Ж.Одгарьд: Хүрээ хийдэд бүтээсэн бумба адис жанлав ихтэй

2016-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Гандантэгчинлэн хийд жил бүрийн намрын эхэн сард Гонгор, Намсрай, бумбуудыг тахих ёслол болдог. Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас тодруулав.

-  Гонгор болон , Намсрай  бумбыг тахихын учир шалтгааныг талбарлаж өгнө үү?

- Гандантэгчинлэн хийд жил бүрийн намрын эхэн сард Гонгор, Намсрай, Дарь-Эхийн, Замбалын түүнчлэн лусын тэргүүтэн бумбуудыг уламжлал болгон тахисаар ирсэн.  Энэ жилийн тухайд наймдугаар сарын 19-нөөс 21-ны хооронд гурван өдөр Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбол дацанд болно. Сүсэгтэн олны бумбыг хүлээн авч бүртгэх үйл ажиллагааг энэ сарын 15 -наас эхлүүлсэн. Маргааш /08.17/ бумба хүлээн авах сүүлийн өдөр. Монголд гурван удаа бурханы шашин дэлгэрсэн түүхтэй. Сүүлчийн дэлгэрлэлтэд шарийн шашинд хурал номын зан үйл, бумба тахих ёслол хүчтэй түгэн дэлгэрсэн. Гонгор, Намсрай тэргүүтэн нь ертөнцийн тэнгэр хүмүүний хүслийг хангах, эд эдлэл тэргүүтнийг аривтгах, үгээгүй ядуугийн зовлонг гэтэлгэх тангарагтай бурхад юм. Ялангуяа  Гонгор бурханы зүүн мутартай барьсан бумбыг  хүслийг хангагч чандмань эрдэнэ гэж нэрлэдэг. Тиймээс энэ бурханы бумбыг ном ёсоор нь бүтээж шид оруулан хайрлах, дээдлэх, тахих  учир утгатай.

- Намрын сард тахихын учир нь юу вэ?

-1937 оноос өмнө Монголчууд бумба тахих, түүнчлэн намрын дэлгэр цагт  жасаа хурал хуруулдаг байсан түүхтэй. Энэ хурлын  үеэр  бумба тахих ёслолоо хийж дэлгэрүүлэх дэвжихийн бэлэгдэл болдог байжээ. Өмнөх нийгмийн үед хүрээний зиндааны лам нар нийлж хурдаг байсан гэдэг. Харин 1990 оноос сүсэгтэн олон  хүрээ, хийдүүд тахисаар  хүрээ нь өргөжин тэлжээ. 2008 оноос Энэтхэгийн “Жаддо”  дацангийн хамба лам байсан Жадо Ренбүүчий багшийг залж  Гандантэгчинлэн хийдийн лам нар бурханы авшиг ван  нийлж  олон хоногийн ням бүтээл хийж бурхан бүтээдэг болсон. Түүнээс хойш бумба бүтээх, тахиах  зан үйлийг хийсээр байна.

- Одоогоор хичнээн бумба хүлээж аваад байна вэ?   

- Сүүлийн жилүүдэд олон хүн бумба тахиулдаг болсон. Бумба тахиулахын ач холбогдлыг мэдэрч дээшээ дэгжин дэвжих нигууртайг ойлгосон учраас цаашдаа ч нэмэгдэх төлөвтэй. Бумба хүлээж авах бүртгэх ажил энэ сарын 15-наас эхэлсэн. 18-нд дуусна.

-  Манай улс шашин төрийг хослуулан хөгжүүлнэ гэдэг. Төрийн сан хөмрөгийн бумба гэж танай хийдэд байдаг уу?  

-  Монгол Улсын их сан хөмрөгийн газар болох Сангийн яамны алтан эрдэнээр бүтээсэн бумба манайд хадгалагдаж байдаг. Эдгээр бумба  тахилгаар бүгд тахигдана. Мөн түүнчлэн томоохон байгууллагуудын бумбууд бий. Сонин сайхан ёс уламжлалтай. Хүндэтгэлийн зүмбэр буюу ширээ сандалд хийдийн жасын их нярав, их унзадын албаныхан түүнчлэн Сангийн яамны сан хөмрөгийг арвижуулж зохицуулах  үүрэгтэй хүмүүс заларч  бумбаа тахиулж Монголынхоо их заяа буяныг даатгадаг. Гурван өдрийн турш өглөөний 9-16 цаг хүртэл өвөрмөц дэг жаягтай хурал номын үйл ажиллагаа явагдана. Тиймээс  сүсэгтэн олныгоо хуралд даган баясаж буян хишгээ арвижуулахыг хүсэн ерөөе. 

- Бумбын тахилгын хурал номд гаднаас уригдсан хүн бий юу?

-  Гандантэгчинлэн хийдийн урилгаар Монголд заларсан хувилгаан хутагтууд болоод манай хийдийн гавж, гэвш, унзадууд хурна. Мөн гандан хийдийг тойрсон дацангийн  унзадууд, уншаач нар хурна. Хурлаар бурханыг баясгагч номуудыг айлдна. Мөн даллага авахуулна.Тиймээс сүсэгтэн олон тавгийн идээ ундаатайгаа ирж хуралд даган баясаж болно.

-Бумба хэрхэн сонгох, зарим бумба нь хуурамч дотроо дан будаа л  байдаг гэх юм. Нээж харж болдоггүй болохоор жинхэнэ, хуурамч бумба гэж ангилах боломжгүй гэх юм?

- Хүрээ хийдэд бүтээж байгаа бумба бол ёсчилж аравнайлагдсан байдаг юм. Түүнд 100 гаруй нэр төрлийн зай, бурхан шүтээний бүтээлүүд  ордог. Дээр нь тухайн бурханы шид зайнуудыг хийдэг. Сүүлийн үед Монголд бумба тахих ёслол сэргэсэнтэй холбоотойгоор Хятад улсад эд материал үйлдвэрлэдэг шиг гадна талаас нь харахад янз янзын өнгө хэлбэртэй бумба ихээр хийж түүнийг нь манайхан оруулж  ирж байна. Дотор нь зай тэргүүтэнг хийхийг чухалчиллахгүй худалдаа талаас нь хийсэн байх талтай. Энэ нь хүмүүсийн сүжиг бишрэлд нөлөөлөх зүйл ажиглагдаж байна. Тэгэхээр сүсэгтэн олон хүрээ хийдийн газраас бумбаа авч  өөрсдөө харж бүтээлгэн тахиулах аваас  адис жанлав ихтэй. Гэхдээ лац ломботой бумбыг задлах ёсгүй.

Эх сурвалж:www.zms.mn

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

2 цаг 34 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

7 цаг 8 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

10 цаг 28 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

14 цаг 33 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

14 цаг 33 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

14 цаг 33 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин