08 сарын 14-ны өдрийн зурхай

2016-08-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 8 сарын 14, Адъяа гараг. Билгийн тооллын 11, Гар одтой, шар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Хонь

Өнөөдлөр олон хүнтэй өрөөнд байх хэдий ч ганцаардмал мэт санагдана. Сүүлийн хоёр өдөр төвөгтэй байсан ч өөртөө үнэнч бай. Зарим хонь амралтаа авч, гэртээ цагийг зугаатай өнгөрөөхөөр шийдлнэ. Эрүүл мэндэд муугаар  нөлөөлөх учраас хоол, согтууруулах ундлаа ихээр хэрэглэхгүй байхыг хичээ. Харин түүний оронд гимнастик дасгал хий.

Үхэр

Ням гараг. Өндөр тушаалын хүмүүстэй хамт байхдаа шударга байх хэрэгтэй. дэмжлэг болон туслалцаа хүсэхээс зайлсхий. Удаан хугацаанд уулзаагүй найзууд санаандгүй тааралдна. Орчин тойрноо өөрчлөх нь таны ажлын бүтээмжинд дэмжлэг болно. боловсруулж дуусаагүй төсөл таны сэтгэлийг түгшээнэ. Орой үдшийн цагаар гадуур гарахдаа сэрэмжтэй байхад  илүүдэхгүй. Гэр бүлийхэнтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлээрэй.

Ихэр

Хайр дурлалын харилцаанд харилцан ойлгоогүйгээс болж үл ойлголцол үүсэх болно. хайртдаа өөрийн үнэ цэнээ мэдрүүлэхэд хамгийн тохиромжтой үе. Маргалдалгүй нэгнийгээ сайн сонсож чадвал та хоёрын харилцаа сайжрах болно. Ажил хайж буй ихрийхэн өөртөө тохирсон багшийн ажилд орно. Хэдийгээр таньд хангалттай туршлага байхгүй ч одооноос эхлэн өөрийгөө чадваржуулж эхэл.

Мэлхий

Ирж буй хэдэн өдрүүдэд од гаригуудын холимог байрлал бий болно. Энэ нь таны амьдралын олон талбарт нэмэлт эрч хүч болон хуримтлагдана. Хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн таны тав тухтай байдлыг алдагдуулж өдөр тутмын хэвшсэн үүрэгт ажлаас чинь холдуулж мэднэ. Өөр хүмүүсийн хийх ёстой хүнд даалгаврыг өөр дээрээ нэмж авахаас зайлсхий. Учир нь тэд дахиад бүр ихийг танаас хүлээх болно. Хэт их дүгнэн шинжлэх хэрэггүй.

Арслан

Таныг хүрээлсэн хүйтэн хөндий хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй. Та чадварлаг өрсөлдөгч байхыг хүснэ. Зүрх сэтгэлийнхээ талыг хайж байгаа бол олох цаг нь хэдийн иржээ. Өөрийн зүрх сэтгэлийг сонсож чадваас ямарч шийдвэрийг итгэлтэй зоримог хийж чадна. Эцэг эхтэйгээ бодол санаагаа хуваалц. танд тэдний туршлага хэрэг болно.

Охин

Ням гариг. Гэр оронд тань үүссэн таагүй асуудлуудыг аль болох ил гаргалгүй нууцлах хэрэгтэй. Ямар ч асуудал гарсан шууд нүүр тулж, шийдэхийн тулд бүх хүч чадлаа дайчил. Хайртай дотны болон өөрийн сайн мэддэг хүмүүсийн зөвлөгөө зааврыг сайн сонс. өнөөдөр таны эрч хүч нэлээд сул байх бололтой. Энэ бүхэн таны тэвчээртэй байдал болон асуудлыг шийдвэрлэх чадварыг сорьж буй сорилт байж мэднэ.

Жинлүүр

Зөв арга барилаар зөв төлөвлөгөө хэрэгжүүлснээр амжилтанд хүрнэ. Шат алгассанаас шат дарааллан амжилтандаа хүрвэл илүү бат бөх зогсох бөгөөд хурц асуудлуудад нухацтай ханд. Маш чухал өргөн хүрээг хамарсан маргааныг шийдвэрлэх болно. Мөн түүнийгээ хамтран ажиллагсаддаа товч тайлагнаарай. Хуучны найзтайгаа холбоо тогтоох нь танд сайхан мэдээ дуулгана. Өөрийгөө бүү зөвтгө, өөрийн бодолд туйлшрах хэрэггүй.

Хилэнц

Энэ өдөр цоо шинэ чиг хандлага үүснэ. Хилэнцүүд ургамал ногоо амжилттай ургуулах мэдлэг, чадвартай хүмүүс. Байгаль орчноо хайрлан хамгаалахын төлөө ажиллаж, хүрээлэн буй орчноо сайхан тохижуулахыг хичээх байх. Амралтын энэ өдрөө зөвхөн тоглож наргин өнгөрөөх хэрэггүй. Байр сууриа тогтворжуулах алхам хий. Дамжаа, курст сонирхлын дагуу сууж үз. Мэргэжлийн ур чадвараа сэргээн үнэ цэнэтэй аэилтан болж та чадна.

Нум

Сэтгэлээр унах эсвэл төлөвлөгөөгөө орвонгоор нь өөрчлөхөд хүргэсэн таагүй мэдээ хүлээн авах бололтой. Од эрхэсийн таагүй хөдөлгөөн таны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө. Эхэлсэн бүх ажлын явцыг удаашруулах гэнэтийн бэрхшээл тохиох магадлалтай. Материаллаг хохирол бага амсахын тулд анхаарал болгоомжтой ажиллахыг зөвлөе.

Матар

Өнөөдөр та хэд хэдэн бэрхшээл хүч сорьсон зүйлтэй тулгарна. Санхүүгийн шийдвэр гаргахад тийм ч сайн өдөр биш учир чухал шийдвэр гаргаа хойшлуулах нь ухаалаг алхам болно. Ойр дотны хүмүүстэйгээ ялангуяа хайрттайгаа үл ойлголцон санал зөрөлдөнө. Гэм буруутан нь төсвөө хайр гамгүй зарцуулж үрэн таран хийсэн нэгэн байна. Мөнгөө хадгалах болон таны хамтрагч итгэж болох эсэхийг эргэн дүгнэж сайтар бод.

Хумх

Өнөөдөр сар эрүүл мэндийн тань хэсгийг орхин бусад руу шилжиж байна. Эрүүл мэдэд нэг их санаа зовохгүй байга бол өөр зүйлд анхаарлаа хандуул. Ядарч туйлдахаас сэргийлэн өөртөө амрах цаг зөв гараг. Дотроо байгаа дарамтыг гадагшлуул. Тэжээвэр амьтан худалдаж авахыг сонирхох байх. Гэхдээ тэжээвэр амьтан таны амьдралын хэв маягт тохирох эсэх тухай сайн бод.

Загас

Гэртээ ганцаараа чимээгүй байхыг шаардах эсвэл хайртай хүнтэйгээ хамт байх өдөр. Танд дотоод сэтгэл зүрхээ хуваалцах чухал хэн нэгэн байгаа бол түүнийг гэртээ урихад гэмгүй. Сэтгэл санаа тавгүйтүүлдэг эсвэл сэтгэлээр унагадаг хүмүүсээс холхон бай. Сайхан сэтгэл өглөгч байдал ямарч муу зүйлийг нимэглэх болно. Таныг ойлгож, анхаарал халамж тавих хэн нэгэн хүлээж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12