АН: Ардын нам сүүлийн хоёр хоногт эдийн засгийг цунамид хүргэлээ

2016-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Ардчилсан намын дарга асан З.Энхболд, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэд “МАН”-ын сайд, дарга нарын хариуцлагагүй мэдэгдэл сүүлийн хоёр хоногт эдийн засгийг цунамид хүргэсэн гэж үзэж буй тул мэдэгдэл хийхээс аргагүй байдалд хүрсэн гэлээ. Тэдний байр суурийг тоймлон хүргэж байна.

З.Энхболд: ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭГДЭЛ МАНАЙ УЛСЫН ҮНЭЛЭМЖИЙГ БУУРУУЛЛАА

-“Сайн” хөтөлбөрийн санхүүжилт төсөвт ордоггүй гэж та хэлсэн шүү дээ. Чухам хаанаас хөрөнгийн эх үүсвэр гарсан бэ?

-“Сайн хөтөлбөр”-ийн санхүүжилт улсын төсөвт огт хамаагүй. Монголбанкнаас санхүүжилтийг гаргасан. “Сайн хашаа, малчин, оюутан”-ы зээл эргэж төлөгдөнө. Харин “Сайн хувьцаа”-ны санхүүжилтийг хийхдээ Засгийн газар Монголбанкнаас зээл авч “Эрдэнэс Тавантолгой”-д зээлүүлсэн. Тавантолгойн үйл ажиллагаа хэвийн явагдаад эхлэх үед эргүүлэн төлүүлэх юм. Гэтэл дээрх хөтөлбөрийн санхүүжилтийг улсын төсөвт хамааруулан ярьж бичиж, маргааш төлөх мэтээр ард иргэдэд ойлгуулж байгаад харамсч байна. Энэ хөтөлбөрийг зогсоосноор малчны зээл эргээд 30-40 хувьд хүрнэ. Мөн шинэ хичээлийн жил эхлэхээр “Сайн оюутан”-ы зээл авахаар төлөвлөж байсан зээл олгогдохгүй. Үүний дүнд эцэг, эхчүүд өндөр хүүтэй цалингийн зээл авч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлнө. 20 гаруй жил банкны зээлийн хүүг бууруулах тухай ярьсан. Хэрэгжих боломж нь өнгөрсөн онд тохиож байгаа юм. Учир нь инфляц хоёр хувьд хүрч, эдийн засаг эрүүлээр өссөний үр дүн юм шүү дээ.

-Та өөрийн нүүр номоор дамжуулан Сангийн сайдад зөвлөгөө өгсөн байсан. Энэ талаар?

-“Сайн” хөтөлбөрийг зогсоох шийдвэр гаргасан нь буруу гэдгийг цаг хугацаа харуулна. Учир нь бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд судалгаа сайн хийсэн юм шүү. Өнгөрсөн мягмар гаригт Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ энэ оны төсвийн алдагдал оны эцэст таван их наяд хүрнэ гэсэн нь ташаа мэдээлэл. Яагаад гэвэл манай улсын нийт төсөв долоон их наяд гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Хэрэв Сангийн сайдын хэлсэнчлэн дээрх хэмжээнд хүрвэл татвар төлдөг компани байхгүй болно гэсэн үг. Ийм зүйл хэзээ ч болдоггүй бас байж болохгүй. Манай улсын төсвийн алдагдал сүүлийн дөрвөн жил нэг их наяд байсан. Энэ нь бүхий л бичиг баримтаар нотлогдоно. Эцсийн дүндээ эрх мэдэлтнүүдийн хариуцлагагүй мэдэгдэл хийсний хор уршгийг ард түмэн үүрнэ. Энэ мэдэгдэл нь гадаад, дотоодод сөрөг мэдээлэл болж байна. Олон улсын зах зээл дэх Засгийн газрын бондын ханшийг унагалаа. Ер нь санхүүгийн хүндрэл эдийн засгийг хүндрүүлсэн гэдэг шинэ зүйл биш. Цаашилбал, энэ хариуцлагагүй мэдэгдэл засч, залруулах аргагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн валютын ханшийн өсөлт ямар хэмжээнд очиж байгааг хүмүүс хэлэх биз. Энэ нь мөн л хариуцлагагүй мэдэгдлийн хор уршиг.

