08 сарын 16-ны өдрийн зурхай

2016-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 8 сарын 16, Ангараг гараг. Билгийн тооллын 13, Элдэв тэнгэртэн одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 51 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Хонь

Гэртээ засвар  хийх төлөвлөгөө жаахан хойшлох төлөвтэй. Улс төрийг сонирхож , сум хотын зөвлөлд сонгогдохыг оролдоно. Аралтанд явах саналыг тань өнөөдөр бүгд дэмжинэ. Иймээс аялалын төлөвлөгөө зохиож эхлээрэй. харин хүүхдүүдийн сонирхлыг харгалзах хэрэг гарах байх. Зөвхөн хоёулаа явсан ч сайхан амарч чадна.

Үхэр

Өдөр бүрийн хийх ёстой зүйлдээ анхаарал хандуул. Мөнгөө ирээдүй хойчдоо зориулан хадгал. Найз нөхөд чинь танаас мөнгөн тусламж гуйвал урт хугацаагаар зээлүүл. Ганц бие үхрийнхэнд янаг амрагын явдал боломжтой санагдана. Одоо л танд маш их боломж гарч ирнэ. Хэрвээ таны төлөвлөгөө гэр бүлийн гишүүдийн тань хүссэн зүйл биш бол бага зэрэг эсэргүүцэлтэй тулж мэдэх юм. Хуучин хамтрагч тань гэр бүлийн тань талаар үг цухуйлгавал тоох хэрэггүй. Та мөнгө зээлдүүлж эхэлсэн бол цаашдаа энэ байдлаа болих аргагүй болно.

Ихэр

Урт хугацааны төлөвлөгөө гаргахдаа зөн билэгтээ найд. өнгөрсөн үеэ эргэн дурс. Энэ нь таньд зөв зам зааж өгөх болно. Ихрийн ордны зохиолч нар гайхалтай санаа олж зохиолоо дуусгаж чадна. зөвхөн зохиолоо дуусгахад анхаарлаа төвлөрүүл. Таны өдөр тутмын амьдрал, харилцаа холбоо өөрчлөгдөх бөгөөд та үүнд сэтгэл хангалуун байх болно. Хүмүүс танаас тусламж хүсэн утасдах болно. Сайтар хянаж нягтлахгүйгээр ямар нэг гэрээнд гарынүсэг зурах хэрэггүй.

Мэлхий

Төрөлхийн нөөц хүчин чадал чинь энэ өдөр таныг аврах болно. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг нэмэгдэж, ажлын ачаалалтай чинь харшилдаж болох юм. Тогтворгүй зан чинь таныг бодлоггүй үйл хөдлөл эсвэл элдэв буруу зуршил руу хөтлөхөөс болгоомжил. Хүчтэй хүсэл, огцом занх чинь хяналтаас амархан гарч магад. Зээлийн картаа гэртээ орхиж, зөвхөн чухал хэрэгцээтэй зүйлээ л худалдан ав.

Арслан

Танд далавчаа дэлгэх алтан боломж заяажээ. Таны утас байнга хангинан дуугарч, хаана ч явсан таньдаг хүмүүстэйгээ тааралдана. Та ажил үүргээ биелүүлэхийн тулд хүмүүсээс зайгаа барьж эхлэх хэрэгтэй болж мэднэ. Арилжаа эрхэлдэг бол хамт ажилладаг хүн чинь өнөөдөр аминд орох болно. Та интернетээр захиалга өгч амралтанд явах тасалбар захиалсан нь ононо.

Охин

Бүх зүйлд аль болох тайван хандахыг хичээ. Сайн амарч, эрч хүчээ сэлбэж ав. Та ганц бие ч бай, хайрттайгаа учирсан ч бай сэтгэл хөдлөл маш өндөр байх болно. Тиймээс өнөөдөр хайртай хүнтэйгээ гэхээс илүү аль болох найз нөхөдтэйгөө цагийг хамт өнгөрүүл. Зан ааш болоод гадаад төрхөөрөө танд огт таалагддаггүй хүн таны араас гүйх болно. Тоох хэрэггүй. Хамтын хөрөнгө эд хөрөнгөө шинэчил.

