Боловсролын яамны “генсек” МУИС-ийн нэрийг дахин булаалдах боломжийг МҮИС-д гаргаж өгчээ

1 цаг 54 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ГАРЬД

 

Өмнө нь ажиллаж байсан яамандаа саяхан буцаж томилогдсон Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт нэлээд бухимдалтай байв. Тэрээр яамныхаа хурал дээр “…Дээд боловсролын хуулийн хэрэгжилт хаачсан бэ.  Өнөөдөр Монгол Улсад дээд сургууль гэж байхгүй. Их сургууль, коллежийн тогтолцоонд шилжүүлж өгөөд явсан. Техникийн даалгаврыг нь бүгдийг батлуулаад бүтэн ном болгож өгөөд явсан. Би 100 орчим их, дээд сургуулийг 66 болгож цөөлсөн. Гэтэл дахиад тоо нь нэмэгдсэн байна. Ямар үндэслэлээр их дээд сургуулийн тоог нэмсэн бэ. Үндэсний гэдэг тодотголтой их сургуулиудыг “…Ийм нэртэй байж болохгүй ээ” гэж хуульчлаад явсан. Яагаад үндэсний гэдэг нэрийг энэ сургуулиуд очоод авчихсан юм бэ. Тэр МҮИС гэдэг нэр хууль бус гэдэг дээр бүх шийдвэрүүд нь гарсан. Тэр нэр яагаад өөрчлөн зохион байгуулагдахгүй байгаа юм. Хэнээсээ айгаад байгаа юм бэ” хэмээсэн юм. Үүний учир нь, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал яамныхаа бодлогын эсрэг гэхээр нэгэн ноцтой үйлдлийг хийчихжээ. Тэрээр МУИС-ийн нэрийг дахин булаацалдах боломжийг МҮИС-д олгосон байна.Учир нь, МҮИС хэмээх хувийн сургууль МУИС-ийн нэрийг “зээлдэж” хэрэглээд арваад жил болсон. МҮИС нь МУИС-ийн монгол, англи нэршлийг андуурагдах байдлаар ашиглаж ирсэн. Энэ нь шинээр элсэгчдийн дунд төдийгүй гадаад дотоодын хамтран ажилладаг байгууллага, хүмүүсийн дунд төөрөгдөл үүсгэдэг байсан юм. Тиймээс, Л.Энх-Амгалан сайд өмнө нь БШУ-ы сайд байхдаа “…МУИС-ийн МҮИС-тай андуурагддагийг засна” гэдэг байсан. Түүндээ ч хүрсэн. Тэрээр 2022 оны аравдугаар сарын 6-нд “...Уг маргаан олон жил үргэлжилж, сүүлд шүүхийн маргаан дээр ялсан” гэж мэдэгдэж байсан юм. Тэгэхдээ “...Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой тохиож байна. Энэ түүхийг МУИС бүтээсэн. АИХ-ын тогтоолоор 1992 онд МУИС-ийн нэрийг МҮИС гэж нэрлэсэн. Энэ нэр МУИС-ийн оюуны өмч гэсэн үг. Энэ түүхийг хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Тийм учраас 80 жилийн ойн хурал дээр энэ түүхэн нэр МУИС-даа хадгалагдан үлдэх ёстой” гэсэн нь бий. Гэтэл түүнийг сайдаар ажиллаагүй хугацаанд буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 27-нд Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал УБЕГ-ын дарга Д.Даваанямын нэр дээр “Шүүхийн магадлал хэрэгжүүлэх тухай” 02/5026 тоот албан бичгийг илгээсэн байна. Түүндээ “…Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 221/МА2024/0213 дугаар шүүхийн магадлалаар БСШУ-ы сайдын 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/421 дүгээр тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгохоор тогтоосон байна. Дээрх шүүхийн магадлалыг хэрэгжүүлж гаргасан Боловсролын сайдын 2025 оны аравдугаар сарын 14-ний өдрийн “Тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгох тухай” А/491 дүгээр тушаалыг хавсралтаар хүргүүлж байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн этгээдийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.11 дүгээр зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, иргэний эрх зүйн чадвар нь үүссэн, татвар төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээд зөвшөөрөл авах хүсэлт гаргахаар заасан. Иймд тус сургуулийн их сургуулийн ангиллыг сэргээсэн байх тул Боловсролын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “…Боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургууль, их сургууль байна” гэж заасны дагуу Монголын үндэсний их сургуулийг улсын бүртгэлд бүртгэж өгөхийг уламжилж байна” гэжээ. Гэтэл МҮИС-ийнхан үүнийг нь барьж аваад шүүх дээр маргаан үүсгээд эхэлжээ. Уг нь, МУИС-ийнхан хэдэн жилийн турш шат шатны шүүхээр явж байж нэрээ арайхийн авч үлдсэн түүхтэй. Тодруулбал, 2020 оноос эхлэн МУИС, МҮИС хоёр сургуулийн нэр, бараа тэмдэгтийн маргаан гурван шатны шүүхээр орж шийдэгдсэн. Улмаар, 2022 онд УБЕГ-ын байцаагч МҮИС нэрийг хүчингүй болгосон. Үүнээс үүдэн МҮИС-ээс УБЕГ-ын байцаагчийг “…МҮИС нэрийг цуцалсан” гэх шалтгаанаар шүүхэд дахин нэхэмжлэх гаргасан байдаг. Тэгж тэгж өнгөрсөн хавар буюу 2025 оны хоёрдугаар сарын 4-нд уг асуудлаар Улсын Дээд шүүх эцсийн шийдвэр болох тогтоолоо гаргачихсан байдаг. Түүнд “…Анх 1998 онд “Чандмань эрдэнэ” нэртэй үүсгэн байгуулагдсан коллеж нь 2002 онд “Монголын үндэсний коллеж” нэртэй болсон. 2004 онд тус коллеж нь дээд сургуулийн ангилалд орсон тул “Монголын үндэсний дээд сургууль” болгож нэрээ өөрчилсөн. 2012 онд БСШУ-ы сайдын тушаалаар “Монголын үндэсний дээд сургууль”-ийг их сургуулийн ангилалд хамааруулахаар шийдвэрлэж, 2012 оны наймдугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрөл олгожээ. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд эрх бүхий этгээдээс лиценз олгогдоогүй байхад лицензтэй явуулах үйл ажиллагааны чиглэлээр “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсныг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн нь илт хууль бус, энэ үндэслэлээр гарсан маргаан бүхий акт хуульд нийцсэн, дээрх ил хууль бус шийдвэрийн улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн. Тодруулбал, их сургуулийн үйл ажиллагаа явуулах лицензтэй “Монголын үндэсний их сургууль” нь нэрээ өөрчлөөгүй, өөрчлөн байгуулагдаагүй байхад 2013 онд “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг “…Их сургуулийн үйл ажиллагаа явуулах сургалтын лицензтэй” гэж шинээр бүртгэсэн. Энэ нь хууль тогтоомжид заасан үндэслэлгүй бөгөөд тийм захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй этгээд шийдвэр гаргасан” хэмээн шийджээ. Өөрөөр хэлбэл, МҮИС-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, МУИС-ийн гомдлыг хангаж уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Харин, ингэж Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалын буянаар МУИС-ийн нэртэй дахин заргалдах барьцтай болсон МҮИС-ийнхан шүүхэд хэдийнэ гомдол хүсэлт гаргаж, албан ёсны “зарга”-аа эхлүүлсэн байна. Уг нь, яамны Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол улс төрийн намаар генсек нь гэсэн үг. Тэр утгаараа, тухайн яамны бодлогыг хадгалж, аппаратын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг. Тэгээд л, Боловсролын сайд Л.Энх-Амгалан бухимдсан болж таарав.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 69 (7811)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй

АНУ болон Иран Пакистаны нийслэл Исламабад хотод болсон өндөр түвшний хэлэлцээний дараа энхийн хэлэлцээр ба

1 цаг 54 мин
25 дахь илтгэл: Хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд ахиц гараагүй байна

ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг өнгөрсөн баасан гарагт танилцуулсан юм.

1 цаг 54 мин
Боловсролын яамны “генсек” МУИС-ийн нэрийг дахин булаалдах боломжийг МҮИС-д гаргаж өгчээ

Өмнө нь ажиллаж байсан яамандаа саяхан буцаж томилогдсон Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт нэлээд бухимдалтай байв.

1 цаг 54 мин
Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

20 цаг 15 мин
Харбины гэрээг хянан шалгах асуудал парламент дээр "унав"

Харбины гэрээг хянан шалгах асуудал парламент дээр "унав"

20 цаг 19 мин
АН-ын Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов

АН-ын Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов

20 цаг 26 мин
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан У

2026-04-10
Ардчилсан нам хоёр талд хуралдав

АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдааны эхэ

2026-04-10
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

2026-04-09
Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

2026-04-09