Урд хөршийн сэтгүүлчид их хааны нутагт зочилно

2016-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Монгол, Хятадын сэтгүүлчид харилцан туршлага солилцож, хамтран ажиллах болсноор зургаан жилийг үджээ. Долоо дахь удаагийн уулзалтыг уламжлал ёсоор манай улс гардан зохион байгуулж буй юм. Энэ удаагийн “Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум”-ын хүрээнд Хятадын сэтгүүлчдийг Эзэн Чингис хааны төрсөн нутгаар аялуулахаар төлөвлөөд байгаа юм.

Хөтөлбөрийн дагуу Хятадын төлөөлөгчид энэ сарын 18-нд Монголд ирж, 19-нд Хэнтий аймгийг зорих юм. Төлөөлөгчид “Хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд урьдчилан бэлтгэсэн илтгэлээ толилуулах,  Чингис хааны төрсөн нутаг Хар зүрхний хөх нуурт амран саатах юм байна.  Хятад улсын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн,  Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга Улаан, Шиньхуа агентлаг, Хятадын Өдрийн сонин, Төвийн ардын радио, ССТV зэрэг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болсон 45 хүн хүрэлцэн ирэх аж.

Харин манай талаас төв, орон нутгийн хэвлэл мэдээлийн байгууллагуудын удирдлага, албаны хүмүүс нийлсэн 40 гаруй төлөөлөгч форумд оролцохоор бэлтгэлээ хангажээ.  Хоёр улсын сэтгүүлчдийн хамтын ажиллагааны форумын талаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн ордны хэвлэл мэдээллийн албаны хэлтсийн дарга Циао Саньван, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Хүчирхэг нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр талууд өргөн бүрэлдэхүүнтэй арга хэмжээг үр дүнтэй болно гэдгийг онцлон тэмдэглэв.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид  “Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум” жил бүр өөр сэдвээр явагддаг. Энэ жил хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх  арга замыг тодорхойлно. Форум жилээс жилд чанаржиж ирсэн. Хэлэлцэх асуудал нь тодорхой болсон. Жишээлбэл, өнгөрсөн жил эдийн засгийн хамтын ажиллагаа буюу Монгол Улсын талын зам санаачлаад Хятад улсын Торгоны зам гэдэг эдийн засгийн хөтөлбөрүүдийг хэрхэн яаж идэвхтэй сурталчилах вэ, Ази Европыг холбосон кордиор бий болгоход хэвлэл мэдээллийнхэн ямар үүрэг оролцоотой байх вэ гэдэг асуудалд анхаарлаа хандуулсан. Энэ бол цаг үеэ мэдэрч чаддаг чухал асуудлыг хэлэлцдэгийн тод илэрхийлэл. Тогтсон байнгын нэр хүндтэй арга хэмжээ Хятадын талаас тус улсын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга оролцоно гэдэг нь онцгой ач холбогдол өгч, өндөр түвшинд анхаарал тавьж байгаа явдал” гэсэн юм.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн ордны хэвлэл мэдээллийн албаны хэлтсийн дарга Циао Саньван мэдээллийнхээ  үеэр “Хоёр улсын сэтгүүлчдийн форумыг  анхнаасаа зохион байгуулсан зорилго бол хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн найрсаг харилцаагаар дамжуулан Монгол, Хятадын харилцааг өргөжүүлэх юм. Тийм ч учраас жил бүр өргөн бүрэлдэхүүнтэй, үр дүнтэй арга  хэмжээ болдог” гэдгийг онцлоод манай улсад зохиож буй Өвөрмонголын соёлын өдрүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

Энэ сарын 18-нд болох ӨМӨЗО-ны соёлын өдрүүдийн арга хэмжээнд оролцохоор тус улсаас 80-аад зочид төлөөлөгчид Улаанбаатарт иржээ. Энэ хүрээнд уран сайхны тоглолт, Өвөрмонголын уран бичлэг, сийлбэр, биет бус соёлын өвийн үзэсгэлэнг монголчуудад зориулан толилуулах гэнэ. Арга хэмжээний хамгийн сонирхолтой хэсэг бол  БНХАУ-тай танилцах гэрэл зургийг үзэсгэлэн бөгөөд байгалийн үзэсгэлэн, хотуудын барилга байгууламж, хөгжил дэвшлийг гэрэл зургийн хальсанд буулгасан гайхамшигтай агшныг үзэж болно гэдгийг Өвөрмонголын уран бүтээлчид хэлж байв. Урлагийн тоглолтод  Тавантансаг,Хөлөн буйрын  уран бүтээлчид  оролцохоос гадна монголчуудад “Алсад суугаа ижий”, “Чандмань эрдэнэ” дуугаар танигдсан Б.Уудам иржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12