ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Солонгос Улсын элчин сайд У Сун-г хүлээн авч уулзлаа

2016-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЧИМЭГ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У Сун-г хүлээн авч уулзлаа.

Талууд уулзалтын эхэнд хоёр орны найрамдалт харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжин хөгжиж Төрийн тэргүүн нарын харилцан айлчлал идэвхижиж хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Сайд П.Сэргэлэн хоёр орны Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтын ажиллагаа идэвхитэй байгааг онцлон тэмдэглээд сүүлийн жилүүдэд Солонгосын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудын шугамаар Монголын мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлэгийн салбарын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжсэнд талархал илэрхийлэн цаашид үргэлжлүүлэх, цар хүрээг нь тэлэхийг хүсэв. 

Тэрээр шинээр эмхлэгдэн байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монголын нийт ард иргэдийг баталгаатай хүнсээр хангах чиглэлээр хүнсний аюулгүй байдалд ихээхэн анхаарч ажиллахаар төлөвлөөд байгааг дуулгаад Монголын хүнсний салбарт Солонгосын дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлж хамтран ажиллах хүсэлтийг тавив.

Элчин сайд ноён У Сун тавьсан саналуудыг нааштай хүлээн авч идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Тэрээр Солонгосын аж үйлдвэржсэн туршлага, Солонгосын “Шинэ тосгон” хөтөлбөрийг Монголд нэвтрүүлж турших хүсэлтийг уламжлаад хөрөнгө оруулах сонирхол бүхий Солонгосын аж ахуйн нэгжүүд нэмэгдэж байгааг дуулгав. 

Сайд П.Сэргэлэн Монгол Улсын мал эмнэлэгийн чадавхи төдийлөн сайн биш, ялангуяа хурдны морийг эмчлэх мэдлэг хомс байгааг хэлээд энэ чиглэлээр дагнасан мал эмнэлэг байгуулах хүсэлтэй байгаагаа Элчин сайдад дуулгав. Элчин сайд энэ саналыг сонирхон хүлээн авч өөрийн орны холбогдох байгууллагуудад нь уламжлан хамтран ажиллах боломжыг судлахаа амлалаа.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12