ОУ-ын хөтөлбөртэй төрийн өмчийн сургуулиуд сурагчдын дунд сонгон шалгаруулалт зарлалаа

2016-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

“ШИНЭ ЭРИН”, “ШИНЭ ЭХЛЭЛ”, “МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ” СУРГУУЛИУДЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэл сонирхолтой дараах шаардлагыг хангасан сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Үүнд:

·  2016-2017 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн V, VIII ангийг төгсөж, 2016-2017 оны хичээлийн жилд VI, IX ангид суралцах сурагч байх;

·  VI ангийн сонгон шалгаруулалтанд оролцох сурагчдын ерөнхий боловсролын сургуулийн V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх;

· IX ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын ерөнхий боловсролын сургуулийн VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх.

   Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1.    Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт

2.    Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ./

3.    Сурагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн хичээлүүдийн дүн тавигдсан байна/

4.    Сурлагын дүн, үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирлын/сургалтын менежерийн/ тодорхойлолт

5.    Бүртгэлийн  хураамж 25,000 төгрөг байна. /Төрийн сан, Боловсролын үнэлгээний төвийн 900015083 тоот дансанд тушааж баримтыг авчрах бөгөөд гүйлгээний утга дээр сурагчийн овог нэрийг бичнэ/

6.    Бүртгүүлэхдээ сурагч өөрийн биеэр ирнэ.

Бүртгэлийг 2016 оны 08 дугаар сарын 22-ноос 26 ныг дуустал 9.00-17.30 цагт Боловсролын үнэлгээний төвийн байранд зохион байгуулна./Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, Оюуны Ундраа группын байр, 305 тоот/

VI ангийн сонгон шалгаруулалтад математикийн, IX ангийн сонгон шалгаруулалтад математик, англи хэлний шалгалтийг тестээр тус тус авна.

Шалгалтыг 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 11.00 цагаас зохион байгуулна. Шалгалт өгөх газрыг бүртгэлийн үед зарлана. Сонгон шалгаруулах шалгалт зохион байгуулах удирдамжыг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Шалгалтын дүнг 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудсаар мэдээлнэ.

Жич: Бүрдүүлэх материал дутуу, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагч сонгон шалгаруулалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу. Тодруулгыг Боловсролын үнэлгээний төвийн  70119498 дугаарын утсаар лавлана уу.

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12