Нартаас захидал илгээгээрэй

2016-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Оршихуй одохуйн дунд орчлон багтдаг. Хүмүүн биднээс алсран одож, тэнгэрийн орноо заларсан өвөг дээдэс, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг эргэн дурсах дэлхийн өдрийг “Буяны Зан Үйлийн Холбоо” ТТБ-аас санаачлан зохион байгуулж, Монголд хоёр дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Дэлхий нийт жил бүрийн 8 дугаар сарын энэхүү олон улсын өдөрт зориулж “Буяны Зан Үйлийн Холбоо” ТББ-ын санаачилгаар, “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн”, “Улаанбаатар Буян” ХХК хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд олон нийтийг хамарсан хүндэтгэлийн арга хэмжээг 2016 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн 18 цагт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг арга хэмжээнд Эрдэнэ зуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэн оролцож лекц унших юм. Мөн энэ үеэр лам нар ном хурж, хүрэлцэн ирсэн хүмүүст гэрэлт зул хөөргөх боломж олгохоос гадна бурхан болоочдоо зориулан бичсэн захидлаа бөмбөлөгт хийн хөөргөх боломжтой юм.

 Энэхүү дурсах өдрийг угтан бүх насныхны дунд бурхан болоочоо дурссан “Нартаас илгээх захидал”-ын уралдаан зарлаж, шилдэг захидлаар шалгарагсдын шагналыг уг арга хэмжээн дээр гардуулахаас гадна уралдаанд түрүүлсэн захидлыг олон нийтэд уншиж танилцуулна. Бурхан бологсодын хойдод буян үйлдэх, сайн төрөлд эргэн заларахад нь замчлан туслах, тэднийгээ сайнаар санан дурсах нь аливаа улс үндэстэний соёлын салшгүй нэг хэсэг төдийгүй өвөг дээдсийнхээ захисан захиас, сургасан сургаалийг санан дурсаж, хүндэтгэл илэрхийлэх нь ирээдүй хойч үеийнхэний хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой билээ. Иймээс өвгөдийнхөө сургаал, захиасыг эргэн санаж тэдэндээ хандан бичих энэхүү захидлын уралдаандаа түмэн олныг өргөнөөр оролцож, бурхан бологсдынхаа араас буян хураахыг хүсэмжилж байгаагаа уг арга хэмжээг зохион байгуулагчид илэрхийлж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99889611 утаснаас лавлана уу.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12