Тэр бидний итгэлийг алдаагүй

2016-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ҮЛ-ОЛДОХ

Риогийн дэвжээнд  монголчуудынхаа итгэл найдварыг өвөрлөн сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын төрөлд тулалдсан Д.Отгондалай маань хүрэл медаль хүртлээ.  Зүгээр ээ, өнгө нь л өөр болохоос энэ алтан медаль. Манай боксчин ялсан юм чинь. Тэр ямар тамирчин болохоо дэлхийд харуулж чадсан. Гурван сая монголчууд хүүгээ  харлаа, хамт тоглолоо, бас  хамтдаа  яллаа. Өмнө нь манай тамирчид олимп, тив, дэлхийн тэмцээн, уралдаанд зөндөө л явж, ирж байлаа. Медальтай, медальгүй, ялагдлаа, луйвардуулчихлаа гээд нулимс дуслуулан дөрөө мулталсан нь ч цөөнгүй. Олон нийтийн зүгээс “Өө энэ муу хамаг мөнгө үрж зарж яваад хоосон ирлээ” гэхчлэн чичилж байсан нь  саяхан. Тэгвэл энэ удаа монголчууд тэнд юу болдгийг, тамирчид маань яаж тоглож, хэрхэн луйвардуулдагыг  нь ч бүгдээрээ харлаа. Тэднийгээ ойлгож өрөвдөн  хайрлах,  хүндлэн энэрэх сэтгэлийн эхлэл боллоо, Д.Отгондалай.

Тэр Францын боксчин  Софиян Оумияг  хурд, тоглолтын тактик, ур чадвараар гурван үе илүүрхэж ялсныг Рио-гийн боксын заал дүүрэн түүнийг дэмжин уухайлж байсан  үзэгчид гэрчилнэ. Юу болсныг энд телевизийн шууд нэвтрүүлгээр үзсэн  гурван сая монголчууд ч  мэдсэн. Үнэндээ Д.Отгондалай, Францын Софиян Оумия нарын   хэн ялсантай Бразилийн тамирчин Робсон Консейсаутай алтан медалийн төлөө тулалдах байсан учраас шүүгчид  дэвжээний эзэн оронд тийнхүү  тал зассан нь  хэнд ч ойлгомжтой. Дээр нь Робсон Консейсау өмнө нь Д.Отгондалайд хоёр ч удаа ялагдаж байсан учраас байдал  бүр ч тодорхой.

Мөн тоглолтыг шүүсэн шүүгчдийн бүрэлдэхүүнийг харсан ч юу болсон нь  эргэлзээгүй ойлгогдохоор.  Рингний шүүгчээр Аргентин улсын, хажуугийн шүүг­чээр Эквадор, Вьетнам, Бразил, Словак, Куба улсын шүүгчид ажилласан. Компьютерийн шүүлтээр Эквадор, Вьетнам, Бразил улсын шүүгчдийн үнэлгээг сонгон авсан. Шүүлтийн энэ горим ч эхнээсээ авахуулаад өнөөг хүртэл маргаантай байж  ирсэн. Энэ удаа ч манай дасгалжуулагч, багш нарын зүгээс шүүмжлэл өрнүүлж байна.  Нөгөөтэйгүүр Олон улсын боксын холбоо /AIBA /-ны зүгээс тамирчин, дасгалжуулагчдын зүгээс гомдол, маргаан гаргах эрхгүйгээр дүрмэндээ баталсан ч 2:1 харьцаагаар хожсон, хожигдсон гэх энэхүү шударга бус шүүлт олон нийтийн дунд  шүүмжлэл дагуулсаар л байна. Эцэст нь хэлэхэд, Д.Отгондалай рингнээс буусныхаа дараа “Би та нарынхаа итгэлийг алдчихлаа, намайг уучлаарай” хэмээн нулимстай ярилцлага өгсөн. Үгүй дээ, тэр  монголчуудынхаа итгэлийг алдаагүй. Риогийн рингэнд аваргалсан, өнгө нь өөр л болохоос бидэнд алтан медаль авчирсан. Монголчууд Д.Отгондалайгаараа бахархаж, баярлаж байна. Тэр ялсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12