ТӨК-ийн захирлуудын цалинг ашигт ажиллагаа, үр дүнгийн биелэлттэй нь хянадаг болно

2016-08-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ 

Өндөр албан тушаалтнуудын цалинг танах ажлын хүрээнд Төрийн өмчийн компаниудын захирлын урамшууллыг ашигт ажиллагаа, гэрээний үр дүнгийн биелэлттэй хянадаг болгохыг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

2016 оны улсын төсвийн байдлыг харвал  төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд төсөвт 28 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой аж. Гэтэл оны эхний долоон сарын байдлаар ердөө 79 сая төгрөг төвлөрүүлжээ. Ажиллаж байгаа байдал нь ийм атал  авдаг цалин нь өөр. Тухайлбал, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлуудын цалин хамгийн бага нь л гэхэд 3.5 саяас эхэлдэг нь нууц биш. Дээд тал нь 10 сая төгрөг авдаг гэж  байгаа. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн  орлогч дарга л  гэхэд сард  10 мянган еврогийн цалин авч  улирал тутам 60 мянган еврогийн урамшуулал авдаг байна.

Тэгвэл энэ удаа өөрчлөлт хийхээр болсон нь төрийн өмчийн компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулах Засгийн газрын шийдвэр юм.  Ингэснээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь 5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болж байна. Дээр нь  эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоожээ. Мөн энэ шийдвэртэй холбогдуулан цалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах зэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болсон байна. Цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин, урамшууллыг ТУЗ-ийн төвшинд шинэчлэхийг Ерөнхий сайдаас үүрэг болгожээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12