Өнөөдрийн өнгө, үйл явдлыг тольдоё

2016-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Өнөөдөр гахай туулай жилтнүүд их хүмүүнтэй уулахад сайн. Үсээ үргээлэх буюу засуулахад мал арвидна

Өнөөдөр аргын тооллын 8 сарын 17, Буд гараг. Билгийн тооллын 14, Булаагч одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

 

 

Өнөөдөр төрийн ордонд Монголч эрдэмтдийн уулзалт үргэлжлэнэ

 

Чойжин ламын музей                                            Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө

 

Блү мон арт галерей                                             Этюд 2016 судалбар зургийн нэгдсэн үзэсгэлэн

 

Төрийн ордон                                                         Монголч Эрдэмтдийн уулзалт  тус тус болно.

 

Өрнийн ордуудын зурлага танд нэгийг бодогдуулна

Хонь

Өнөөдөр ердийнхөөсөө илүү өөртөө итгэлтэй байна. өөртөө сэтгэл хангалуун байвал та үнэхээр дотроосоо гэрэлтэх болно. Эрүүл мэнддээ анхаар. Эрч хүчтэй байдал буурч, дархлааны сиситемд нөлөөлж магадгүй. Оюун санааг бус биеийг тэтгэн бойжуулах хоол унд хэрэглэ. Тэргэл саран арслангийн орд болон баяр хөөр, хайр сэтгэл, үр хүүхдийн нарны хэсэгт байгаа учраас үдшийг сайхан цэнгэж өнгөрөө.

Үхэр

Өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ бай. Тэднийг сонсож илэн далангүй ярилц. Өөртөө шаардлага тавь. Алдаа дутагдлаа бусдаас сонсож сур. Ганц бие үхрүүдийн хувьд албан өрөөндөө хайр дурлалтайгаа учирч болзошгүй. Үхрийн ордныхны бүтээлч чанар нэмэгднэ. Авьяас чадвараа ашиглах нь бахдам сэтгэл төрүүлнэ.

Ихэр

Таны харилцааны чадвар дээшилж, сурч боловсроход таатай байх болно. Зөвхөн өөрийн мөрөөдлөө дагаж хүсч байсан сургалтандаа суу. Өдөр тутмын харилцаанд гарч буй өөрчлөлтөнд сэтгэл хангалуун байхыг хичээ. Шинээр ном зохиол бичиж эхлэх, хүмүүстэй утсаар ярих зэрэг нь таны ажлын хуваарьт  өөрчлөлт оруулна. Ихрийн ордныхон завгүй байх дуртай ч амьдралд сэтгэл хангалуун байж чаддаггүй. Тиймээс ажлаа түр зогсоож өөрийгөө амраа.

Мэлхий

Өнгөрсөн хугацаанд тэвчээртэй бөгөөд хувийн сахилга баттай байсны үр дүн өнөөдөр гарах болно. Хэрэв төлөвлөсөн зүйлээ ашигтай гэж үзвэл ажил хэрэг болгоход гойд сайн.Өөртөө байгаа санаануудаа цуглуулж, хянаж үз. Хувийн санхүүгийн асуудал болон үндсэн өв хөрөнгөдөө анхаарлаа хандуулах тул найдвар төрөх болно. Мөнгөний ердийн биш нөхцөл байдал үүсч магад

Арслан

Өөрийгөө дүгнэх боломжоо хэзээ ч алдаж болохгүй. Та ойрдоо өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаас эсрэг зүгт яваад байгаа мэт санагдсан байх. Одоо ч гэсэн шийдвэрээ өөрчлөхөд оройтоогүй байна. Ирэх оныхоо ажил үйлст анхаарлаа хандуулаарай. Бүх оюун санаагаа цэгцэлж, нөхцөл байдлыг гартаа ав. та өөрөө мэддэг ч бай үгүй ч бай танд халамжтай олон найз нөхөд бий. Тэд танд тусалж дэмжихэд хэзээд бэлэн байдаг. Та өөрийн авъяас чадвараа олж харах юм уу шинэ хайр дурлалтай учирна.

Охин

Өөрийн хийхийг хүсч буй бүх зүйлээ зоригтойгоор хийгээрэй. Санхүүгийн асуудал таны хяналтанд байгаа эсэхийг нягтал. Төлбөр тооцоогоо хугацаанд нь төлж, банкны өр зээл хадгаламж хэвийн байгаа эсэхийг шалгаж, банкны өр зээл хадгаламж хэвийн байгаа эсэхийг шалгаж, орлого зарлагаа тэнцвэртэй байлга. Мөнгө таны хувьд чухал өмч хөрөнгө гэдгийг сана. Хоолны дэглэм болон эрүүл мэнддээ анхаарал тавьж аль болох тайван байхыг хичээ.

Жинлүүр

Цагаа үр бүтээлтэй өнгөрөөнө. Найз нөхдөөрөө дамжуулан шинэ харилцаа холбоо тогтооно. Хүмүүнлэгийн үйлсийн төлөө нэгдэх хүмүүсийн жагсаалт гарга. Өөрийн компаниа таниулан суртчилхаас гадна хүний нөөцдөө анхаарал хандуулаарай. Хэрхэвч хойшоо бүү ухар. Тун удахгүй шинэ орчинд дасах болно. Ялангуяа гэр бүлээсээ болоод сайхан боломжоо алдах хэрэггүй. Тэд таньтай үргэлж хамт байх болно. Аялалдаа зориулж илүү мөнгө төлөвлө, энэ асуудал биш.

Хилэнц

Өнөөдөр үйл хөдлөлийн өдөр. гэхдээ өөрөө учрыг нь олж чадахгүй зүйлсээс болгоомжил. Хэт өгөөмөр зан болон хөндлөнгөөс үл оролцох чиг хандлага асуудалтай. Төлөвлөгөө зохиох, тууштай шийдвэр гаргахад тийм таатай өдөр биш. Учир нь өргөн цар хүрээтэй харах чадвар хязгаарлагдмал байна. Эцэг эх эсвэл дээгүүр албан тушаалтай хүн таны зан ааш, ертөнцийг үзэх үзлийг зэмлэж, буруушаах байх.

Нум

Энэ өдөр хүмүүстэй харилцахдаа анхаарал болгоомжтой байхыг од эрхэс таньд зөвлөж байга. Хөндлөнгийн хүмүүст таны төлөвлөгөө тун сонирхолтой санагдаж байгааг сана. Од эрхэс таныг уужуу, өгөөмөр зангаа хязгаарлаж, ухаалаг няхуур, хямгатай байхыг зөвлөж байна. Эс бөгөөс их хэмжээний алдагдалд орж магадгүй. Ном зүүдлэх нь найзад тань таны зөвлөгөө хэрэгтэй байгааг харуулж байна.

Матар

Од эрхсийн эрч хүч одоогийн байгаа хувирамтгай нөлөөг тогтворжуулна. Матрын ордныхны ажил тогтвортой бөгөөд өөрчлөгдөхгүй. Та өөртөө үнэнч байх нь хамгаас чухал. Танд чухам юу аз жаргал авчирч байгааг нухацтайгаар бодож үз. Хэрэв энэ нь санхүүгийн найдвартай байдал мөн юм бол одоо болон дараа танд олдох боломжуудыг шүүрч ав. Энэ нь хамтын нөөц боломж шинэ эхлэлийн дохио байх болно.

Хумх

Сар Арслангийн ордоос шинэ сарны мөчлөг эхлүүлсэнтэй холбоотойгоор түгшлэл, хамтын эзэмшилтэй холбоотойгоор асуудалд анхаар. Таны хувьд нэлээд ач холбогдолтой, ирээдүйд түшиж тулан дэмжлэг авах хүнийхээ талаар мэдээллээ арвижуул. Харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагаагаа цаашид яах талаар ярилц, хэлэлц. Бизнесийн уулзалтанд эв эе, албан ёсны харилцааг эрхэмлээрэй.

Загас

Од эрхэсийн нөлөөгөөр өнөөдөр амжилт, өөдрөг үзэл зонхилсон өдөр байна. Бүтээлч байдал тань ихэснэ. Өөрийн бизнес санаагаа эхлүүлэхэд таатай байна. Хэрэв та ганц бие бол шинэ хайр дурлалтай учиран тэнгэт дүүлэж байгаа мэт их баяр хөөртэй байх болно. Та одоо өөрийнхөө хийдэг зүйлээс илүү ихийг хийн өсөж хөгжих хэрэгтэй. Зорилгоо биелүүлэхэд цаг хугацаа их шаардах тул та тэвчээртэй байгаарай.

 

Галт тэрэгний хуваарийг мэдэж байхад илүүдэхгүй

Лхагва гарагийн  Хөх хот – Эрээн – Замын-Үүд – УБ чиглэлийн галт тэрэг УБ-т  10:10 цагт  ирнэ

Бээжин – УБ                                                    15:35 ирнэ

Хөх хот – Эрээн – Замын-Үүд – УБ          10:10 ирнэ

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү           20:45 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ           06:53 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                                20:45 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                               06:48 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                          18:00 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                          06:20 ирнэ

УБ – Сайншанд                                             10:15 хөдөлнө

Сайншанд – УБ                                             07:35 ирнэ

УБ – Сүхбаатар                                             11:45 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                             15:25 ирнэ

УБ – Замын-Үүд                                            17:30 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                            08:55 ирнэ

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12