Өнөөдрийн өнгө, үйл явдлыг тольдоё

2016-08-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Өдрийн өнгө

Аргын тооллын 8 сарын 18, Бархасвадь гараг. Билгийн тооллын 15, Тооно одтой, хар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

 

08 сарын 18-ны өдрийн зурхай

Бизнесмэн загаснуудын ажлын уулзалт, ярилцлага өнөөдөр маш сайн явагдах болно

Хонь

Бүтээлч өдөр. Ажлаа хийж байгаа хүмүүсийн хувьд өмнөө тавьсан зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Ямар нэгэн алдаа осол гаргахгүй байх нь чухал. Шинэ хобби сонирхож эхлэх бололтой. Романтик харилцаа улам гүнгийрч эхэлнэ. Гэртээ суудаг  хүмүүс гэр орноо цэвэрлэж, илүү дутуу зүйлсээ нэг тийш болгох ажилтай өнжинө.

Үхэр

Зөн совин нэмэгдэнэ. Сонирхолтой үйл ажиллагаанд зориулж шинэ санаа гаргахыг хичээ. Ойр дотны найз нөхөд эсвэл хайртай хүнээс захидал хүлээн авснаар та таатай байх болно. Хэрвээ урт хугацааны турш тэмдэглэл эсвэл зохиол бичиж байсан бол одоо үүнийгээ нэг тийш нь болгох цаг иржээ. Шийдэгдээгүй сэтгэл зовоосон хайр дурлалын харилцаа тань удаан хугацаанд тодорхойггүй байгаа тул шүүмжлэхээс зайлсхий.

Ихэр

Та өнөөдөр өөрийн ашиг сонирхлоо тэргүүнд тавих нь. хэт их хувиа бодож хайртай хүнээ гомдоохоос сэргийл. Өөртөө анхаарал тавихаас илүү бусдад туслах нь илүү таатай байдгийг сана. Түүхийн ухаан сонирхогчид интернетээр  сонирхолтой түүхийн дурсгалт газар, өвөрмөц соёл иргэншлийн талаар хайж судлана. Зочин хүлээн авч, цагийг хамтдаа сайхан өнгөрөө.

Мэлхий

Гэнэтийн тохиолдлоор дүүрэн өдөр байх болно. таны төрөлхийн сайхан сэтгэл илэрхий байх болно. Сайн үр дүн татах чадвар тань хүчтэй байгаа тул аз завшааныг хүлээн авахад бэлд. Хөрштэйгээ нэлээд ул суурьтай ярилцвал сайн үр дүн гарах болно. Мэлхийнүүдийн толгойд түмэн янзын бодол санаа, төлөвлөгөөгөөр дүүрэн байна. Тиймээс орой унтахын өмнө эрчимтэй алхах, эсвэл ямар нэг дасгал хийх нь сайн сонголт байх болно.

Арслан

Аливаад дүн шинжилгээ өгдөг чадвар болоод өөрийгөө хэрхэн үнэлдэг чанар үнэхээрийн гайхалтай юм. Дараагийн алхмаа төлөвлөхөөс өмнө хамгийн их хэрэгтэй байгаа зүйлээ чанга гэгч нь атгаад ав.та төсвөө хэтрүүлж болохгүй. Харамсаж мэдэх тул үрэлгэн зангаа зас.Ойр дотны хэн нэгэндээ бэлэг сонгох нь амаргүй ажил гэдгийг ойлгоно. Юунд дуртайг нь таах гэж оролдохын оронд юу өгмөөр байгаа тэрийгээ л өг. Таны бэлэг дурсан сануулахаар сэтгэлийнх болно.

Охин

Зарим нэг асуудал хэт томрох болно. Хэрүүл маргаан улам хурцдахаас гадна шалихгүй жижиг асуудал ч таны хяналтаас гарах болно. Эргэн тойрон дахь хүмүүстээ сэтгэл хөдлөлөөр хандахаас сэргийл. Хүмүүстэй хэрэлдэж маргалдсанаас болж та хүмүүүсийн сэтгэлийг шархлуулж гомдоох болно. Ямар ч асуудал гарсан маш тайван байхыг хичээ. Нууцаа найдвартай хүмүүст задлахаас сэргийл. Өнөөдөр өөртөө анхаарал тавьж, дуртай зүйлээ хийж өнгөрүүл.

Жинлүүр

 Мөрөөдлөөрөө байдаг, өөртөө итгэлгүй байдал, айдсаасаа сал. Намуун тайван орчинд бай. Цагаа үр дүнгүй бүү өнгөрөө. Цайныхаа цагаар түр ч болов ганцаараа байж бодлоо цэгцэлж тайвшир. Жинлүүрийн сурагчид хичээл номондоо анхаарал хандуулж үзсэнээ бататга. Хүлээж байсан харилцаа одоо бодит байдал дээр бий болох нь ээ.