Жинлүүр

саад бэрхшээл мартагдаж, амьдрал хэвийн байдалдаа орж, ирээдүйг зөгнөх цаг болжээ. Алдаанаасаа суралц, биеэ зөв авч яв, хүнтэй зөв харилц үгүй бол хоёр дахь удаагаа алдах болно. жинлүүрүүд амьдралын гол утга учир, байр сууриа олж ирээдүйдээ шийдвэр гаргахад бэлэн бай. Сэтгэл хангалуун байгаад зогсохгүй жинлүүрүүдэд сайхан санаа төрнө. Арван жилийн уулзалтандаа очвол цаг хугацааг хөгжилтэй өнгөрөөх нь.

Хилэнц

Хувирамтгай, тогтворгүй нөлөө зонхилж, өмнөх төслийг цуцлах байх. Хилэнцийн онгироо, бардам зан хөдөлж, олон ааш гаргаж мэднэ. Хамтарсан санхүүдээ их цаг зав зарцуулдгаа та анзаарна. Энэ талаар сайтар бодож эргэцүүлснээр та эрсдэлээс зугтаад зогсохгүй цаашид хэрхэх төлөвлөгөөгөө гаргана. Үүнд найз нараа татан оруулбал тэдэнд хэт найдах хэрэггүй.

Нум

Өнөөдөр эмэгтэй нумууд бичиг цаасны ажилаа хийхдээ болгоомжтой бйхыг сануулж байна. Хажуухан талд чинь хорлон сүйтгэгч байж болзошгүй. Бусадтай харилцахдаа хүлээцтэй, тэвчээрэй байж, хүнлэг байхыг хичээ. Болж буй үйл явдлыг сэтгэлдээ ойр, хөндүүр хүлээн авах хэрэггүй. Үдээс хойш хайрттайгаа агаарт гаран зугаалах нь сэтгэл санааг өөдрөг болгоно.

Матар

Дотно харилцаа зөрчилдөөний шалтгаан болж өнөөдрийг өөр өдөр болгоно. Хайр дурлал, гоо сайхны сугар гараг ихэнхдээ эв нэгдэл аз жаргалын холбоог дэмждэг ч харин өнөөдөр матрынхны диваажингийн амьдралд бага зэргийн бэрхшээл учруулах нь. Дурлалт хосууд үүний нөлөөнд автан дарамтыг мэдрэх боловч маргалдахад хүргэхгүй. Санаандгүй явдлуудад бэлэн бай. Танд тулгараад байгаа бэрхшээлүүдийг даван гарах нөхцөл байдал бий болгоноэ

Хумх

Өглөөг хуучнаараа эхэл. Хамгийн сайн найз, хамтрагчийгаа уриалж, дасгал хөдөлгөөний дэглэмд нэгдэн хамт алхахыг хүсээрэй. Өглөө бүр 30 минут ингэж алхах нь жингээ хасах зөв арга юм. Мөн эрүүл чийрэг байхын тулд бүжгийн сургалтанд хамрагдах тухай одооноос бодоод үз. Сэтгэлтэй хүн тань нийгэм, эдийн засгийн салбарт хүчээ сорихыг хүсэх байх.

Загас

Их хэмжээний энерги болох Сар таны орд, хувийн зан байдлыг тань илтгэдэг нэгдүгээр гэр рүү хөдлөх болно. Амьдралын санаа зовоосон хэцүү бүхэнтэй нүүр тулгарвал амархан байна. Учирнь таны өөртөө итгэх итгэл эргэн ирсэн байна. Бусадтай маргахгүй байхыг танд сануулж байна. Хайр дурлалын шинэхэн харилцаа гарч ирснээр амьдралын хэв маяг чинь өөрчлөгдөнө.

Эх сурвалж:www.polit.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB лавлах 1617-оос авна уу.

 

 

 

 

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

2025-06-20
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

2025-06-20
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

2025-06-20
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

2025-06-20
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

2025-06-20
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2025-06-19
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2025-06-19