлдэйн театрт
Х түц продакшн "бид амьдралд хайртай" СТӨ-нд 19 цагаас
хошин шоу тоглолт Маск продакшн - " эх орон инээмсэглэж байна" МҮЭСТО-нд 19:00 цагаас инээдмийн шоу тоглолт
“Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн наадам хүүхэлдэйн театрт
Өнөөдөр Гандантэгчилэн хийдэд Бумбаны тахилга болно
Этюд 2016 Судалбар зургийн нэгдсэн үзэсгэлэн
Kids & Family Expo кидс фамили экспо Сурагчийн дүрэмт хувцас, цамц, хичээлийн хэрэгсэл, бичиг хэрэг, ном дэвтэр, хүүхэд болон аав ээжүүдэд зориулсан бэлэн хувцас, хүнс , хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхан, гоёл чимэглэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, боловсрол, сургалтын төв, дугуйлан оролцох болно.
Бумбаны тахилга Гандантэгчилэн хийдэд 09:00-16:00 хүртэл
Барилга орон сууц 2016-2017 үзсэгэлэн яармаг Мишээл экспо-д 12:00-17:00
Баасан гарагийн галт тэрэгний хуваарь
УБ – Замын-Үүд – Эрээн – Хөх хот 21:00 хөдөлнө
УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү 20:45 хөдөлнө
Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ 06:53 ирнэ
УБ – Дархан – Эрдэнэт 20:45 хөдөлнө
Эрдэнэт – Дархан – УБ 06:48 ирнэ
УБ – Мандал – Зүүнхараа 18:00 хөдөлнө
Зүүнхараа – Мандал – УБ 06:20 ирнэ
УБ – Сайншанд 10:15 хөдөлнө
Сайншанд – УБ 07:35 ирнэ
УБ – Сүхбаатар 11:45 хөдөлнө
Сүхбаатар – УБ 15:25 ирнэ
УБ – Замын-Үүд 16:40 хөдөлнө
Замын-Үүд – УБ 08:55 ирнэ
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.