Э.Азбилэг: Сайн үйлс бүтээж, эх дэлхийгээ хайрлахад хүмүүсийг уриална

2016-08-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

А.НАМУУНАА

Жил бүр уламжлал болон  зохион байгуулагддаг “Miss Earth” тэмцээн удахгүй болох гэж байна.  Энэ удаагийн тэмцээнд  Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж буй  “Andra Model Manegement” агентлагийн харьяа  “Шинэ цирк” төвийн уран нугараач, Соёлын тэргүүний ажилтан  Э. Азбилэгтэй ярилцлаа.

-  “Miss Earth” тэмцээн  эх дэлхийн мисс шалгаруулах нь дэлхий ээжийгээ хайрлахад чиглэсэн   томоохон үйл хэрэг гэж үздэг. Ямар онцлог, зорилготой болохыг сонирхуулахгүй юу?

-Энэ  тэмцээн  байгаль орчныг хайрлан хамгаалах, бусдад сурталчлах зорилготой. Ялагч нь тухайн жилийнхээ хугацаанд дэлхийн нийтэд тулгамдсан байгаль орчин, экологийн асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд голлон анхаарч ажилладаг. Мөн  НҮБ-ын  элч төлөөлөгч болж ажиллах эрхтэй болдог.  Жил бүр зохион байгуулагддаг дэлхийн гурван том тэмцээний нэг юм.

-Манай бүсгүйчүүд, миссүүд  ямар байдлаар ажиллаж ирэв?

 -Сүүлийн жилүүдэд манай улсын гоо бүсгүйчүүд хүчтэй өрсөлдөгчдийн нэг болоод байгаа. Тухайлбал, 2014 оны мисс С.Төгс шилдэг найман  оролцогчийн нэг болсон.  Өнгөрсөн жил А. Баярцэцэгийн маань бичлэг интернэт сүлжээгээр ихээхэн  амжилт  үзүүлж шилдэг дөрвөн оролцогчийн нэг болсон. Тийм учраас энэ жилийн хувьд Монгол Улсын  оролцогч ямар байдлаар оролцох бол гэсэн  хүлээлт их байгаа байх.

 

БЛИЦ:

Овог, нэр: Энхборын Азбилэг

Нас:  24 настай

Боловсрол: СУИС-д бүжгийн багшийн IV курсын оюутан

Эрхэлдэг ажил:  “Андра” загварын агентлагт гурван жил ажиллаж байгаа.  “Шинэ цирк” төвд 16 дахь жилдээ уран нугараачаар ажиллаж байна.

 

- Энэ жилийн хувьд  тэмцээн хаана, хэзээ болохоор товлогдсон бэ?

- Филиппин улсын Манила хотод есдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд  болно. Аравдугаар сарын 15-нд эцсийн шалгаруулалтын  тэмцээн нь товлогдсон байгаа.

-Хэдэн орны гоо бүсгүй оролцох бол?

 -Энэ жилийн тэмцээнд 90 гаруй орны гоо бүсгүй оролцож байгаа. Филиппин улс  энэ тэмцээнийг голлон  зохион байгуулдаг, дэмждэг улс гэж хэлж болно.

-Өөрийг чинь хүмүүс хэр дэмжиж, тусалж байна?

-Гэр бүлийнхэн, ах дүү садан, найз нөхөд гээд олон хүн  надад чин сэтгэлээсээ амжилт хүсч, ерөөлийн үг хэлж байна. Боломж, бололцооны хэрээр дэмжиж байна. Миний хувьд тэднийхээ итгэлийг алдахгүй, улсынхаа нүүрийг улайлгахгүй хэмжээнд бэлтгэж оролцохыг чин сэтгэлээсээ хүсч байна.

- Олон улсын чанартай ийм тэмцээнд ер нь зардал мөнгөө хэрхэн зохицуулдаг вэ. Улсаас дэмжлэг туслалцаа авдаг уу?

 -Энэ тал дээр улсаас, ямар нэгэн байгууллагаас тодорхой төсөв зардал  гаргах ёстой гэсэн нөхцөл байхгүй. Харин агентлаг маань боломж бололцоогоороо бүх талаар дэмжиж байна. Зардал болон  ивээн тэтгэх байгууллагаа өөрсдөө олдог. Миний хувьд “Монгол Германы Гүүр” гэж  ХБНГУ-д төгссөн оюутнуудын байгуулсан байгууллагатай хамтарч ажиллахаар болсон. Ерөнхийдөө маш олон хүний дэмжлэг тусламжтайгаар явах бэлтгэлээ базааж байна.

- Тухайлбал?

 -Жишээ нь, би энэ  сарын 20-ноос өмнө эко бичлэгээ гаргах ёстой.  Тиймээс олон хүнтэй уулзаад явж байна. Гэхдээ  ямар студид  хийхээ хараахан олоогүй байна. Энэ бичлэг маань Монгол Улсыг дэлхийд сурталчлах маш том боломж учраас  сайн хийх гэж  чадлаараа хичээж байгаа.

- Энэ тэмцээнд оролцохын тулд ямар шалгуурыг хангасан байх шаардлагатай вэ. Өөрийн чинь хувьд нугардаг байсан нь  нөлөөлсөн үү?

-“Мисс Монголиа аялал жуулчлалын холбоо” намайг сонгосон. Ерөнхийдөө жил бүр ямар нэгэн тактиктай оролцдог учраас нугардаг маань нөлөөлсөн гэж бодож байна. Уран нугаралт бол Монголын брэнд шүү дээ.

- Урд нь ийм тэмцээн уралдаанд орж байв уу?

-Олон улсын чанартай зургаан  тэмцээнд орол­цож байсан. Монголдоо өнгөрсөн жил “Miss World Mongolia” тэмцээний дэд байрт орсон. “Miss Super Talent of the World” Ази, Номхон далайн орнуудын дунд зохиогддог тэмцээний мөн дэд байрт шалгарч байсан.

- Ирээдүйн зорилго болоод залуустаа  хандаж хэлэх үг байна уу?

-Уран нугараач мэргэ­жилд минь мэргэжлийн бүжигчин байх нь маш чухал. Миний мөрөөдөл зорилгууд их энгийн.Өөрийн чансааг дэлхийд таниулах шавь нартай болох мөрөөдөлтэй. Хажуугаар нь өөрийн хувийн бизнесээ эхлүүлэх сонирхолтой. Мөн өнгөрсөн жил II байрт ороод “Дэлхийн Мисс”-д явж чадаагүй. Тийм болохоор ирээдүйд боломж олдвол “Дэлхийн Мисс” тэмцээнд заавал явна гэж боддог. Залуусдаа хандаж хэлэхэд цаг заваа маш зөв зүйлд зарцуулж, ямар нэгэн сайн үйлсийн аянд явж, байгаль эх дэлхийгээ хайрладаг байгаарай гэж уриалмаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12