Хилэнц

Нар жинлүүрийн орд болох нарны 12-р гэр лүү шилжин орж байгаа тул бизнес, хамтарсан санхүүгийн асуудлыг дахин шалгаж үз. Хадгаламж, мөнгөтэй данснаас болоод та хайртай хүнтэйгээ тэмцэлдэх байх. Аз болоход та давуу талаа харуулан ялна. бизнесмэн хилэнцүүд санхүүгийн тал дээр нилээн амжилттай. Эерэг чиг хандлагатай, ажилдаа хамаг бүхнээ зарцуулдаг бол аз шүүрэх амархан

Нум

Идэвхгүй өдөр. Ганцаар байх, сэтгэл санаагаа төвлөрүүлэх, тархин дахь мэдээллээ цэгцлэхэд тохиромжтой. Өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарал тавихыг од эрхэс анхааруулж байна. Од эрхэсийн таагүй байрлалаас болж сэтгэлээр гэнэт унах, шалтгаангүйгээр уурлаж бухимдэх хандлага ажиглагдана.

Матар

Тайван бус зангаа тогтоон барь.Хувирамтгай байдал амьдралд ээлтэй бус. Иймд хэлсэндээ байж, уйтгартай байдлаа зогсоо. Урьдчилан төлөвлөсөн хуваарийн дагуу ажиллах нь танд ашигтай ч өнөөдөр эртхэн ажлаа дуусгах хэрэгтэй. Ингэвэл үдээс хойш болон оройдоо хувийн ажлаа амжуулах чөлөөт цаг хангалттай гарна. Ойр дотны хүмүүстэйгээ ярих яриагаа эрчимжүүл.

Хумх

Хамтрагчаа шүүмжлэхийн оронд идэвхтэй амьдрахад нь урам өг, шинэ ажил хийхэд нь тусла. Өв залгамжлах эрх эсвэл даатгалын нөхөн төлбөр авах гэж удаан хүлээсэн хэрэг одоо бүтнэ. Гэр бүлийн асуудлаа шийдвэрлэх зөвлөгөө ав, дотоод сэтгэлээ мана. Зүүдэндээ харсан дохиог өдөр бүр тэмдэглэж ав. Тайлж уншихад цаг их авахгүй. Өөртөө итгэхитгэл муу байвал бусдад сэтгэгдэл төрүүлэхийг хичээ. Тактикаа өөрчилж асуусан үед л мэдээлэл өг.

Загас

Бизнесмэн загаснуудын ажлын уулзалт, ярилцлага өнөөдөр маш сайн явагдах болно. Та сайхан харагдахыг чухалчилж үзэх бөгөөд өөртөө итгэлтэй байж, ёс суртахуунтай байвал та агуу их нөлөөллийг авна. Та нарын ихэнхи нь салон, халуун рашаан, гоо сайхны газар очихоо алгасаж байгаа байх. Магадгүй өнөөдөр ч жишиг давтагдаж байх. Хэрвээ та хичээл зүтгэлээ гаргаж л чадвал амжилтанд хүрнэ.

Өнөөдөр болох үйл явдал

11:00 цагаас

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгээс өнөөдөр /8.18/ 11 цагаас НЗДТГ-ын А танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа. Сэтгүүлчид Та бүхэн хүрэлцэн ирнэ үү. 99666553

ЭМЯ-нд болж буй Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал олон улсын чуулганы хөтөлбөр. Сонирхолтой илтгэлүүд дүүрэн байна шүү. 09-17 цаг хүртэл үргэлжилнэ

Өнөөдөр Австралийн Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Их Сургуультай хамтран өнөөдөр Mongolia Update нээлттэй илтгэлийг зохион байгуулна. 

Чойжин ламын музей                                        Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө

Блү мон арт галерей                                          Этюд 2016 судалбар зургийн нэгдсэн үзэсгэлэн

Төрийн ордон                                                      Монголч Эрдэмтдийн уулзалт

 

Пүрэв гарагийн галт тэрэгний хуваарь

УБ – Москва                                                   16:22 хөдөлнө

УБ – Бээжин                                                   08:30 хөдөлнө

Бээжин – УБ                                                   15:35 ирнэ     

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү           20:45 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ           06: 53 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                                20:45 хөдөлнө

 Эрдэнэт – Дархан – УБ                               06:48 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                          18:00 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                          06:20 ирнэ

УБ – Сайншанд                                            10:15 хөдөлнө

Сайншанд – УБ                                            07:35 ирнэ

УБ – Сүхбаатар                                            11:45 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                            15:25 ирнэ

УБ – Замын-Үүд                                           17:30 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                           08:55 ирнэ

 

Өнөөдөр Улаанбаатарт 22 хэм дулаан байна

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.   21-23 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB лавлах 1617-оос авна уу.

 

 

 

 

 

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Уржигдар 21 цаг 44 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Уржигдар 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Уржигдар 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Уржигдар 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2025-06-19
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2025-06-19