-Валютын ханшийн өсөлт Монголбанкны Ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэлтэй холбоотой гэж хэлэх гээд байна уу?

-Тиймээ, Монголбанкны Ерөнхийлөгч хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж үзэж байна. Валютын нөөц хасах 400 тэрбум ам.долларт хүрсэн нь худал. Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа валютын ханш өсч, Засгийн газрын бондын ханш унасаар байна. Тухайлбал, төгрөгийн ам.доллартай харьцах ханш хоёр өдөрт 150 төгрөгөөр огцом өсчихлээ. Энэ нь би ямар ч зэвсэггүй гэдгээ ил тод мэдэгдэж байгаа хэрэг. Үнэн хэрэгтээ биднийг ажлаа хүлээлгэж өгөх үед 1.3 тэрбум ам.долларын валютын нөөц байсан.

 

Э.Бат-Үүл: АРДЧИЛСАН НАМЫГ МУУ ГЭЖ ХАРУУЛАХЫН ТУЛД УЛС ОРНОО ЗОЛИОСОНД ГАРГАНА ГЭДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ

-“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдан байшингаа дулаалж, цэвэр бохир ус хэрэглэхээр зэхэж байсан хүмүүсийн  мөрөөдлийг салхинд хийсгэлээ гэж та хэллээ?

-Ардчилсан намыг муу гэж харуулахын тулд улс орноо золиосонд гаргана гэдэг байж болохгүй зүйл. Бид “Сайн хашаа” хөтөлбөр болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг судалгаанд үндэслэн боловсруулсан. Хамгийн гол нь утаагүй, хөрсний бохирдолгүй болохоос илүүтэй уул уурхай унасан үед эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх учиртай. Өөрөөр хэлбэл, гэр хороололд хийсэн бүтээн байгуулалтын үр өгөөж өндөр байх юм. Гэр хорооллын иргэд чөлөөт эдийн засаг, зах зээлийн эдийн засагт оролцох эрхтэй болсноор нийгмийн баялаг өсөх юм. Хүйтний улирал эхлэхээр утаа гамшгийн хэмжээнд очлоо гэж халаглах хүн олон гардаг шүү дээ. Уг нь гэр хорооллын өрхүүд энэ хөтөлбөрт багтан, байр сууцныхаа дулааны алдагдлыг бууруулснаар агаарын бохирдол буурна гэж үзсэн юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарах үед гэр хорооллын иргэд талархалтайгаар хүлээж авсан. Мөн үүнд хамрагдсан, хамрагдахаар хөөцөлдөж байгаа олон мянган айл, өрх бий. Гэтэл шинэ Засгийн газар боомилж эхэллээ. Тиймээ гэр хорооллын иргэд “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Энэ хөтөлбөр ард иргэд рүү чиглэсэн юм шүү

-“Сайн” хөтөлбөр нь сонгуулийн шоу биш иргэд рүү чиглэсэн гэж хэллээ. Үүнийг 1-2 жилийн өмнө хэрэгжүүлэх боломж байгаагүй юм уу?

-Энэ хөтөлбөр судалгаанд үндэслэн боловсруулсан гэдгийг хэлсэн. Цаг хугацааны хувьд бага хүүтэй зээл олгох боломж нь өнгөрсөн онд бий болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. 2012 оноос өмнө гэр хорооллынхонд ганц сонголт байсан. Энэ нь барилгын компани газрыг нь авч байшин барихыг хүлээгээд суух. Газрын эзэн тэдгээр компанитай тохиролцвол байртай болно гэсэн үг. Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд санхүүжилтийг хүртээмжтэй болгох хөтөлбөр боловсруулсан нь олны талархалыг хүлээсэн. Том компанид өөрийн хүсээгүй үнээр газраа өгөхийн оронд байшин барих хөрөнгийн эх үүсвэрийг нааштайгаар шийдвэрлэсэн. “Сайн хашаа” хөтөлбөрийн хувьд 15 сая төгрөгийн зээл авч байшингаа дулаалан, цонхоо вакуум болгосноор өвөл гарах утааны хэмжээ буурах байсан. Энэ хөтөлбөрийг зогсоосноор барилгын том компаниудын байрыг борлуулах боломжийг бүрдүүлж байгаа хэрэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12